Би хэрхэн AFSer болох вэ?

Хөтөлбөрөө олоод, бүртгүүлээрэй
Манай хөтөлбөр бүрийг сайтар судлаж үзээрэй. Бүртгүүлж байхдаа бүх хэрэгтэй мэдээлэл, материалаа зөв бичиж, хангалттай болгосон эсэхээ дахин дахин нягтлаад, ойлгохгүй зүйл гарвал шууд бидэн рүү хандахаа мартваа!

Та тэнцсэн байна!
Материалаа илгээсэн хүн бүр AFS-д тэнцдэггүй, танд баяр хүргэе! Одоо таны AFS-ийн аялал ийнхүү эхэлж байна!

AFS Orientation-дээ оролцоорой
AFS-ийн хамт олон бид таны хөтөлбөрийг хамгийн мартагдашгүй, үр өгөөжтэй амьдралын туршлага болгохын тулд хөтөлбөр эхэлтэл тань олон төрлийн сургалт, воркшоп болон арга хэмжээнүүд зохион байгуулдаг байгаа. Бүгдэд нь оролцоод өөрийгөө хурцлаарай!

Онгоцондоо суугаад дэлхий ертөнцтэй танилцаарай!
AFS-ийн хамт олон бид бүгд таны хөтөлбөрийг хамгийн гайхалтай, адал явдалтай соёл солилцооны сургалт болгоход бэлэн байна. Харин та бэлэн үү?