AFS Mongolia
Summer Internship Program
гэж юу вэ?

Жил бүрийн 5-р сард элсэлтээ авч, 6 сараас
8 сарын хооронд эрчимжүүлсэн хэлбэрээр
16-26 насны залуучуудад (төлбөргүй, сайн дурын)
дадлага хийх боломжийг AFS олгож байна!

Бүртгүүлэх

Хэрвээ танд 1 минутын зав байвал
дараах бичлэгийг үзээд бүрэн ойлголттой болоорой!
SIP

Internship positions for 2024 summer!

2026 оны ажлын байрууд

Энэ жилийн Зуны дадлагын хөтөлбөрийн оролцогчид AFS Mongolia-ийн гадаад ахлах ангийн сурагч Монголдоо хүлээж авах зун болон намрын 2 ээлжийн хост хөтөлбөрийн сурагчидтай тулж ажиллах, мөн Effect+ зуслан хөтөлбөрт оролцох боломжтой!

  1. Administrative Officer
    Захиргаа, оффисын үйл ажиллагаа хариуцсан ажилтан
  2. Host Family Engagement Strategist
    Хост гэр бүлийн оролцоо, хамтын ажиллагаа хөгжүүлэгч
  3. Program Experience Manager
    Хөтөлбөрийн оролцогчдын туршлага, дэмжлэг хариуцсан менежер
  4. Partnership & School Relations Officer
    Сургууль, түншлэл хариуцсан ажилтан
  5. Digital Marketing Lead
    Дижитал маркетинг, контент хариуцсан ажилтан
  6. Quality Assurance Manager
    Хөтөлбөрийн чанар, стандарт хяналтын менежер
  7. Effect+ Trainers
    Effect+ 2026 зуслангийн сургагч багш
  8. Effect+ Documentarian
    Effect+ 2026 зуслангийн баримтат контент бүтээгч
Бүртгүүлье!

AFS гэж юу вэ?

AFS Соёл Солилцооны Хөтөлбөр нь шударга, энх тайван ертөнцийг бий болгоход шаардлагатай мэдлэг, чадвартай иргэнийг хөгжүүлэхэд туслах зорилготой олон улсын сайн дурын, ашгийн бус ТББ юм.

Илүү их мэдээллийг энэ линкээр орж сонирхоорой!

Асар хурдацтай өөрчлөгдөж буй
дэлхий ертөнцөд шаардлагатай
ур чадваруудыг бид
олон улсын соёл солилцооны хөтөлбөр,
тогтвортой хөгжлийн болон
залуусыг чадавхижуулах
төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан
дэлхийн иргэдийг бий болгодог.

Шалгаруулалтын хуваарь

16-с 26 насны, долоо хоногт 8-15 хүртэлх цаг гаргах боломжтой байх

5.24 – 5.29 Онлайн өргөдөл
5.31 Ярилцлага (Хаяг)
6.7 – 8.20 Сургалт + Дадлага

Дадлагынхаа туршид 1 долоо хоногийн чөлөө авч болно.

Бүртгүүлэх

Why AFS?


Бид залуучуудыг
дэлхий ертөнцтэй
хөл нийлүүлэн алхуулах болон

нийгэмд өөрсдийн хувь нэмрээ
оруулахад нь тусалдаг.


Таныг энэхүү ховор олдох аян замд нэгдэн
дэлхийг өөрчлөх хүсэлтэй, чөлөөт, нээлттэй,
олон улсын нийгэмлэгийн залуу хамт олны нэг хэсэг болохыг урьж байна!

Summer Internship Program-д би яагаад бүртгүүлэх хэрэгтэй вэ?

