Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх бол веб хуудасны хамгийн доор байгаа формыг гүйцээгээрэй.
- STEM хөтөлбөр гэдэг нь Science Technology Engineering Mathematics гэсэн сэдвүүдээр гүнзгийрүүлсэн сургалттай гэсэн утгатай.
- Энэтхэг улсад Шинжлэх Ухаан, Технологи, Инженерчлэл, Математикт суралцах хөтөлбөр
- Соёл хоорондын гүнзгийрүүлсэн сургалт болон өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа багтсан
- Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
- Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- Төлбөрөө тэнцмэгц 25%, онлайн шалгалтаа өгөөд 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
(Шалгалт өгөөд хэлний түвшин тэнцээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаана.) - 21-р зуунд хэрхэн идэвхтэй дэлхийн иргэн байх талаар төрөл бүрийн сургалт дээр суурилсан.
- Сургалтаас гадна өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа хөтөлбөр бүрт багтсан.
- Энэтхэг улсад гүнзгийрүүлсэн STEM-ийн хөтөлбөрт хамрагдсанаар оролцогчид маань:
-үйлдвэрүүдээр зочлох гурван удаагийн удаагийн аялалд хамрагдах
-амьдарч буй хотоосоо гарч, Энэтхэгийн өөр хоттой танилцах аялалд явах
-технологид үндэслэсэн программ хангамж, роботик болон утасны аппликэшн хийж сурах хичээлүүдэд суух
-лабораторид туршилт хийх
-хамгийн багадаа 10 цаг, олон нийтэд чиглэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцох гэх мэт боломжуудтай.