years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence
  • Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
  • Хөтөлбөрийн хугацаанд сайн дурын жирийн нэгэн Америк айлд байрлаж, тэр хотдоо ахлах сургуульд сурна. Хүлээн авах айл хаана амьдардгаас шалтгаалаад тухайн улсынхаа хаана ч очих магадлалтай – сурагч сонгох боломжгүйг анхаарна уу.
  • Хүлээн авах сургуулиас дүн авах боломжгүй тул Монгол дахь сургуулиасаа чөлөө авах шаардлагатай болохыг анхаараарай.
  • Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, AFS сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
  • Төлбөрөө тэнцмэгц 25%, хүлээн авах айлын материал ирмэгц 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
  • Хөтөлбөр эхэлмэгц адилхан хөтөлбөрт оролцож буй орон орны 50-150 сурагчидтай хамт 1-3 хоногийн”Orientation”-д оролцоод, адилхан хотод байрлах гадаад сурагчидтай групп болоод хүлээн авах гэр бүлүүд дээрээ очно.
  • Долоо хоног бүр адилхан хотод байрласан гадаад сурагчидтайгаа хотынхоо AFS-ийн салбарын зохион байгуулж буй сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээ болон аялалд оролцоно.

    Шаардлага

    • Дундаж англи хэлний ярианы чадвар шаардана.
    • 15-18 насны сурагчид хамрагдах боломжтой.
    • Жил бүрийн 2 сарын 15-с 3 сарын 9-ны хооронд анкет нээгддэг байгаа.

    БҮРТГҮҮЛЭХ

    Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

    • Онгоцны буудлаас тосох, хүргэх
    • Хүлээн авах айл хайх
    • Хоол
    • Хүлээн авах сургууль хайх
    • Сурагч бүрт оногдох туслах багш
    • Эрүүл мэндийн даатгал
    • 24/7 Яаралтай тусламж
    • Соёл солилцооны аяллууд
    • Улс доторх замын зардал
    • Өдөр тутмын замын зардал
    • Өргөдлийн маягт бөглөх тусламж
    • Визний өргөдөлд шаардлагатай тусламж
    • Визний хураамж
    • Хөтөлбөрийн өмнөх Orientation
    • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
    • Хөтөлбөрийн дараах Orientation
    • AFS-ийн сургалтын материал
    • Төгсөгчдийн сүлжээнд нэгдэх
    • AFS-ийн зүгээс олгох удаан хугацааны тусламж дэмжлэг

    Сурагчаас гарах зардал

    • Нислэгийн тийз
    • Шаардлагатай вакцин