  • Дэлхийн иргэний зайлшгүй эзэмших шаардлагатай харилцааны болон мэргэжлийн ур чадваруудыг эзэмших 
  • Гадаад AFS-ийн сурагчидтай тулж ажиллах боломж
  • Чөлөөт ажлын орчинд цахимаар болон багаар ажиллах /гэрээсээ ажиллах ч боломжтой/
  • Зуны хөтөлбөрт хамрагдаж тодорхойлох захиа болон хөтөлбөрт хамрагдсан гэрчилгээ авах 
  • Их сургуулийн дадлагын хүрээнд ажиллах 
  • Ажлын байрны туршлага хуримтлуулах 
  • Хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтуудад хамрагдах болон мэргэжлийн зөвлөгөө авах 
  • Урт хугацаанд AFS-ийн хагас цагийн үндсэн ажилтан болох боломжтой
Бүртгүүлье!

1 минутын зав байна уу?

Хэрэв байгаа бол дараах бичлэгийг үзээд бүрэн ойлголттой болоорой!

AFS Зуны дадлагын хөтөлбөр гэж юу вэ?

Би хэрхэн сонгогдох вэ?

Надад ямар ашигтай вэ?

Дадлагажигч ямар үүрэгтэй байх вэ?

2024 оны Дадлагын ажлын байрууд

Administrative Officer

Захиргаа, оффисын үйл ажиллагаа хариуцсан ажилтан

Шаардлага:

Зохион байгуулалтын ур чадвар
Word, Excel болон ерөнхий технологийн мэдлэг ур чадвар
Цаг төлөвлөлтийн ур чадвар
Мэргэжлийн харилцааны ур чадвар

Ажлын тодорхойлолт:

Байгууллагын өдөр тутмын захиргаа, оффисын үйл ажиллагааг зохион байгуулах
Баримт бичиг боловсруулах, архивлах, мэдээллийг цэгцлэх
Хөтөлбөртэй холбоотой бүртгэл, мэдээллийн зохион байгуулалтыг хариуцах

Host Family Engagement Strategist

Хост гэр бүлийн оролцоо, хамтын ажиллагаа хөгжүүлэгч

Шаардлага:

Олон нийттэй харилцах ур чадвар
Судалгаа хийх, тайлагнах ур чадвар
Зохион байгуулалтын ур чадвар
Мэргэжлийн харилцааны ур чадвар
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

Хост гэр бүлийн оролцоог нэмэгдүүлэх шинэ санаа, аргачлал боловсруулах
Хост гэр бүлүүдтэй холбоо тогтоох, мэдээлэл солилцох
Хост гэр бүлд зориулсан танилцуулга, сургалтын материал боловсруулах

Program Experience Manager

Хөтөлбөрийн оролцогчдын туршлага, дэмжлэг хариуцсан менежер

Шаардлага:

Багаар ажиллах болон харилцааны ур чадвар
Зохион байгуулалтын ур чадвар
Асуудал шийдвэрлэх чадвар
Мэргэжлийн харилцааны ур чадвар
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

Хөтөлбөрийн оролцогчдын туршлагыг сайжруулах үйл ажиллагаа зохион байгуулах
Оролцогчдод шаардлагатай дэмжлэг, мэдээллээр хангах
Ориентэйшн болон дагалдах сургалтын бэлтгэл ажилд оролцох

Partnership & School Relations Officer

Сургууль, түншлэл хариуцсан менежер

Шаардлага:

Олон нийттэй харилцах ур чадвар
Мэргэжлийн харилцааны ур чадвар
Зохион байгуулалтын ур чадвар
Цаг төлөвлөлтийн ур чадвар
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

Дотоодын болон олон улсын хамтын ажиллагааны боломжуудыг судлах
Сургууль болон байгууллагуудтай холбоо тогтоох, уулзалт зохион байгуулах
AFS хөтөлбөрийг танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх

Digital Marketing Lead

Дижитал маркетинг, контент хариуцсан менежер

Шаардлага:

Бүтээлч сэтгэлгээтэй
Сошиал медиа болон дижитал орчны мэдлэгтэй
Видео болон визуал контент сонирхдог
Дизайн болон контент төлөвлөлтийн мэдрэмжтэй
Багаар ажиллах чадвартай

