Италийн соёлтой танилц

Газар дундын тэнгисийн сэтгэл татам орон болох Итали нь түүх, урлаг, сэтгэл хөдөлгөм байгалийн тогтцоороо баялаг билээ. Хайрын хот Венецээс авхуулаад Ромын эртний балгас хүртэл өнгөрсөн одоог холбосон өвөрмөц улс юм. Итали нь паста, пицца, желато зэрэг хосгүй амттай хоолнуудаас гадна гайхалтай урлаг, уран зургаараа дэлхийг байлдан дагуулдаг. Монгол хүүхдүүд Италид очоод л шууд утга уран зохиол, урлаг, түүх болон Италийн амьдралын хэв маягт умбан, хост гэр бүлтэйгээ эелдэг, дотно харилцаа тогтоож, Итали соёлын халуун дулаахан байдлыг мэдэрдэг байна. Италийн боловсролын систем нь бүтээлч байдал болон хүмүүнлэг байдалд тулгуурладаг нь  Монгол хүүхдүүдэд өөрсдийгөө нээн илрүүлэх боломжийг олгодог. Итали хоол, түүхийн эд өлгий газрууд болон урлаг соёлын эрдэнэсүүд хүүхдийн хувь хүний хөгжлийг дээшлүүлдэг билээ.

Гэр бүл & хамт олон

Итали улс нь 60 сая орчим хүн амтай бөгөөд өөрсдийнхөө хүсэл эрмэлзэл, халуун дулаан байдал, хүчтэй гэр бүлийн холбоогоороо дэлхийд алдартай. Хоол идэх үедээ гэр бүлээрээ тойрч суугаад дотно харилцан яриа өрнүүлдэг нь гэр бүлийн үнэ цэнийг улам мэдрүүлдэг. Италийн амьдралын хэв маяг нь урлаг, түүх, чөлөөт цаг, ялгаатай байдлыг бүтээх болон эрч хүчтэй соёлыг тодотгодог билээ.

Сургууль

Итали улсад хичээлийн жил 9 сараас эхэлж 6 сард дуусдаг. Сургуулиудын хичээлийн цаг бүс нутгаасаа хамаараад олон янз боловч, сурагчид ихэнхдээ өглөөний 8 цагаас 13 цаг хүртэл хичээллэдэг байна. Италийн боловсролын систем нь баялаг түүх, соёлтойгоо салшгүй холбоотой байдаг. Мөн өргөн хүрээний мэдлэгийг чухалчилж, соёл урлаг болон хүмүүнлэгийн ухааны хичээлүүдийг голцуу үздэг билээ. Сурагчид ихэвчлэн соёлын арга хэмжээ, урлагийн үзэсгэлэн болон хөгжмийн үзүүлбэрт оролцоно.

Хэл

Италийн албан ёсны хэл бол Итали хэл. Итали хэл нь баялаг түүхтэй романтик хэл юм. Мөн Итали бол бүс нутгийн аялга болох Сицили, Неополитан болон Венецийн гэр билээ. Энэхүү аялгууд улс орны бүс нутгийн олон янз байдал, соёлын өвийг харуулдаг.

Хоол

Италийн хоол нь энгийн бөгөөд чанартай орц найрлагатайгаараа зөвхөн улсдаа төдийгүй дэлхий дахинд алдартай билээ. Бүс нутаг бүр өөрсдийн уламжлал, ёс заншил, орчноосоо үүдэн хоолны орц найрлага, жор нь янз бүр байдаг. Италичууд үндэснийхээ хоолоороо бахархдаг ба ихэвчлэн нийтээрээ зоог барьж, гэр бүл, хүрээллийнхэндээ цаг гаргадаг байна.

Let AFS guide your intercultural adventure

Go abroad with AFS to discover who you really are, make new lifetime friendships and immerse yourself in a fascinating intercultural experience.
TEEN PROGRAMS (UNDER 18 YEARS OLD)

Our learning program will prepare you for an amazing AFS intercultural experience. The program begins at your home country with a pre-departure orientation and continues with orientations and other supported learning activities and facilitated conversations will help you maximize your experience, cope the challenges of navigating a new culture and community and gain knowledge, skills, and a global understanding, throughout your time abroad, and as you return to you home country. AFS volunteers will be there to support and guide you and your host family through your learning journey abroad.

ADULT PROGRAMS (18 YEARS OR OLDER)

The Global Competence Certificate (GCC) program will support your intercultural learning experience. This state-of-the-art program prepares you to successfully navigate new cultural environments—during your AFSNext experience and long after you finish the program. Online intercultural learning modules combined with in-person sessions help you develop practical and global skills, knowledge and attitudes that employers need and mission-driven organizations believe will help achieve their social impact goals. You will receive your certification upon completion of the training program

Итали-ийн AFS хөтөлбөрүүд