Энэхүү хөтөлбөрт бүртгүүлэх бол веб хуудасны хамгийн доор байгаа формыг гүйцээгээрэй.
- Япон хэлний мэдлэггүй сурагчид оролцох бүрэн боломжтой.
- Бүртгүүлмэгц түвшин тогтоох шалгалт өгч сурагчийг өөрт тохирсон сургалтын хөтөлбөрт элсүүлнэ:
-
Анхан шат – Хэлний сургууль
-
Дунд шат – Олон улсын сургууль
-
Ахисан шат – Японы хувийн ахлах сургууль
-
- Хөтөлбөр дуусмагц сурагчид 60-цаг япон хэл сурсныг нь баталсан сертификат гардахаас гадна 100%-ийн баталгаатай хэлний түвшнээ ахиулсан байна.
- Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
- Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- Төлбөрөө тэнцмэгц 25%, бичгийн шалгалтаа өгөөд 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
(Шалгалт өгөөд хэлний түвшин тэнцээгүй тохиолдолд урьдчилгаа төлбөрийг бүрэн буцаана.) - 21-р зуунд хэрхэн идэвхтэй дэлхийн иргэн байх талаар төрөл бүрийн сургалт дээр суурилсан.
- Сургалтаас гадна өдөр бүр сонирхолтой, хөгжилтэй тоглоом тоглох үйл ажиллагаа хөтөлбөр бүрт багтсан.