Энэхүү 1 сарын онцгой хөтөлбөр нь хятад хэл соёлыг гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хэн бүхэнд зориулсан хөтөлбөр бөгөөд орон орны үе тэнгийн дотно найз нөхөдтэй болох боломжтой хамгийн гоё хөтөлбөр юм.
Хятадад 1 сарын сурагч солилцоо
Хятадад гэр бүлтэй болж, тус улсын ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх зардал
- Хост гэр бүл
- Байр
- Хоол
- Хост сургууль, анги хамт олон
- Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Шаардлага
Нас, анги | 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгсөх сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2007.07.01 – 2010.07.01 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх, нэмэлтээр Хятад хэлтэй байвал сайн |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Хятадын ахлах сургуульд суралцаж, хятад соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх (Хэрвээ 12-р ангиа төгссөн сурагч бол Хятад 15-17 насны ангийнхандаа үлгэр дуурайл болохуйц хичээл зүтгэл сургууль дээр гаргах шаардлагатай) |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Хятад сургуулиас хичээлийн дүн гаргах боломжгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Хятадад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Хятад дахь амьдрал ямар байх вэ?

Хятад хүмүүс, гэр бүл
Хятад нь 1.4 тэрбум гаруй хүн амтай Зүүн Азийн орон юм. Хятад хүмүүс нь найрсаг, ажилсаг хүмүүс байдаг бөгөөд ажлаа хийх, гэр бүлээрээ оройн хоол идэх, ширээний теннис, сагс тоглох зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Хятад гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг.

Хятад сургууль
Хятад сурагчид нь Даваагаас Баасан гарагт 7 цагаас 16 цаг хүртэл хичээллэдэг бөгөөд бүгд дүрэмт хувцас өмсдөг. Хятад сургалтын систем дэлхийд хамгийн чанга, чанартай гэгддэг бөгөөд математик, шинжлэх ухаан, хятад англи хэлийг дээд түвшинд зааж чаддаг билээ. Гаокао буюу их сургуулийн элсэлтийн шалгалт нь дэлхийн хамгийн хэцүү шалгалтанд ордог байна.

Хятад хэл
Мандарин Хятад хэл нь Хятад улсын албан ёсны хэл юм. Дэлхийн хэмжээнд ойролцоо 1,3 тербум хүмүүс хятдаар ярьдаг ажээ. Мандаринаар тус улсын тэрбум гаруй хүн ярьдаг бол үүнээс гадна Мин, Ву, Ган, Кантон, Жин, Хакка зэрэг газар зүйн байршил, үүх түүхээс хамаарч өөр олон төрлийн хэлээр иргэд ярьдаг байна.

Өсвөр насныхан
Хятадын өсвөр насныхан хотын үзэсгэлэнт газруудаар алхаж, найз нөхөдтэйгээ ярилцан, тоглоом тоглох, кино үзэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Хятад өсвөр насныхан олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

Хятад хоол
Хятад хоол нь ихэвчлэн хүнсний ногоо, будаа, гоймон, махан хоол зэргээс бүрддэг. Хятадын уламжлалт оройн хоолонд Бээжин нугас (амтат улаан буудайн соусаар хучсан шарж, нимгэн хуушуураар ороосон нугас), монгол халуун тогоо (фондюгийн хятад хувилбар), жиаози (гахайн мах, чинжүү, сонгинотой бууз) болон амттай цай зэрэг багтана.

Монгол хүүхдүүд Хятадад
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, хятад, англи, хятад хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Аяллын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram