years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Шаардлага

Нас, анги 15-16 нас (Хөтөлбөр эхлэхэд 12-р ангиа төгссөн байж болохгүй)
Төрсөн огноо 2007.02.25 – 2008.08.25
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Дунджаас дээш
Зан байдал, хандлага Хонконгийн ахлах сургуульд суралцаж, хонконг соёл болон хятад (cantonese) хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх, сургууль дээр үлгэр дуурайл болох хэмжээний хичээл зүтгэл шамдан гаргах шаардлагатай
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх
Бусад Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Хонконг сургуулиас хичээлийн дүн гаргаж өгөх боломжтой)

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Хонгконг дахь амьдрал ямар байх вэ?

02-1024×682

Хонгконг хүмүүс, гэр бүл

Хонгконг (хятадын тусгай захиргааны бүс) нь 7.5 сая гаруй хүн амтай, Макаогаас зүүн тийш 60 км зайд Сувдан голын эхийн эсрэг талд оршдог. Газар зүйн хувьд Хонконг нь Хонгконг арал, Ковлун хойг, Шинэ нутаг дэвсгэр болон бусад 200 гаруй арлуудаас бүрддэг. Хонгконг нь чийглэг субтропик уур амьсгалтай ба зундаа бороо, хур тунадас ихтэй ч дулаан агаартай байдаг бол өвөл нь хүйтэн сэрүүн салхитай болдог. Хонгконг хүмүүс нь өгөөмөр, найрсаг, хариуцлагатай мөн маш хичээл зүтгэлтэй хүмүүс байдаг.
Хонгконг гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг. Гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөх нь хонгконг айлын томоохон нэг соёл юм.

500-1

Хонгконг сургууль

Хонгконгийн боловсролын систем нь хувийн болон улсын сургуулиудын хоёуланд маш сайн чанартай байдаг. Бага ангийн боловсрол зургаан жил, дунд ангийнх гурван жил, ахлах сургууль нь гурван жилээс бүрдэнэ. Хонгконг нь Боловсролын яамнаас боловсруулсан үндэсний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд хичээлийн жил нь 9-р сараас 7-р сар хүртэл үргэлжилдэг. Хичээл нь долоо хоногийн Даваагаас Баасан гарагийн хооронд 8:00-аас 16:00 хүртэл ордог. Хятад, англи хэл, математик, шинжлэх ухаан, нийгмийн ухаан ба гадаад хэлийг заавал суралцдаг ба үүнээс гадна өөрийн сонирхож буй чиглэлээр хичээлүүд сонгон суралцах боломжтой.
Ихэнх ахлах сургуулиуд спорт, хөгжим, урлаг, соёл, шинжлэх ухааны клуб зэрэг олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг санал болгодог.

8003363260_3d393e7349

Хонгконг хэл

Хонгконгийн албан ёсны хэл нь англи болон хятад хэл юм. Хонгконгийн дийлэнх хүн ам Хятадын Кантон мужаас гаралтай тул кантон хэлээр эсвэл бусад Yue/Юэ бүлийн хятад хэлээр ярьдаг бөгөөд цөөн тооны хүмүүс Хакка хэлээр ярьдаг. Үүнээс гадна Хонгконгод Япон, Солонгос, Индонез, Тайланд, Филиппин, Въетнам, Герман, Франц зэрэг хэлээр ярьдаг.

Photo3-860×375

Өсвөр насныхан

Хонконг өсвөр насныхан хотын үзэсгэлэнт газруудаар алхаж, найз нөхөдтэйгээ ярилцан, тоглоом тоглох, кино үзэх зэргээр чөлөөт цагаа өнгөрүүлдэг. Хонконг өсвөр насныхан олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

Screenshot 2022-11-25 015300

Хонгконг хоол

Хонгконгийн үндэсний хоолонд ихэвчлэн цагаан будаа, төрөл бүрийн ногоо жимс, махан болон далайн бүтээгдэхүүнүүд ордог. Тэндхийн хамгийн алдартай хоолнуудын нэг бол үхрийн махтай гоймонтой шөл юм. Энэхүү хоол нь үхрийн махны шөлийг олон төрлийн халуун ногоо, амтлагчаар амталж, дээр нь гоймон, байцаа, хэрчсэн мах тавьсан байдаг.

hku-summer-

Монгол хүүхдүүд Хонгконгд

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, хятад, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоохондоо байхгүй байна.

Хонгконгийн хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна

Танд асуулт байна уу?