Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх бол веб хуудасны хамгийн доор байгаа формыг гүйцээгээрэй.
- Дэлхийн Топ 100 Их сургуулиудын нэг болох Сан Диего хотын “UCSD” буюу “University of California San Diego”-ийн нэрэмжит хөтөлбөр бөгөөд хөтөлбөрийн хугацаанд тус их сургуулийн дотуур байранд байрлаж анги танхимыг ашиглана. Чөлөөт цагаараа хотын төвөөр аялж, далайн эрэг дээр очих боломжтой.
- Хөтөлбөрийн сургалтад нийгэмд тулгамдаж буй асуудлуудын талаар шийдвэр олох арга замын тухай заадаг бөгөөд багт хуваагдаж төсөл хэрэгжүүлнэ.
- Идэвхтэй дэлхий иргэн болоход чиглэсэн сургалттай бөгөөд өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа багтсан.
- АНУ-ын Шүүх хурлын танхим болон Мексик-АНУын хилээр зочилж үзнэ.
- Лос-Анжелес хот болон Диснэйландаар 2 хоног аялна.
- Хөтөлбөрийн эцэст хамгийн өндөр оноотой төслийн сурагчид “Top Changemaker” цол авна.
- MLB буюу Major League Baseball тоглолт үзэх, Сан Диегогийн цэцэрлэгт хүрээлэн болон амьтны хүрээлэнд зочлох гэх мэт үйл ажиллагаа багтсан.
- Танилцуулгын материалтай энэхүү холбоосоор танилцана уу.
- Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
- Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- Төлбөрөө тэнцмэгц 25%, бичгийн шалгалтаа өгөөд 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
(Шалгалт өгөөд хэлний түвшин тэнцээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаана.) - 21-р зуунд хэрхэн идэвхтэй дэлхийн иргэн байх талаар төрөл бүрийн сургалт дээр суурилсан.
- Сургалтаас гадна өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа хөтөлбөр бүрт багтсан.