Америк соёлтой танилцах нь

 

Байгалийн үзэсгэлэнт газар, хүн амаараа дэлхийн хамгийн өвөрмөц гэж хэлж болохуйц Америк бол боломж бололцоо, спорт, соёл урлаг, хөгжлөөрөө хамгийн алдартай улсуудын нэг билээ. Америк нь хойд хэсэгт байх Аляска мужаас авхуулаад Хавай хүртэл 50 гаруй мужаас бүрддэг тул очих газар, хийх зүйлс дуусна гэж байхгүй. Тэнгэрт хүрэх шахам өндөр барилгуудтай Нью Иорк, Чикаго хот, үзэсгэлэнгээрээ алдартай Их Хавцал зэргийг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс олон олон иргэд Америкийг зорин ирдэг.

АНУ нь өөрсдийн соёлыг өнөөгийн хэлбэрт оруулах нөлөө бүхий олон янзын түүх, түүхэн үйл явдлуудтай билээ. Тусгаар тогтнолын тунхагт гарын үсэг зурсан Филадельфийн түүхэн гудамжнаас эхлээд Зэрлэг Барууны домогт дурсгалт газрууд хүртэл тухайн үндэстний өнгөрсөн түүхийг даавуунд нь нэхсэн байдаг. Америкийн 1775 оны хувьсгал, Иргэний эрхийн хөдөлгөөний тэмцлүүд зэргийн нөлөө өнөө үед хотын уур амьсгал, хөшөө дурсгалуудад тод харагдсаар байна.

 

Америк дахь AFS салбар нь

 Улс хоорондын ялгааг дэмжин соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэдийн 75 жилийг хойноо үдсэн

Жил бүр гадаад орны 1000+ гаруй хүүхдүүдийг хүлээн авч 350 сурагчдаа бусад улсууд руу илгээдэг

Монголоос 20+ хүүхдүүдийг хүлээн авсан

Америк дахь амьдрал ямар байх вэ?

pexels-pixabay-302083

Америк гэр бүл & Хамт олон

АНУ-д суралцаж буй монгол хүүхдүүд олон улсын соёлуудтай танилцаж, нэг хэсэг нь болохын зэрэгцээ хост гэр бүлтэйгээ дотно болдог. Боловсролын системээрээ эрс ялгаатай ч гэсэн Америкийн системд монгол хүүхдүүд асуудалгүй дасан зохицох талтай байдаг. Түүнээс гадна олон өнцгөөс харж сурч, илүү нээлттэй сэтгэлгээтэй болж, аливааг харах хүрээгээ өргөжүүлээд ирдэг байна.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Америк сургууль

АНУ-д хичээлийн жил нь 9 сараас 6 сар хүртэл, өглөөний 8 цагаас 3 цаг хүртэл хичээллэх байдлаар явагддаг. Сурагчид тогтсон хөтөлбөрийн дагуу хичээллэж, хичээлийн дараа бусад хичээлээс гадуурх ажилд оролцох боломжтой байдаг. Жил бүр болдог бүжгийн тэмцээн, урлагийн үзлэг, спортын тэмцээн зэрэг нь сургуулийн эерэг орчинг бүрдүүлж байдаг байна.

pexels-enric-cruz-lópez-6039244

Англи хэл

Америк улсын гол зонхилох хэл бол Англи хэл юм. Англи хэлний уг үндэс нь Баруун Германаас гаралтай нь Америкийн бас нэг олон талын улс, үндэстнээс бүрдэж буй чанарыг харуулах билээ. Улсын иргэд голцуу англи хэлээр ярих тул сурагч солилцоогоор явж буй сурагчдад англи хэлээ сайжруулах тохиромжтой орчин бүрддэг.

04StMargarets

Өсвөр насныхан

Америкд өсвөр насныхан хичээлийн дараах чөлөөт цагаа ихэвчлэн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, кино үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших, найзуудтайгаа гарах зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

pexels-sebastian-coman-photography-3659861

Америк хоол

Америк улсад улсынхаа амин сүнс болсон алдарт бургер, хот дог, алимны бялуунаас эхлээд паста, энчилада, сүши хүртэл бүхий л төрлийн хоол бий. Мексик, Итали, Хятад, Япон гэх мэт бүхий л үндэсний хоолнуудыг Америкийн хаанаас ч зооглох боломжтой. Ийнхүү төрөл бүрийн хоол зонхилдог нь улсынхаа олон соёл үндэстнээс үүссэн түүхээ тольдож өгч байдаг байна.

ZhengZhou-Article-2-e1481306888624

Монгол хүүхдүүд Америкд

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, япон хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Мандуул, 1 жилийн хөтөлбөрийн оролцогч

“Sed ut perspiciatis, unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam eaque ipsa.”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.

Өмнөх хөтөлбөрийн оролцогчид хаашаа очиж байсан бэ?

Америк-ийн AFS хөтөлбөрүүд