Япон соёлтой танилцах нь

Өндөр хурдны галт тэрэг, өв эртний цайны ёслол, тансаг цэцэрлэг, амар тайван сүм, гайхалтай байгаль, орчин үеийн тэнгэр баганадсан барилгууд нь эрч хүчтэй Японы соёлд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Японд өсвөр насныхан сургууль болон сургуулиас гадуурх спортын клуб (бейсбол, хөл бөмбөг, сагсан бөмбөг, жүдо, кэндо эсвэл Японы хашаа, каратэ, трек) эсвэл соёлын хичээлүүдэд (англи хэл, нэвтрүүлэг, уран бичлэг, цайны ёслол, жүжиг, найрал хөгжим) ихэнх цагаа зарцуулдаг байна. Японы өсвөр насныхан бас кавай соёл (бүх зүйл өхөөрдөм, тааламжтай), J-Pop (Японы поп хөгжим), манга, аниме зэрэг өвөрмөц соёлд дуртай. Тэд найзуудтайгаа цагийг өнгөрөөж караокед дуулах дуртай. Орой цагаар гадуур явах нь өсвөр насныханд тийм ч нийтлэг байдаггүй. 

Япон дахь AFS салбар нь

 Анх 1954 онд үйл ажиллагаа эхлүүлсээс хойш соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн 70 жилийг хойноо үдсэн

Жил бүр гадаад орны 1000+ гаруй хүүхдүүдийг хүлээн авч 350 сурагчдаа бусад улсууд руу илгээдэг

Монголоос 70+ хүүхдүүдийг хүлээн авсан

Япон дахь амьдрал ямар байх вэ?

JPN59a-Be-A-Guest-Of-A-Japanese-Family

Япон гэр бүл & Хамт олон

Япон хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд, оройн хоолонд орох, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Япон гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг бөгөөд ихэвчлэн хамтдаа цагийг өнгрүүлдэг.

Direct-ALT

Япон сургууль

Японд бага болон дунд боловсрол эзэмших нь зайлшгүй ба сурагчид цааш бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд шалгалт өгөх ёстой байдаг. Сурагчид дүрэмт хувцсаа өмсөж, дугуй, автобус эсвэл галт тэргээр хичээлдээ явах бөгөөд жил бүр зохион байгуулагддаг сургуулийн соёлын наадам, спортын наадамд оролцдог.

conor-luddy-Pz3EHf-KJfc-unsplash-1

Япон хэл

Японы нийт хүн амын 98 хувь нь япон үндэстэн тул 121 сая гаруй хүн япон хэлээр ярьдаг. Цөөн тооны хүмүүс бусад хэлээр ярьдаг бөгөөд бүгд Япон болон Айну гэсэн хоёр үндсэн хэлний бүлэгт хуваагддаг. Эдгээр хоёр бүлэгт янз бүрийн хэл, аялга байх ба эдгээр нь Японы аль бүс нутагт байгаагаас хамаараад ялгаатай байдаг.

IMG-2017-02-08 Tomodachi MUFG 01

Өсвөр насныхан

Японы өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

30044905

Япон хоол

Япон нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Япон гэр бүлүүд ногоо жимс, далай бүтээгдэхүүн, гурил будаа хоолондоо түлхүү хэрэглэн, эрүүл хооллолтыг дэмждэг. Япон хоолонд хүн болгоны сайн мэддэг сүши, темпура, удон, рамен зэрэг орно.

DSC_8552_1_2_1600x1067 (1)

Монгол хүүхдүүд Японд

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, япон хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

MEXT 1 сарын хөтөлбөрийн оролцогч Хүслэн

“Ээжтэйгээ аливаа зүйлийг хийх бүртээ заавал шинэ үг цээжилдэг байсан. Ээж энийг юу гэдэг юм бэ гэж асуугаад л , ээж маань яг л миний япон хэлний багш шиг өдөр бүр үйлдэл бүртээ шинэ үг цээжлүүлдэг байсан даа”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.

Өмнөх хөтөлбөрийн оролцогчид хаашаа очиж байсан бэ?