Ажлын тодорхойлолт:

AFS-ийн сошиал медиа болон дижитал маркетингийн үйл ажиллагааг хариуцах
Шинэлэг контент санаачлах, хөгжүүлэх
Олон нийтэд чиглэсэн цахим сурталчилгаа, контент төлөвлөх

Quality Assurance Manager

Хөтөлбөрийн чанар, стандарт хяналтын менежер

Шаардлага:

Судалгаа хийх, дүн шинжилгээ хийх ур чадвар
Хариуцлагатай, нягт нямбай
Тайлагнах ур чадвар
Зохион байгуулалтын ур чадвар
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

Хөтөлбөрийн чанар, стандартын хэрэгжилтэд хяналт хийх
Судалгаа, үнэлгээний мэдээлэл боловсруулах
Хөтөлбөрийн сайжруулалтын санал боловсруулах

Effect+ Trainers

Effect+ 2026 зуслангийн сургагч багш нар

Шаардлага:

Олон нийттэй харилцах ур чадвар
Багаар ажиллах чадвар
Илтгэх, чиглүүлэх чадвар
Хүүхэд, залуучуудтай ажиллах сонирхолтой
Бүтээлч, идэвх санаачилгатай
Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

Effect+ 2026 зуслангийн сургалт, хөтөлбөрийг чиглүүлэн явуулах
Оролцогч хүүхэд, залуучуудыг дэмжин ажиллах
Багийн үйл ажиллагаа болон хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх

Effect+ Documentarian

Effect+ 2026 зуслангийн баримтат кино бүтээгч

Шаардлага:

Видео зураг авалт, эвлүүлгийн мэдлэгтэй
Баримтат storytelling сонирхдог
Бүтээлч сэтгэлгээтэй
Багаар ажиллах болон харилцааны ур чадвартай
Adobe Premiere Pro, CapCut эсвэл төстэй программын суурь мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

Effect+ 2026 зуслангийн үйл ажиллагааг баримтат кино хэлбэрээр бүтээлчээр баримтжуулах
Зуслангийн оролцогчид, уур амьсгал, нөлөөллийг харуулсан micro documentary хөгжүүлэх
Зураг авалт, ярилцлага, эвлүүлэг болон пост-продакшны ажлууд дээр ажиллах
Тэмцээн, олон нийтэд танилцуулах боломжтой баримтат контент бүтээх

Бүртгүүлэх

2020 онд шалгарсан Дадлагажигч нар

1
2
3

2021 онд шалгарсан Дадлагажигч нар

test2
5. Exchange Programs
test1
3. AKP
4. Effect+

Шалгаруулалтын хуваарь

16-с 26 насны, долоо хоногт 8-15 хүртэлх цаг гаргах боломжтой байх

5.24 – 5.29 Онлайн өргөдөл
5.31 Ярилцлага (Хаяг)
6.7 – 8.20 Сургалт + Дадлага

Дадлагынхаа туршид 1 долоо хоногийн чөлөө авч болно.

Бүртгүүлье!
AFS VIVA OFFICE 2020 SEP-60

SIP 2020 Testimonials

Зуны Дадлагын Хөтөлбөр 2020

Та бүхэнтэйгээ AFS SUMMER INTERNSHIP PROGRAM 2020 хөтөлбөрийн шилдэг 9 оролцогчийн дадлагад хамрагдсан сэтгэгдэл болон дурсамжийг хуваалцаж байна

C.Жаргалан, Оффис менежер: “Summer Internship Program нь зөвхөн ажиллаад зогсохгүй шинийг сурч мэдэх, үе тэнгийн манлайлагч найз нөхөдтэй болох боломж юм. Миний хувьд бусдаасаа суралцах зүйл ихтэй, хамтдаа хөгжих боломжтой байснаараа хөтөлбөрийн туршид өнгөрүүлсэн өдөр бүр маань үнэ цэнтэй байсан.

СЭТГЭГДЭЛ