years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Шаардлага

Нас, анги 15-17 нас (Хөтөлбөр эхлэхэд 12-р ангиа төгссөн байж болохгүй, “Homeschooling” сурагчид оролцох боломжгүй)
Төрсөн огноо 2006.04.06 – 2008.03.06
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин, хөтөлбөр эхлэх үед анхан шатны Солонгос хэлээр ярих чадвартай байх
Сурлагын түвшин Дунджаас дээш
Зан байдал, хандлага Солонгос хэл сурах, солонгос ахлах сургуульд суралцах чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлтэй байх. Солонгост сургуульд нүүрээ будах, пирсинг болон шивээсээ ил гаргах, бусад ёс зүйгүй хандлага гаргах хатуу хориотой.
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх
Бусад Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Солонгос сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Солонгос дахь амьдрал ямар байх вэ?

f530ae16f78bbbc1071e69346cecc72b

Солонгос хүмүүс, гэр бүл

Өмнөд Солонгос нь 51.3 сая гаруй хүн амтай, баруун хойд Номхон далайд орших зүүн Азийн орон юм. Солонгос нь эх газрын чийглэг уур амьсгалтай ба Зүүн Азийн муссоны нөлөөнд автдаг. Зуны эхэн сараас 8-р сар хүртэл үргэлжлэх борооны улирлаар хур тунадас улам ширүүсдэг.
Солонгос хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд оройн хоолонд орох, машин унах, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Солонгос гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг. Гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөх нь солонгос айлын томоохон нэг соёл юм.

09c2e3c97a7c2ffae5694ba5cd648651

Солонгос сургууль

Өмнөд Солонгосын боловсролын систем нь хувийн болон улсын сургуулиудын хоёуланд маш сайн чанартай байдаг. Бага ангийн боловсрол зургаан жил, дунд ангийнх гурван жил, ахлах сургууль нь гурван жилээс бүрдэнэ. Өмнөд Солонгос нь Боловсролын яамнаас боловсруулсан үндэсний сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд хичээлийн жил нь хоёр улиралтай. Эхний улиралд нь 3-р сараас 7-р сар хүртэл бол хоёр дахь нь 9-р сараас 2-р сар хүртэл үргэлжилдэг. 11, 12-р ангийн ахлах ангийн сурагчид хичээлээ сонгон суралцах боломжтой ба эдгээр нь физик, хими, газарзүй, эдийн засаг, улс төр, гадаад хэл зэргийг агуулдаг.

1bf92ebaef2316be5c7ab348bf9a659a

Солонгос хэл

Солонгосын албан ёсны хэл нь солонгос хэл юм. Солонгос хэл нь газар зүйн байрлалаасаа хамаараад янз бүрийн аялга байдгийн Jeju/Чежү аялга хамгийн өвөрмөц билээ. Солонгост солонгос хэлнээс гадна англи, япон, хятад, орос зэрэг хэлийг мөн түгээмэл ашигладаг.

b681188ccb0106d6e7ae4a20c693c557

Өсвөр насныхан

Солонгос өсвөр насныхан ихэвчлэн найзуудтайгаа кафед сууж, дэлгүүр хэсэж, спортоор хичээллэж, кино үзэж, амттай хоол идэж чөлөөт цагаа өнгөрөөх дуртай. Тэд олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

korean food

Солонгос хоол

Солонгосын үндэсний хоол нь ихэвчлэн будаа, хүнсний ногоо, далайн болон махан бүтээгдэхүүнд суурилдаг. Уламжлалт солонгос хоолыг үр тарианы будаатай дагалддаг хачрынх нь (banchan) тоогоор нь нэрлэжээ. Кимчи нь бараг бүх хоолонд байх ба үүнээс гадна, гүнждийн тос, doenjang (исгэсэн буурцгийн зуурмаг), soy sauce/шар буурцгийн соус, давс, саримс, цагаан гаа, gochugaru (чинжүүний үртэс), gochujang (улаан чинжүүний зуурмаг), байцаа зэрэг орно.

108981910_321811802167478_4306021591044744236_n

Монгол хүүхдүүд Солонгосд

Монгол хүүхдүүд Солонгост хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, солонгос хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Аяллын тэмдэглэл байхгүй байна.

Аяллын тэмдэглэлтэй танилцах

Солонгосын хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Хараахан сэтгэгдэл байхгүй байна.

Танд асуулт байна уу?