Танго бүжиг, хөл бөмбөгийн эх орон бөгөөд өвөрмөц ландшафт бүхий газар. Зөөлөн аяга эсвэл мурга бүжиглэж, үзэсгэлэнтэй наран шарлагын газруудаар хүрээлэгдсэн. Аргентин бол гадаадад туршлага судлах сайхан газар юм. Тус улсын боловсронгуй, хөгжилтэй хотууд, анхны музей, хөгжим, театр, гайхамшигт кафе гээд эрэлхийлэх олон газар бий.
Аргентин хүмүүс:
Олон өсвөр насныхан хэлний сургуульд хоёр дахь хэл сурдаг. Өсвөр насныханд ихэвчлэн алхах, дугуй унах эсвэл томоохон хотуудад явахдаа олон нийтийн автобусаар явах хэрэгтэй болно. Энэ улсын өсвөр насныхан нийгмийн идэвхтэй амьдралаар амьдардаг. Тэд нэгнийдээ бүжиглэх, кафед уулзаж, кино үзэж цагийг хөгжилтэй өнгөрөөдөг.
Хост гэр бүл:
Эцэг эхчүүд, хүүхдүүд өөрсдийн санаа бодол, төлөвлөгөөгөө ярилцахдаа нээлттэй харилцаатай байх хандлагатай байдаг бөгөөд эцэг эхчүүд ихэвчлэн эцсийн байдлаар өөрсдийн шийдвэрээ хэлдэг. Өдрийн үйл явдлын талаар оройн хоолон дээр ярилцах нь Испани хэлээ сайжруулах бас нэгэн боломж шүү.
Сургууль:
Та магадгүй даваагаас баасан гарагуудад өглөөний ( 8 цагаас 13 цаг хүртэл) эсвэл үдээс хойш (1 цагаас оройн 18 цаг хүртэл) хичээллэдэг нийтийн сургуульд суралцах болно. Хичээлийн жил 3-р сараас 12-р сар хүртэл үргэлжилнэ. Анги бүрт 35 орчим оюутан байдаг бөгөөд та магадгүй дүрэмт хувцас өмсөх байх.
Хэл соёл:
Испани хэл нь Аргентин улсын албан ёсны хэл бөгөөд олон хүн Англи, Итали, Герман, Франц эсвэл Португал хэлээр ярьдаг. Энэ хөтөлбөрт оролцохын тулд та үүнийг мэдэх эсвэл ярих шаардлагагүй бөгөөд Испани хэлний үндсэн мэдлэгтэй байх нь давуу тал болно.
Хоол хүнс:
Үхрийн мах нь хоол хүсний гол нэрийн бүтээгдэхүүн юм. Латин Америкийн бусад хоолноос ялгаатай нь хоол хүнс нь халуун ногоо байдаггүй. Аргентинчууд олон нийтийн дунд ихэвчлэн өөрийн орны ногоон цайгаа уух туртай гэдгээрээ алдартайн.