years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence
  • Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
  • Хөтөлбөрийн хугацаанд сайн дурын жирийн нэгэн Итали айлд байрлаж, тэр хотдоо ахлах сургуульд сурна. Хүлээн авах айл хаана амьдардгаас шалтгаалаад тухайн улсынхаа хаана ч очих магадлалтай – сурагч сонгох боломжгүйг анхаарна уу.
  • Хөтөлбөр эхлэхээс өмнө Итали хэлний сургалтад хамруулна.
  • Хөтөлбөрийг зохион байгуулагчдаас ирцийн сертификат олгоно.
  • Хүлээн авах сургуулиас дүн авах боломжгүй тул Монгол дахь сургуулиасаа чөлөө авах шаардлагатай болохыг анхаараарай.
  • Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, AFS сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
  • Төлбөрөө тэнцмэгц 25%, хүлээн авах айлын материал ирмэгц 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
  • Хөтөлбөр эхэлмэгц адилхан хөтөлбөрт оролцож буй орон орны 50-150 сурагчидтай хамт 1-3 хоногийн”Orientation”-д оролцоод, адилхан хотод байрлах гадаад сурагчидтай групп болоод хүлээн авах гэр бүлүүд дээрээ очно.
  • Долоо хоног бүр адилхан хотод байрласан гадаад сурагчидтайгаа хотынхоо AFS-ийн салбарын зохион байгуулж буй сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээ болон аялалд оролцоно.

Шаардлага

  • Дундаж англи хэлний ярианы чадвар шаардана.
  • 15-17 насны сурагчид хамрагдах боломжтой.
  • Жил бүрийн 2 сарын 15-с 3 сарын 15-ны хооронд анкет нээгддэг байгаа.

БҮРТГҮҮЛЭХ

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Групп аялал
  • Соёл солилцооны аяллууд
  • Улс доторх замын зардал
  • Өдөр тутмын замын зардал
  • Өргөдлийн маягт бөглөх тусламж
  • Визний өргөдөлд шаардлагатай тусламж
  • Визний хураамж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал
  • Төгсөгчдийн сүлжээнд нэгдэх
  • AFS-ийн зүгээс олгох удаан хугацааны тусламж дэмжлэг

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Шаардлагатай вакцин