Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх бол веб хуудасны хамгийн доор байгаа формыг гүйцээгээрэй.
- Тус 2 долоо хоногийн хөтөлбөр нь зундаа 2 ээлжтэй байдаг, сурагч аль нэгийг сонгон оролцох боломжтой.
- Германы хойд хэсэгт байрлах Бремен хотын зусланд хөтөлбөр зохион байгуулагдах бөгөөд хөтөлбөрт тогтвортой хөгжлийн талаарх гүнзгийрүүлсэн сургалт орно.
- “Klimahaus” буюу дэлхийн дулаарлын сэдэвт музейгээр зочилно.
- Хөтөлбөрийн хугацаанд Берлин хот болон Бремений хажуугийн хот руу аялах 2 өдрийн үйл ажиллагаа багтсан.
- Өдөр тутмын хуваарьтай энэхүү холбоосоор танилцана уу.
- Танилцуулгын материалыг энэхүү холбоосоор орж харна уу.
- Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
- Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- Төлбөрөө тэнцмэгц 25%, бичгийн шалгалтаа өгөөд 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
(Шалгалт өгөөд хэлний түвшин тэнцээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаана.) - 21-р зуунд хэрхэн идэвхтэй дэлхийн иргэн байх талаар төрөл бүрийн сургалт дээр суурилсан.
- Сургалтаас гадна өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа хөтөлбөр бүрт багтсан.