1947 оноос хойш AFS нь залуучуудад глобалчлагдсан дэлхийд амьдрахад шаардлагатай олон талт ур чадвар, мэдлэг мэдээллийг түгээсээр ирсэн. Бид 21-р зууны хөтөлбөрөө сайжруулан шинээр AFS сургалтын хөтөлбөрийг бий болгосон. Энэ цаг үед их сургуулиуд болон байгууллагууд хилээс давж дэлхийн түвшний мэдлэг мэдээлэлтэй, өөр улс болон соёлын хүмүүстэй харилцан ойлголцож чаддаг оюутан залуусыг үнэлдэг болжээ.

Яагаад миний хүүхэд AFS-ээр гадагшаа явах хэрэгтэй вэ?

70 жилийн турш AFS нь залууст 21-р зуунд шаардлагатай ур чадваруудыг олон улсын чанартай хөтөлбөрүүдээр дамжуулан хүргэж ирсэн нэр хүндтэй билээ. Судалгаагаар AFS туршлага нь:

  • Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, харах өнцгийг тэлэн асуудлыг шийдвэрлэх болон шүүмжлэлтэйгээр хандах ур чадваруудыг ихэсгэдэг.
  • Их сургууль болон байгууллагуудыг үнэлдэг соёл солилцооны боловсрол болон хэлний хичээлийг хөтөлбөртөө шингээж оруулсан.
  • Өсвөр насныханд сурахад хялбар сонирхолтой, үнэ цэнтэй аргуудаар хөтөлбөрөө явуулдаг.
  • Дэлхийн хүрээнд шинэ найзууд, танил, хүрээллийг бий болгож сайн дураар ажиллах үүд хаалгыг нээж өгдөг.

AFS ямар төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог вэ?

AFS нь сурагчдад төрөл бүрийн хөтөлбөрийг санал болгодог. Сурагчид нь гадаад орны арван жилийн сургуульд бүтэн цагийн оюутнаар нэг семестер, гурван сар болон жилийн хугаацаатайгаар суралцах боломжтой. Соёл солилцлоо, хэлний бэлтгэл, сайн дурын боломж болон нэг хичээл дээр үндэслэсэн хөтөлбөрүүд нь долоо хоногоос эхлэн гурван сарын турш үргэлжлэх богино хугацааны хөтөлбөрүүд юм.

Миний хүүхэд хаана амьдрах вэ?

AFS хөтөлбөрийн сурагчид нь тухайн очих улсын халамжтай дотно гэр бүлүүдтэй хамт амьдардаг. AFS-ын сурагчдыг хүлээн авах гэр бүлүүдийг тусгайлан сонгон шалгаруулж, бэлтгэдэг болно. Сурагчдыг сонгон шалгаруулсны дараагаар AFS-ын сайн дурынхан болон ажилчид таны хүүхдэд тохирох хамт олон болон гэр бүлийг сонгож өгдөг болно. Хөтөлбөр болон очих улсаас хамааран зарим сурагчид дотуур байранд амьдран амралтын өдрүүдэд гэр бүлтэй хамт амьдрах аль эсвэл зуслангийн орчинд амьдардаг болно.

AFS хэрхэн миний хүүхдийг дэмжиж ажиллах вэ?

Сурагчдын эрүүл мэнд болон аюулгүй байдал нь AFS-ын нэн тэргүүний зорилго болно. AFS сайн дурынхан болон ажилчид нь сурагч солилцооны хугацаанд хүүхдүүд болон тэдний хүлээн авсан гэр бүлүүдийг дэмжин ажиллахаар бэлтгэгдсэн болно. AFS нь бүхий л AFS-ын байгууллагуудад хамаарагдах тогтсон удирдамжтай болно. Бүхий л AFS байгууллагууд нь 24 цагийн яаралтай үед холбогдох дугаартай.

