- Хөтөлбөрт тэнцмэгц сурагчид хөтөлбөр эхэлтэл AFS-ийн бусад оролцогчид, сайн дурынхан болон төгсөгч нартай олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнд оролцоно.
- Хөтөлбөрийн хугацаанд сайн дурын жирийн нэгэн Итали айлд байрлаж, тэр хотдоо ахлах сургуульд сурна. Хүлээн авах айл хаана амьдардгаас шалтгаалаад тухайн улсынхаа хаана ч очих магадлалтай – сурагч сонгох боломжгүйг анхаарна уу.
- Хөтөлбөр эхлэхээс өмнө Итали хэлний сургалтад хамруулна.
- Хөтөлбөрийг зохион байгуулагчдаас ирцийн сертификат олгоно.
- Хүлээн авах сургуулиас дүн авах боломжгүй тул Монгол дахь сургуулиасаа чөлөө авах шаардлагатай болохыг анхаараарай.
- Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, AFS сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр зардал гарахгүй.
- Төлбөрөө тэнцмэгц 25%, хүлээн авах айлын материал ирмэгц 25%, визээ аваад онгоцны тийзээ авахдаа 50% төлөх байгаа.
- Хөтөлбөр эхэлмэгц адилхан хөтөлбөрт оролцож буй орон орны 50-150 сурагчидтай хамт 1-3 хоногийн”Orientation”-д оролцоод, адилхан хотод байрлах гадаад сурагчидтай групп болоод хүлээн авах гэр бүлүүд дээрээ очно.
- Долоо хоног бүр адилхан хотод байрласан гадаад сурагчидтайгаа хотынхоо AFS-ийн салбарын зохион байгуулж буй сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээ болон аялалд оролцоно.
Шаардлага
- Дундаж англи хэлний ярианы чадвар шаардана.
- 15-17 насны сурагчид хамрагдах боломжтой.
- Жил бүрийн 7-8 сарын хооронд анкет нээгддэг байгаа.
-
Онгоцны буудлаас тосох, хүргэх
-
Хүлээн авах айл хайх
-
Хоол
-
Хүлээн авах сургууль хайх
-
Сурагч бүрт оногдох туслах багш
-
Эрүүл мэндийн даатгал
-
24/7 Яаралтай тусламж
-
Соёл солилцооны аяллууд
-
Улс доторх замын зардал
-
Өдөр тутмын замын зардал
-
Өргөдлийн маягт бөглөх тусламж
-
Визний өргөдөлд шаардлагатай тусламж
-
Визний хураамж
-
Хөтөлбөрийн өмнөх Orientation
-
Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
-
Хөтөлбөрийн дараах Orientation
-
AFS-ийн сургалтын материал
-
Сургууль дээрх өдрийн хоол
-
AFS-ийн зүгээс олгох удаан хугацааны тусламж дэмжлэг
-
Нислэгийн тийз
-
Шаардлагатай вакцин