Сайн дурын гэр бүлтэй амьдарч Америк ахлах сургуульд бүтэн жилийн турш сурна;
Хөтөлбөрийн туршид сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулна;
Сайн дурын гэр бүлтэй амьдарч Америк ахлах сургуульд бүтэн жилийн турш сурна;
Хөтөлбөрийн туршид сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулна;
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
АНУ нь 335 сая гаруй хүн амтай, газар нутгаараа дэлхийн 3-т бичигддэг, Хойд Америкт орших улс орон юм. Тэрээр уур амьсгал нь их сав газартаа хуурай, баруун өмнөд хэсэгтээ цөлтэй бол Калифорни ба Аляскийн өмнөд хойд хэсэгт далайн эрэгтэй байдаг.
Америк хүмүүс нь нээлттэй, хөгжилтэй, ажилсан хүмүүс байдаг ба дуу сонсох, гадуур хоолонд орох, кино үзэх, найзуудтайгаа уулзах зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Америк гэр бүл нь хүүхдэдээ бүх боломжит эрх чөлөөг олгож, бие даасан хариуцлагатай хүн болоход нь тусалдаг. Тэрээр гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөхийг бас чухалчилдаг билээ.
АНУ-ын боловсролын систем нь оюутнууд дээд боловсрол эзэмшихийн өмнөх 12 жилийн бага, дунд боловсролоос бүрддэг. АНУ-д сургууль нь 8-9-р сард эхэлж 5-6-р сар хүртэл үргэлжилнэ. Ахлах ангийн хичээлүүд өглөө 8:00 цагаас өдрийн 14:00 хүртэл ба дундуур нь үдийн хоолны 30-40 минутын засварлаагаатай байдаг.
АНУ-д ахлах сургуульд англи хэл, математик, шинжлэх ухаан, урлаг, түүх, газарзүй ба гадаад хэлийг заавал сонгон суралцдаг.
Ихэнх сургуулиуд нь спорт, хөгжим, урлаг, соёл, шинжлэх ухааны клуб зэрэг олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг санал болгодог.
АНУ-д албан ёсны хэл байдаггүй ч хамгийн түгээмэл хэрэглэгддэг хэл нь англи юм. Үүнээс гадна испани, хятад, тагалог, вьетнам, араб, франц, солонгос зэрэг олон хэлээр ярьдаг.
Америк өсвөр насныхан гар утсаараа найзуудтайгаа чатлах, мессеж бичих зэргээр гэртээ амардаг бол амралтын өдрүүдээ ихэвчлэн хамтлагийн тоглолтонд явах, дэлгүүр хэсэх, кино үзэх зэргээр өнгөрүүлдэг. Тэд олон төрлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.
Америк хоол нь тахиа, гахай, үхэр, хонь зэрэг олон төрлийн махны өндөр хэрэглээгээрээ алдартай. Төмс, ногоон ногоо, амтат талх мэт нь хоолонд түлхүү ашиглагддаг.
Америкчууд бэлэн, түргэн хоолонд дуртай ба энэнд нь бургер, тахиа, хотдог, шарсан төмс зэрэг мөн орно.
Монгол хүүхдүүд Америкт хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Аяллын тэмдэглэл байхгүй байна.