Сайн уу? Өдрийн мэнд хүргэе!

Ази-Какехаши 2019 хөтөлбөрийн оролцогч Буяндэлгэр байна. 6 сар Япон улсад байх хугацаандаа өөрийн аялж үзсэн газруудынхаа нэгээхэн хэсгээс хуваалцах гэж байна.

 

1.Фүшими-Инари-Таиша /Киото/

Анх Киото хотод хувиарлагдсанаа сонсоод л хайж үзэхэд алдартай газрууд нь зөндөө гарч ирж байсан.Очоод бүгдийг нь үзэж дуусганаа,тойрноо гэж бодож бодож очсон хэрнэ, яагаад ч юм Японд очсоноосоо хойш бараг сарын дараа л анх удаа аялсан газар минь. Ганцаараа ч явсан болоод тэр үү, утсан дээрээсээ газрын зураг хараад л, өөртөө итгээд явсан.Киото галт тэрэгний буудлаас хоёрхон буудлын зайд байдаг болохоор хямд дээрээс нь ороход такс ч хэрэггүй байсан.

Киото гал тэрэгний буудлаас Фүшими-Инари хүртэл 150¥.

Автобуснаасаа хямд,олоход хамаагүй амар санагдсан.

Хэрвээ нэг өдөрт олон газар явъя гэж бодвол ийм автобусны нэг өдөр хэдэн ч удаа хүссэн газраа дараад явдаг карт бий.

600¥ болохоор дор хаяж  3с дээш удаа явбал ашигтай санагдсан.

 

 

 

Мэдээж төсөөлсөн шиг хүн багатай байхгүй,бараг битүү шахам.

Дээшээ алхаад уулынхаа арай өндөр  дээр гараад ирвэл хүн цөөхөн.

 

 

2.Абэнохарүкас.

Японы хамгийн өндөр барилга- 300м өндөр, Осака хот. Ямар нэгэн таксгүйгээр гарч болох давхар байдаг. Хамгийн дээр нь 300метрт гарах бол том хүн, ахлах,дунд,бага ангийн сурагч байхаасаа шалтгаалаад үнэ нь өөр.Мэдээж хамгийн дээрээс нь бас тухайн өдрөө тэнгэр цэлмэг байвал харагдах байдал нь “Янзын”

 

3.Кинкакүжи буюу GoldenPavilion

 

 

 

Мэдэхгүй хүн бараг байхгүй байх.Шалнаасаа дээвэр хүртэл алтан ялтсаар хийгдсэн. Киотод очвол заавал үзэх ёстой газруудын нэг. Киотод алдартай сүм хийд маш олон байдаг учраас жуулчиддаа зориулаад Киото галт тэрэгний буудлаасаа шууд очих автобус их бий. Ойлгоход ч амархан.

 

 

4.Ицүкүшима сүм. Хирошима муж

Хирошима мужийн Мияажима гэх жижиг арал дээр байдаг сүм. Далайн татлага,түрлэгээс хамаараад сүм нь   далай дотроо болон “газар дээр” гарч ирж харагдана. Далай түрсэн байх үед илүү гоё харагдах ч гэлээ татарсан үед нь буугаад алхаж болно. Мияажима арал  руу усан онгоцоор гарна.

5.Үмэда барилга. Осака хот

Хамгийн өндөр барилга биш ч гэлээ АбэноХарүкас-аас нэг ялгаатай юм нь дээвэр дээрээ гарангуут гадаа буюу онгорхой байдаг болохоор шууд агаар амьсгална гэсэн үг ^^

 

Осака галт тэрэгний буудлаас гараад шууд алхаад

очиход ч болохоор олоход амархан, ойрхон.

 

6.Тодаи-жи. Нара муж

Японы хамгийн том Буддагийн хөшөө Тодаи-жи. Нара мужид очвол хаа сайгүй янзага харагдана. Хүсвэл  янзага иддэг сэнбэй аваад өгсөн ч болно.