Таны AFS-ийн аялал эндээс эхэлж байна

AFS-ийн гол зорилго

Дэлхийг шударга, энх тайван байлгахын тулд хүн бүр нийгмийнхээ олон талт байдлыг хүндэтгэж, хүртээмжтэй байдлыг дэмжин, дэлхийн ойлголцлыг дээшлүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа тохиолдолд л боломжтой болно гэдэгт бид итгэдэг. Энэхүү сэтгэлгээ нь нийгмийг өөрчилж, бидний хамгийн тулгамдсан бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тусалдаг.

Тэтгэлэгт бүртгүүлье!

Бидэнд ирдэг түгээмэл асуулт ба хариулт

Доор дурдагдаагүй асуулт байвал бидэнтэй хэзээ ч хамаагүй чөлөөтэй холбогдон асуугаарай!

  • Өөр улсад амьдарч, суралцаж, шинэ найзуудтай болох нь таныг дэлхий ертөнцтэй илүү өргөнөөр холбох болно.
  • Гадаадад суралцах нь өөртөө итгэх итгэлийг бий болгож, дэлхийн хаана ч байсан гэртээ байгаа мэт тав тухтай байж чадах боломжийг олгодог.
  • Хэрхэн дэлхийн иргэн болох талаар суралцах нь таны дэлхийд эзлэх байр сууриа олж, тогтооход туслах юм.
  • Манай солилцооны хөтөлбөрүүд нь өөр өөр соёл, гарал үүсэлтэй хүмүүстэй харилцах, хамтран ажиллах, найз нөхөдтэй болоход шаардлагатай практик ур чадвар, ойлголтуудыг өгдөг.
  • Өөр хэл сурах эсвэл хэлний чадвараа сайжруулах нь ертөнцийг өөр өнцөгөөс харах, шинэ соёлыг илүү нарийн мэдрэх боломжийг олгодог.
  • Шинэ гэр бүлд амьдрах нь бусдын алсын хараа, соёл уламжлал, амьдралын хэв маяг зэргийг үнэлж сурахад тусална.
  • Их сургуульд элсэхдээ өрсөлдөгчдөөсөө ялгархуйц академик хэлбэрийн CV/ анкетыг бэлдэх боломжтой
  • Амьдрал дахь замаа олоход тань туслах шинэ боломжууд нээлттэй байх болно