Дэлхийг шударга, энх тайван байлгахын тулд хүн бүр нийгмийнхээ олон талт байдлыг хүндэтгэж, хүртээмжтэй байдлыг дэмжин, дэлхийн ойлголцлыг дээшлүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байгаа тохиолдолд л боломжтой болно гэдэгт бид итгэдэг.
Энэхүү сэтгэлгээ нь нийгмийг өөрчилж, бидний хамгийн тулгамдсан бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд тусалдаг.

AFS Өөрчлөлтийн Онол

19942897_1623494077674709_892126285800537940_o-570×320

Туршлага

ГАДААДАД СУРАлцаХ

Соёл хоорондын болон Олон улсын туршлагаар залуучуудыг хангах

19956326_1623495974341186_7004455891331053899_o-570×320

+ Суралцах

Глобал ур чадвар

Тэднийг дэлхийн хэмжээнд чадваржихад нь туслах тодорхой бүтэцтэй, хялбарчилсан соёл хоорондын сургалтад хамруулж дэмжинэ.

iStock-1022255954-570×320

+ Дадлага

Нийгмийн нөлөөлөл

Сургалт, үйл ажиллагаа, төслөөр дамжуулан нийгмийн бодит нөлөөлөл, өөрчлөлтийг тэдэнд танилцуулах.

DV_064_18_AFS_0580-570×320

= Дэлхийн Идэвхтэй Иргэн

Өдөр тутамдаа амьдрах, сурах, ажиллахад мөн нийгэмдээ хувь нэмрээ оруулж сайн дураар ажиллахад шаардлагатай глобал ур чадварыг эзэмшсэн байх.

Илүү шударга,
энх тайван ертөнцийг бий болгодог.

Бид AFS-ийн зорилгод суурилсан нөлөөллийг дараах гурван аргаар үзүүлдэг

imp01-855×480-570×320

Бид өөрчлөлт хийх эрмэлзэлтэй, хүсэл тэмүүлэлтэй дэлхийн идэвхтэй иргэдийг бий болгож, хөгжүүлдэг

imp02-855×480-570×320

Бид сургууль, боловсролын байгууллагуудыг даяаршихад шаардлагатай чадвар олгох хэрэгсэл, хөтөлбөрөөр хангадаг

imp031-855×480-570×320

Бид тэтгэлэг болон бусад мэдлэг олгох замаар соёл хоорондын боловсролын хүртээмжийг өргөжүүлдэг.

AFS-ийн Эрхэм Зорилго

AFS Соёл Солилцооны Хөтөлбөр нь шударга, энх тайван ертөнцийг бий болгоход шаардлагатай мэдлэг, чадвартай иргэнийг хөгжүүлэхэд туслах зорилготой олон улсын сайн дурын, ашгийн бус ТББ юм.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS-ийн салбарууд маань AFS оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. AFS нь үргэлж хэн ч аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөх нь байж боломгүй зүйл гэж үздэг бөгөөд сайн сайхан байдлыг хангах, AFS хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн хүчирхийллийн эрсдлийг багасгахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг. Хүчирхийлэл, хор уршигийн бодит эсвэл болзошгүй нөхцөл байдлын талаар олж мэдсэн тохиолдолд дэлхийн өнцөг булан бүрийн AFS ажилтнууд болон сайн дурын ажилтнууд AFS Бодлогын дагуу нөхцөл байдлыг цаг алдалгүй шийдвэрлэх үүрэгтэй. Мөн орон нутгийн хууль тогтоомжийн шаардлага, холбогдох үндэсний болон орон нутгийн бодлого, журмын дагуу нөхцөл байдлыг нутгийн удирдлагуудад тайлагнах үүрэгтэй тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

AFS-ийн Үнэт Зүйлс

AFS нь энх тайван, ойлголцлын төлөө ажилладаг хариуцлагатай дэлхийн иргэдэд үүргээ гүйцэтгэх боломжийг олгодог. Энх тайван нь шударга бус байдал, тэгш бус үзэл, аливаа зүйлд хүлээцгүй ханддаг байдлаас болж алдагддаг гэдэгт бид итгэдэг.

AFS нь хүн төрөлхтөн бүрийн болон бүх үндэстэн, соёлуудын үнэ цэнэ, итгэх итгэлийг дэмжихийг эрэлхийлдэг. Энэ нь арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгэм дэх зиндаа байдлаар ялгахгүйгээр хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэхийг дэмждэг.

AFS-ийн үйл ажиллагаа нь бид бүхний үндсэн үнэт зүйлс болох нэр төр, ялгаа, эв нэгдэл, мэдрэмж, хүлээцтэй чанарыг хүндэтгэхэд суурилдаг.

2018 AFS-ийн Жилийн Тайлан:
Бид дэлхийн идэвхтэй иргэдийг хөгжүүлдэг

2018 он нь AFS-ийн хувьд маш чухал жил байлаа. AFS нь 99 орны хандивлагч, түншүүд, сургууль, орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллаж, стратегийн нөлөөллийн гурван зорилгоо биелүүлсэн. Ингэснээр хамтран ажилладаг нийгэмлэгүүддээ үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, илүү хүртээмжтэй болгон, бодит өөрчлөлтүүдийг хүргэж чадсан юм.

AFS нөлөөллийн зорилго:

  • Дэлхийн идэвхтэй иргэдийг хөгжүүлэх
  • Соёл хоорондын суралцах боломжийг нэмэгдүүлэх
  • Сургууль, боловсролын байгууллагуудыг даяарчлах
2018 онд бид илүү олон хүмүүст соёл хоорондын, солилцооны, сургалтын хөтөлбөрүүдээ хүргэсэн.

AFS-ийн Түүх

AFS Соёл Солилцооны Хөтөлбөр нь анх 1915 оны 4-р сард А. Пиатт Эндрюгийн байгуулсан Америкийн Түргэн Тусламжийн Хээрийн Алба нэртэй сайн дурын түргэн тусламжийн корпус байгуулагдсанаар эхэлсэн юм. AFS нь хэрхэн дайны үеийн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагаас одоо үед олон улсын сайн дурын, соёл хоорондын сургалтын байгууллага болж өөрчлөгдсөнийг олж мэдээрэй!

AFS-ийн Түүхтэй танилцах