Эцэг эх нарт зориулсан Түгээмэл Асуулт Хариулт

AFS Сурагчдын боловсролын хөтөлбөрт таны хүүхдийн сурагч солилцооны хөтөлбөр эхлэхээс өмнө, сургалтын үеэр болон сургалт дууссаны дараах хөтөлбөрүүд багтдаг. Энэхүү хөтөлбөр нь таны хүүхдийг дэмжих гурван үндсэн зорилготой:

  1. Шинэ гэр бүл болон сургуулийн орчинд илүү нээлттэй болох
  2. Өөр соёлын хүмүүстэй найзууд болж харилцах ур чадвартай болоход суралцах 
  3. Улам ихээр глобалчлагдаж олон талт болж буй дэлхийд амьдарч, ажиллах, суралцах болон өрсөлдөхийн тулд залууст шаардагдах ур чадвар, мэдлэг, мэдээллийг түгээх  

AFS Сурагчдын боловсролын хөтөлбөр нь AFS-ын олон улсын мэргэжилтнүүдийн бэлтгэсэн AFS-ын 16 боловсролын зорилгод нийцүүлэн гаргасан ба бэлтгэгдсэн AFS-ын сайн дурынхан болон ажилчдаар дамжуулан хүргэгддэг.  AFS сурагч солилцооны хөтөлбөрийг дэмжихээр явахаар зэхэж буй орон болон хүлээн авагч оронд төрөл бүрийн сонирхолтой, мэдээлэл өгөх сургалтууд явагддаг болно.

AFS Боловсролын зорилгууд нь сурагчдын дөрвөн үндсэн хэсгийг дэмжих зорилгоор бэлтгэгдсэн:

Хувь хүний чанар болон ур чадварууд: Сурагч солилцооны үр дүнд сурагчид хэцүү хүнд нөхцөлийг хувь хүний хөгжилд нь нэмэр болох үнэ цэнэтэй боломжууд болгон хувиргах талаар суралцдаг.  Өөрсдийн үнэт зүйлийн талаар бодолцох, харан өнцгөө тэлэх болон практикт суурилсан шинэ ур чадваруудыг эзэмших боломжтой. Манайд хамрагдсан сурагчид өөртөө илүү итгэлтэй болж, шинийг сэтгэх болон бүтээлч ур чадварууд нь ихсэж мөн төрөл бүрийн асуудлуудыг шийдэх чадвартай болдог. 

Харилцааны ур чадварыг дээшлүүлэх: AFS сурагчид нь өдөр тутамдаа шинэ орчинд шинэ хүмүүстэй харилцан холбоо тогтоох шаардлагатай болдог. Шинэ гэр бүлтэйгээ, нутгийн ард иргэдтэй, багш болон бусад сурагчидтайгаа тогтмол харилцана гэсэн үг юм. Энэхүү харилцааны ур чадвар нь таны хүүхдийн насан туршийн амьдралд үлдэх зайлшгүй хэрэгцээг ур чадварууд болох юм. Шинэ гэр бүл, сургууль, хамт олны нэг хэсэг болох нь харилцааны ур чадвар болон хэлний мэдлэгийг сайжруулж сурагчдын багаар ажиллах ур чадварыг нэмэгдүүлдэг. 

Соёл солилцооны мэдлэг болон мэдрэмж: AFS солилцоо нь сурагчдын өөрийн орны соёлыг нэмэгдүүлэхээс гадна очихоор зэхэж буй улсын соёлтой танилцах боломжийг олгодог. Бусад орны соёлыг хүндлэхийг сурснаар сурагч соёл хоорондын ялгааг ойлгож мөн дэлхийг илүү энх тайван болгоход шаардлагатай мэдлэг, мэдээллийг олж авна.  

Дэлхийн асуудлуудын талаар танин мэдэх: Сурагчид нь дэлхийн тулгамдаж буй асуудлуудын талаар мэдлэгтэй болж харах өнцгөө тэлнэ.  Бидний зорилго нь энх тайван, шударга дэлхийг бий болгоход дэлхий даяарх залуучуудыг дэмжиж урам зориг өгөх юм.