Доорх тэтгэлгүүдээс өөр бусад тэтгэлэг
одоогоор байхгүй байгааг анхаарна уу.

Тэтгэлэг
AFS нь дэлхийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулахаар шийдсэн идэвхтэй дэлхийн иргэдийг хөгжүүлдэг. Манай гадаадад суралцах хөтөлбөрүүд нь залуучуудыг дээд зэргээр чадваржуулах боломжийг олгодог бөгөөд өөрчлөлтийг үүсгэх чин хүсэл эрмэлзэл, дэлхий нийтэд шаардлагатай мэдлэг чадвараар хангадаг.
Тэтгэлэгтэй хөтөлбөрүүд

Хаалттай: Японд Намрын 1 сарын Хөтөлбөр
50%-ийн тэтгэлэгтэй
Сурагчаас гарах: USD 1550
Үргэлжлэх хугацаа 2020.10 – 2020.11
Бүртгэл жил бүрийн 5.15-30
Өндөр япон хэлний чадвар шаардана. Бүртгүүлсний дараа шалгалт авна.
-
Онгоцны тийзийг Монбүшо тэтгэнэ.
Тус хөтөлбөр нь бусад японы соёл солилцооны хөтөлбөрүүдийн богиносгосон хувилбар бөгөөд
-
Хүлээн авах айлд байрлана, ахлах сургуульд сурна. Хүлээн авах айл хаана амьдардгаас шалтгаалаад тухайн улсынхаа хаана ч очих магадлалтай – сурагч сонгох боломжгүй.
-
15-17 насны сурагчид хамрагдах боломжтой.
-
Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, AFS сургалтын материалууд багтсан. Сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
-
Хөтөлбөр эхэлмэгц адилхан хөтөлбөрт оролцож буй орон орны 50-150 сурагчидтай хамт 3 хоногийн”Orientation”-д оролцоно.
Жил бүрийн 5 сарын 15-31ний хооронд уг хөтөлбөрт шалгаруулалт явагдана.

Хаалттай: Aplus x AFS
100%-ийн тэтгэлэгтэй
Aplus.mn болон AFS Mongolia нар хамтран санаачилж байгаа уг хөтөлбөр нь өөрийгөө хөгжүүлж бие даан суралцах хүсэл эрмэлзэлтэй дунд, ахлах ангийн сурагчдын дунд зохиогдож байгаа ба Challenge-н ялагч нь 2020 оны зун Их Британи улсад явагдах англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай зусланд хамрагдан 5 төрлийн соёлын хөтөлбөрт оролцож Дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран ирсэн шилдэг сурагч нартай хамт суралцан нөхөрлөхөөс гадна Лондон хотоор аялах болно. 3 сарын турш үргэлжлэх энэхүү Challenge нь тун энгийн ба сурагчаас ердөө дараах 3 зүйлсийг шаардана.
1️⃣ Aplus.mn сайт-д 3 сараас дээш хугацааны гишүүнчлэлтэй байх
2️⃣ Aplus.mn сайтаар дамжуулан өөрийн хүссэн сэдвээр хамгийн багадаа 30 цагийн онлайн хичээл үзсэн байх
3️⃣ Aplus.mn сайтын зүгээс санал болгосон 3 номыг уншиж дуусгасан байх
Дээрх 3 шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд сурагчдаас 50 асуулт бүхий шалгалт авах ба шалгалт нь дараах хэсгээс бүрдэх юм.
📌Асуудал шийдвэрлэх чадварын тест 30%
📌Уншсан номын агуулга бүхий тест 30%,
📌Англи хэлний ур чадварыг шалгах тест болоод бичгийн шалгалт 40% байна.
Нийт шалгалтад оролцогчдын дүнг нээлттэй зарлах ба шалгалтын материалтай танилцах эрх нээлттэй байна.
1 шилдэг сурагч Их Британи улсад болох зусланд хамрагдах ба бусад шилдэг оролцогч нар Aplus.mn зүгээс бэлтгэсэн бэлгийн эзэд болно.🎁🎁🎁
🔵Дэлгэрэнгүй мэдээллийг: www.aplus.mn сайт, https://www.facebook.com/

Нээлттэй: Asia Kakehashi
100%-ийн тэтгэлэгтэй
Япон улсын Монбүшо (Боловсролын яам) 2018-2022 оны 5 жилийн хугацаанд Азийн 20 гаруй орноос ахлах ангийн 1000 ШИЛДЭГ сурагчдыг 100% тэтгэлэгтэйгээр Япон улсад урьж суралцуулах зорилготой төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4-р ээлжийн элсэлтээ авч байна.
Какехаши гэдэг нь холбох гүүр гэсэн утгатай бөгөөд Азийн улс орнуудыг итгэлцлийн гүүрээр холбон нэгтгээд, япон орны соёлыг сурталчлахын сацуу эдгээр орнуудын хүүхэд залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааг батжуулах, цаашлаад дэлхийн энх тайвныг сахихад хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.
2017 онд Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг “AFS Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийн Япон дахь салбар хариуцан ажиллаж байгаа юм.
Монгол улсаас 2018 онд 4, 2019 онд 10, 2020 онд 9 сурагчийг бид амжилттай илгээж сурагчид маань хөтөлбөртөө амжилттай оролцож байгаа болно. 4 дахь жилийн 2021 оны хөтөлбөрт нийт мөн тооны сурагчдыг хүлээн авах болсон тул бид өргөн хүрээнд сонгон шалгаруулалт явуулж байна.
Тус хөтөлбөрт Монгол улсаас гадна Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Мьянмар, Малайз, Сингапур, Бруней, Филиппин, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Непал, Пакистан, Бутан, Бангладеш, Мальдив, Турк зэрэг улс орны ШИЛДЭГ сурагчид оролцох юм.
Хөнгөлөлттэй хөтөлбөрүүд

Хаврын Шалгаруулалт
Энэхүү Шалгаруулалт нь жил бүрийн
2 сарын 15 – 3 сарын 15 хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн төлбөр нь аль хэдийн хөнгөлөлттэй болно.
Хөтөлбөрүүд:
- Итали (3 сар, 1 жил)
- Япон (хагас жил, 1 жил)
- Франц (3 сар, хагас жил, 1 жил)
- Аргентин (1 жил)
- Филиппин (2 сар, 3 сар, хагас жил, 1 жил)

Зуны Шалгаруулалт
Энэхүү Шалгаруулалт нь жил бүрийн
7 сарын 15 – 31 хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн төлбөр нь аль хэдийн хөнгөлөлттэй болно.
Хөтөлбөрүүд:
- Итали (2 сар, хагас жил)
- Филиппин (1 жил)

Намрын Шалгаруулалт
Энэхүү Шалгаруулалт нь жил бүрийн
9 сарын 15 – 30 хүртэл үргэлжилнэ. Хөтөлбөрийн төлбөр нь аль хэдийн хөнгөлөлттэй болно.
Хөтөлбөрүүд:
- Япон (хагас жил, 1 жил)