years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Сайн дурын гэр бүлтэй амьдарч Америк ахлах сургуульд хагас жилийн турш сурна;

Хөтөлбөрийн туршид сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулна

Шаардлага

  • 15-18 нас (2005.05.09-с 2008.03.09-ны хооронд төрсөн)
  • ELTiS 1.0:220-оос дээш, ELTiS 2.0:689-аас дээш оноотой байх (Шалгалтыг AFS зохион байгуулна)
  • Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх (хөтөлбөрийн хугацаа нь заасан товоос 1 сараар хойшилж эхлэх, төгсөх боломжтой)
  • Өмнө нь АНУ руу J1 visa-аар (солилцооны сурагчийн виз) аялж байсан бол, эсвэл АНУ-ын иргэн бол өмнө нь зайлшгүй мэдэгдсэн байх

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Америк дахь амьдрал ямар байх вэ?

8b77f537a0ba9a9fa2876d46573beec4

Америк хүмүүс, гэр бүл

АНУ нь 335 сая гаруй хүн амтай, газар нутгаараа дэлхийн 3-т бичигддэг, Хойд Америкт орших улс орон юм. Тэрээр уур амьсгал нь их сав газартаа хуурай, баруун өмнөд хэсэгтээ цөлтэй бол Калифорни ба Аляскийн өмнөд хойд хэсэгт далайн эрэгтэй байдаг.
Америк хүмүүс нь нээлттэй, хөгжилтэй, ажилсан хүмүүс байдаг ба дуу сонсох, гадуур хоолонд орох, кино үзэх, найзуудтайгаа уулзах зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Америк гэр бүл нь хүүхдэдээ бүх боломжит эрх чөлөөг олгож, бие даасан хариуцлагатай хүн болоход нь тусалдаг. Тэрээр гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөхийг бас чухалчилдаг билээ.

pexels-rodnae-productions-8499486

Америк сургууль

АНУ-ын боловсролын систем нь оюутнууд дээд боловсрол эзэмшихийн өмнөх 12 жилийн бага, дунд боловсролоос бүрддэг. АНУ-д сургууль нь 8-9-р сард эхэлж 5-6-р сар хүртэл үргэлжилнэ. Ахлах ангийн хичээлүүд өглөө 8:00 цагаас өдрийн 14:00 хүртэл ба дундуур нь үдийн хоолны 30-40 минутын засварлаагаатай байдаг.
АНУ-д ахлах сургуульд англи хэл, математик, шинжлэх ухаан, урлаг, түүх, газарзүй ба гадаад хэлийг заавал сонгон суралцдаг.
Ихэнх сургуулиуд нь спорт, хөгжим, урлаг, соёл, шинжлэх ухааны клуб зэрэг олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг санал болгодог.

pexels-pixabay-267669

Хэл


АНУ-д албан ёсны хэл байдаггүй ч хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл нь англи юм. Үүнээс гадна испани, хятад, тагалог, вьетнам, араб, франц, солонгос зэрэг олон хэлээр ярьдаг.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Америк өсвөр насныхан гар утсаараа найзуудтайгаа чатлах, мессеж бичих зэргээр гэртээ амардаг бол амралтын өдрүүдээ ихэвчлэн хамтлагийн тоглолтонд явах, дэлгүүр хэсэх, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг. Тэд олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

e9ed74b0e6f12dfd4f912b9509a3d41f

Америк хоол

Америк хоол нь тахиа, гахай, үхэр, хонь зэрэг олон төрлийн махны өндөр хэрэглээгээрээ алдартай. Төмс, ногоон ногоо, амтат талх мэт нь хоолонд түлхүү ашиглагддаг.
Америкчууд бэлэн, түргэн хоолонд дуртай ба энэнд нь бургер, тахиа, хотдог, шарсан төмс зэрэг мөн орно.

usa

Монгол хүүхдүүд Америкт

Монгол хүүхдүүд Америкт хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Аяллын тэмдэглэл байхгүй байна.

Аяллын тэмдэглэлтэй танилцах

Америкийн хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Хараахан сэтгэгдэл байхгүй байна.

Танд асуулт байна уу?