Өсвөр насныхан бие даасан байхаас гадна цагаа зөв зохион байгуулж, кафед сууж, хотоор алхаж, бүжиглэх эсвэл спортоор хичээллэх дуртай байдаг. Италийн хөл бөмбөгийн лигийн Кальцио нь олон Италичуудыг бахархал болсон бөгөөд эдгээр багууд хэд хэдэн Дэлхийн цомд хүртэж байжээ. Таны Итали найз нөхдөд таалагдах бусад спорт бол сагсан бөмбөг, дугуйн болон цанын спорт юм.
Хүлээн авагч гэр бүл болон хамт олон
AFS-ийн сурагчид Итали даяар, тухайлбал Сицили ба Сардиния арлуудад амьдардаг. Ялангуяа өмнөд хэсэгт олон үе, олон хүмүүс нэг дээвэр дор хамтдаа амьдрах нь нийтлэг байдаг байна. Хоолны цаг бол амралтын болон ажлын өдрүүдэд олон цагаар үргэлжилдэг маш чухал үйл ажиллагаа юм. Тэдний харилцан яриа нь сэтгэл хөдлөл, биеийн илэрхийлэмж ихтэй байдгаараа онцлогтой.
Сургууль:
Италийн сурагчид Даваагаас Бямба гарагуудад өглөөний 8:30 – 13:30 цагийн хооронд хичээллэдэг. Хэрэв та сургуулийнхаа үйл ажиллагаануудад идэвхтэй оролцвол ангийнхантайгаа найзууд болох нь илүү хялбар байх болно.
Хэл соёл:
Итали бол тэдний үндэсний хэл боловч хот муж болгон өөрсдийн гэсэн онцлог аялгатай байдаг. Словенийн хилийн ойролцоо амьдардаг хүмүүс нарийн төвөгтэй Фриулиано аялгатай ярьдаг бол Франц, Герман хэлтэй хольж ярьдаг ч хүмүүс бас байдаг байна.
Хөтөлбөр эхлэхээс өмнө итали хэлний мэдлэгээ ахиулах зорилгоор Rosetta Stone сургалтад хамрагдаад үзээрэй.Таныг Италид ирмэгц хүлээн авагч сургуулийн багш нар таны түвшинг тогтоож, тохирсон ангид оруулж итали хэл сурахад чинь тусална.
Хоол хүнс:
Хоол бол гэр бүл, найз нөхдийнхөө хамт үдийн хоол идэх дуртай италичуудад хувьд аз жаргал юм. Их порц, хүчтэй кофе, гайхалтай амттай амттануудад бэлэн байгаарай. Гайхамшигтай талх, бяслаг, юутай ч зүйрлэшгүй пицца, паста, далайн хоол, мах бүхий л сайхан хоол тэнд бий. Амттаны хувьд уламжлалт нарийн боовны өргөн сонголттой, тухайлбал тирамису бялуу нь “намайг татна” гэсэн утгатай бөгөөд энэ нь танд хэр сэтгэл хангалуун, бүрэн дүүрэн мэдрэмж төрүүлж байгааг илэрхийлдэг.