years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Хөтөлбөрийн хугацаанд 19 хүрэхгүй бол 12-р ангиа төгсөх сурагч байж болно, үүнийг сурагчийн сонгосон сургууль шийднэ)
Төрсөн огноо 2006.01.13 – 2008.07.13
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Дунджаас дээш
Зан байдал, хандлага Англи хэл сурч, академикээ сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуульдаа түр хугацаанд өөр сургуульд шилжиж суралцаж байгаагаа мэдэгдэх (Шинэ Зеландын сургуулиас дүн өгнө)

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Шинэ Зеланд дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Шинэ Зеланд хүмүүс, гэр бүл

Шинэ Зеланд нь 4.9 сая гаруй хүн амтай, Номхон далайн баруун өмнөд хэсэгт орших арлын орон юм.
Шинэ Зеланд хүмүүс нь даруухан, хөгжилтэй, найрсаг хүмүүс байдаг ба найзуудтайгаа уулзах, аялах, спортоор хичээллэх зэрэг идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Шинэ Зеланд гэр бүл нь гэр бүлийн гишүүдээ бие даасан хүн болж төлөвшихөд нь голцуу анхаардаг ч хамт цагийг өнгөрүүлэх, хамаатан садныхантай дотно байхыг ч мөн чухалчилдаг.

education-schooling

Шинэ Зеланд сургууль

Шинэ Зеландад 5-19 насны боловсрол үнэ төлбөргүй байдаг.
Хичээлийн цаг өглөө 8:45-15:20 цаг хүртэл бөгөөд олон сургуулиуд үдээс хойших үйл ажиллагаанд зориулж хичээлийн цаг богиносгодог.
Шинэ Зеландын ихэнх дунд сургууль улсын эзэмшил болон санхүүжилтэд байдаг. Тэд үндэсний сургалтын хөтөлбөрийн дагуу заадаг ба сурлагын ололт амжилтын үндэсний гэрчилгээ (NCEA)-г сурагчдын түвшнийг тогтоох гол шалгуур болгодог.

pexels-pixabay-267669

Шинэ Зеланд хэл

Шинэ Зеландчууд ихэвчлэн англи хэлээр ярьдаг боловч Шинэ Зеландын албан ёсны хэл нь Маори ба дохионы хэл юм. Бараг бүх маоричууд англи хэлтэй бөгөөд тэдний дөрөвний нэг орчим нь маори хэлээр ярьдаг. Англи хэлнээс гадна Шинэ Зеландчууд нь Самоа, Хинди, Мандарин Хятад гэх хэлээр ярьдаг.

AFS Students Participants 14

Өсвөр насныхан

Шинэ Зеландын өсвөр насныхан ихэвчлэн найзуудтайгаа кафед сууж, дэлгүүр хэсдэг ч хамгийн гол нь спортоор хичээллэж, үзэсгэлэнт байгал газрыг судалж цагийг өнгөрөөх дуртай. Өсвөр насныхан Шинэ Зеландын тоо томшгүй олон гоёмсог наран шарлагын газруудад серфингээр хичээллэж, халим харах нь элбэг шүү!

pexels-trang-doan-769969

Шинэ Зеланд хоол

Шинэ Зеландын үндэсний хоол нь Маоричуудын хоол байдаг ба энэ нь голчлон олон төрлийн шувуу амьтны мах, далайн бүтээгдэхүүн, усан үзмийн мод, далдуу мод, мөөг, жимс, жимсгэнэ, самар үрнээс бүрддэг. Хамгийн онцгой хоолнуудын нэг бол “Maori hangi”. Энэ нь газар доорх “зууханд” тахиа, гахай мах, хонины мах, хулуу, төмс хийж болгодог уламжлалт хоол юм. Шинэ Зеландын хойд арлын төв хэсэгт орших Роторуа гэх байгалийн цогцолбор газарт гүний халуун усанд уураар чанаж болгосон хоолыг хүртэл амтлах боломжтой.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Шинэ Зеландад

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Аяллын тэмдэглэл байхгүй байна.

Шинэ Зеландын хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Хараахан сэтгэгдэл байхгүй байна.

Танд асуулт байна уу?