“Global You” хөтөлбөр гэж юу вэ?

“Global You” нь 4 долоо хоногт нийтдээ 16 цагийн турш 20 бүлэг, сэдвийн талаар судлах онлайн сургалт юм. Хөтөлбөрт харгадснаар мэргэжлийн багш дасгалжуулагч, дэлхийн 25 гаруй орны найз нөхөдтэй болохын сацуу, цахим уулзалтад оролцож, хоорондоо туршлага, санал бодлоо солилцох үйл ажиллагаа бүгд цогцолсон сургалт бөгөөд Нью-Йорк дахь AFS-ийн Төв Оффисоос нэгдсэн байдлаар зохион байгуулдаг.

"Global You" гэж юу вэ?

Оролцогчдын сэтгэгдэл

Тавигдах шаардлага

  • 14-17 насны
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Онлайн сургултад хамрагдах интернэт болон цахим төхөөрөмжөөр тоноглогдсон
  • Соёл Солилцооны Хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлтэй
  • Шинийг сурах, бусадтай мэдлэг туршлага, санал бодлоо солилцох сонирхолтой
  • Дэлхийн олон орны хүүхэд залуустай танилцаж, харилцаа холбоо тогтоох хүсэл эрмэлзэлтэй
  • Цаашдаа AFS-ийн олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдах сонирхолтой
Global-You-Visual-1-01-1024×10241

Хөтөлбөрийн агуулга:

  • Нью-Йорк дахь AFS-ийн Төв Оффисоос нэгдсэн байдлаар онлайнаар зохион байгуулах
  • Дэлхийн 25 гаруй оронд оршин сууж буй бусад “Adventurer” найз нөхдөө олох
  • Өөрт хамааралтай асуудлын эсрэг хэрхэн тэмцэх, цаашлаад илүү шударга, энхтайван ертөнцийг бүтээх тухай
  • Нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлэх хүсэлтэй хамт олны нэгэн хэсэг хэрхэн болох тухай
  • Улс хоорондын соёлын ялгаа болоод тэрхүү ялгааг ухамсарлах нь яагаад өнөө цагт сурсан байх хамгийн чухал чадваруудын нэг болох тухай
  • Яаран дүгнэлт гаргахгүй байх, буурь суурьтай байх тухай болон бусдыг ойлгох чадвар яагаад чухал болох
  • Шударга бус, тэгш бус байдалтай нүүр тулгарвал юу хийх тухай

Ээлж ба төлбөр

Global You Adventurer Хөтөлбөрийн нэг ээлжийн төлбөр нь $315 (ам. доллар).

Та Нью-Йорк дахь AFS-ийн Төв Оффисоос нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа $200 хүртэлх  тэтгэлэг олгох шалгаруулалтад оролцох мөн боломжтой.

Хөтөлбөрийн ээлж, хугацаа:

  • 2020.09.15- 2020.10.13
  • 2020.10.13- 2020.11.10
  • 2020.11.03- 2020.12.01

Хөтөлбөр явагдах журам

  • Нью-Йорк дахь AFS-ийн Төв Оффисоос нэгдсэн байдлаар зохион байгуулагдана.
  • Контентийн тайлбар болон цахим чуулган Англи хэл дээр явагдана. Мөн видео контентийг Англи, Испани хадмал тайлбартайгаар үзэх боломжтой.
  • Санамж : Дэлхий даяар олон орны сурагчид энэхүү хөтөлбөрт хамрагдаж байгаа тул бүгд өөр өөр хэлний түвшинтэй байх болно. Англиар ярихдаа санаа зовох зүйлгүй бөгөөд нэг талаараа энэхүү хөтөлбөр нь таны хэлний мэдлэгээ давтах, сайжруулах боломж болох юм.
  • Хөтөлбөрийн контентийг үзэх болон форумд оролцоход тохиромжтой компьютер, ухаалаг утас болон бусад төрлийн төхөөрөмжтэй байх ба камер болон микрофоны бүрэн бүтэн байдлыг бэлтгэнэ.
  • Тогтвортой интернэт холболт

Тэтгэлэг

Та 200$ хүртэлх тэтгэлэг авах 25 сурагчийн нэг болохыг хүсч байна уу?
Нью-Йорк дахь AFS-ийн Төв Оффисоос нэгдсэн байдлаар зохион байгуулж байгаа энэхүү тэтгэлэг олгох шалгаруулалтад оролцоорой.

Анхаарах:

  • Таны тэтгэлэг AFS байгууллагад үлдсэн тэтгэлгийн хэмжээнээс хамаарч өөрчлөгдөнө гэдгийг анхааруулж байна.
  • Энэхүү шалгаруулалтыг Нью-Йорк дахь AFS-ийн Тов Оффис бүрэн хариуцаж байгаа бөгөөд Монгол дахь AFS ямар нэг байдлаар сонгон шалгаруулалтын үр дүнд нөлөөлөх, тэтгэлгийн хариу хэзээ гарах тухай мэдээллэх, сургалт зохион байгуулах үүрэг байхгүйг сануулж байна.
Тэтгэлэгт бүртгүүлье

Яагаад "Global You"-д хамрагдах хэрэгтэй вэ?

Global-You-website-elements-lupa-2-01-01-570×320

Гэрээсээ дэлхийг харах өнцгөө өөрчлөнө.

Global-You-website-elements-handshake-3-01-01-01-570×320

Насан туршийн найзуудтай болно.

Global-You-website-elements-globalhug-2-01-01-01-570×320

Ирээдүйн AFS програм-д хөнгөлөлт авах эрх нээгдэнэ.

Global-You-website-elements-exclamation-3-01-01-01-570×320

Олон улсад нэр хүндтэй AFS хамт олны нэгэн хэсэг болно.

Global-You-website-elements-certificate-3-01-01-570×320

“AFS Олон Улсын Соёл Солилцооны Боловсролын Сертификат”-аар шагнуулна.

Webp.net-resizeimage (2)

Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?

Бүртгэл нь Нью-Йорк дахь AFS-ийн Тов Оффисоос нэгдсэн байдлаар зохион байгуулагдана.

Дараах Бүртгүүлэх товчоор нэвтэрч, цахимаар хувийн мэдээллээ дүүргээд өргөдлөө илгээсний дараа AFS-ээс төлбөр төлөхөд шаардлагатай мэдээллийг мэйлээр илгээнэ. Хөтөлбөр эхлэхээс дор хаяж 1 хоногийн өмнө төлбөрийг шилжүүлсэн байж бүртгэл тань баталгаажина шүү.

“Global You”-тэй холбогдолтой бүх асуултыг Бүртгүүлэх товч дээр даран Нью-Йорк дахь AFS-ийн Төв Оффистой холбогдон тодруулна уу.

Бүртгүүлэх