years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Хөтөлбөр эхлэхэд 12-р ангиа төгсөөгүй байх)
Төрсөн огноо 2005.07.08 – 2008.07.08
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Англи хэлээ сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх
КОВИД19-ийн вакцин Канадын хуулиар зөвшөөрсөн төрлөөс дор хаяж 2 тун

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Канад дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Канад хүмүүс, гэр бүл


Канад улс нь 36 сая гаруй хүн амтай ба янз бүрийн соёл, хэл, үндэстнийг өөртөө агуулдаг.
Канад хүмүүс нь бие биетэйгээ маш эелдэг, хүндэтгэлтэй харьцдаг ба хүн бүрд ижил тэгш хандахыг уриалдаг.
Канад гэр бүл бүр нь өөр өөрсдийн үнэт зүйл, дадал зуршлаа бахархалтайгаар хуваалцдаг тул Канадын соёл, уламжлалын талаар олон зүйл сурах боломжтой.

pexels-rodnae-productions-8499486

Канад сургууль

Канадын ихэнх сургууль нь улсынх байдаг ба мужаасаа хамаараад бага зэрэг өөр өөр сургалтын системтэй байх хандлагатай (муж бүрийн өөрийн соёл түүхтэй учраас). Канадын сургалтын систем нь стандарт хөтөлбөр, өндөр боловсролтой багш нар, эрүүл аюулгүй орчноороо алдартай.
Канад сургууль нь чанартай сургалтаас гадна олон төрлийн секц, дугуйлангуудаас өөрийн хүссэнээ сонгож, хоббигоо хөгжүүлэх боломжийг олгодог.

pexels-pixabay-267669

Канад хэл

Канад нь франц, англи гэсэн албан ёсны 2 хэлтэй ба Канадын аль хэсэгт байхаасаа хамаараад аль нэг хэл илүү давамгайлдаг.
Харин Канадад ресторан, автобус, сургууль гэх олон нийтийн газруудаар явж байхдаа өөр олон төрлийн хэл, аялгыг сонсох боломжтой. Учир нь Канадад албан бус 10 гаруй хэл (Хятад, Энэтхэг, Итали, Герман гэх мэт) байдаг.

AFS Students Participants 14

Өсвөр насныхан

Канад өсвөр насныхан ихэнхдээ гэр бүлтэйгээ дотно харилцаатай байдаг бөгөөд эцэг эхдээ гэр орны ажил (аяга таваг угаах, хог цэвэрлэх, өвлийн улиралд цас хусах, үлдсэн хугацаанд зүлэг хадах зэрэг) хийж тусалж дэмждэг. Дийлэнх өсвөр насныхан найзынхаа гэрт видео тоглоом тоглох, зурагт үзэх, хамтдаа хооллох, кино үзэх эсвэл сургуулийн арга хэмжээнд оролцохоор байдлаар чөлөөт цагаа өнгөрүүлдэг.

Канад өсвөр насныхан олон төрлийн өвлийн спорт, урлагаар хичээллэж, өдөр тутам өөрсдийгөө хөгжүүлж байдаг.

pexels-trang-doan-769969

Канад хоол

Канад үндэсний хоол нь ихэвчлэн махан болон гурилан бүтээгдэхүүнүүдээс бүрддэг ба төмс, шош, яргай загас, агч модны сироп/maple syrup-ийг зэргийг мөн түлхүү ашигладаг. Канад хоол илчлэг ихтэй ч, хажуугаар нь жимс ногоо их хэрэглэдэг тул Канад хүмүүс эрүүл байж чаддаг бөгөөд хамгийн алдартай хоолнуудын нэг нь poutine (бяслаг болон бор сүмстэй шарсан төмс) байдаг.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Канадад

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Аяллын тэмдэглэл байхгүй байна.

Аяллын тэмдэглэлтэй танилцах

Канадын хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

3 сарын Global Choice 2022
Энхжингийн "Takeover"-г үзэх
Хагас жилийн Global Choice 2022

Тамирийн "Takeover"-г үзэх

Танд асуулт байна уу?