years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Энэхүү хоёр долоо хоногийн анги солилцооны хөтөлбөр нь сурагчдийн хувьд тухайн орны сургуульд элсэн суралцаж олон орны дотно найзуудтай болох боломжийг нэмэгдүүлдэг бол харин багш нарын хувьд тухайн орны боловсролын системийг судлах, мөн цаашид хамтран ажилладаг багш нартаа санаа солилцох, мэргэжлийн хувьд өсөх боломжийг олгодог.

Сургалтын албаны ажилтан, багш, эсвэл эцэг эх та сонирхож байвал бидэнтэй мейлээр холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу: [email protected]

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • 24/7 Яаралтай тусламж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз

Шаардлага

Нас, анги 11-16 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2008.02.01 – 2013.01.01
Хэлний түвшин Англи хэлний дундаж түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Турк хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи хэл дээр судлах, Турк улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Турк сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

Turkey | Location, Geography, People, Economy, Culture, & History |  Britannica

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Турк дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Турк хүмүүс, гэр бүл

Турк улсын хүмүүсийн гэр бүл нь уламжлалт болон орчин үеийн соёлын нөлөөгөөр өвөрмөц онцлогтой байдаг. Турк гэр бүлүүд ихэвчлэн ойр дотно, харилцан хүндэтгэлтэй харилцаатай байдаг. Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж бөгөөд ихэнх тохиолдолд олон үеийнхэн нэг гэрт амьдардаг. Эцэг, эх нь үр хүүхдэдээ өндөр хүндэтгэлтэй ханддаг бөгөөд тэдний амьдралын шийдвэрүүдийг ихэвчлэн гэр бүлийн хуралдаан, зөвлөлдөөнөөр гаргадаг.

pexels-rodnae-productions-8499486

Турк сургууль

Турк улсын дунд сургуулиуд нь сурагчдад өргөн хүрээний боловсрол олгохын зэрэгцээ олон төрлийн мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх боломжийг олгодог. Дунд сургууль нь 9-12 дугаар анги буюу 4 жилийн хугацаатай бөгөөд энэ нь өмнөх боловсрол (багшлах сургууль) болон их дээд сургууль руу орох үндсэн шат юм. Турк дунд сургуулиуд нь төрөл бүрийн хөтөлбөр, хичээлээр сурагчдыг бэлтгэдэг.

education-g17f131179_1920

Турк хэл

Турк хэл (Türkçe) нь Турк улсын үндэсний хэл бөгөөд мөн Турк угсаатны олон зуун жилийн түүхтэй, олон улсын харилцаанд ч чухал байр суурь эзэлдэг. Турк хэл нь Турк хэлний бүлэг-т багтдаг бөгөөд энэ бүлэг нь төв Азийн, Кавказ, Зүүн Европ, Ойрхи Дорнодын бүс нутгуудад тараагдсан хэлний бүлэг юм.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Туркийн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

fried-gf763ad0e4_1920

Турк хоол

Турк хоол нь Турк соёлын чухал хэсэг бөгөөд олон зуун жилийн туршид Ойрхи Дорнод, төв Азийн болон Европын олон соёлыг хослуулан хөгжсөн амттай, олон төрөл жанрын хоолтой. Турк хоол нь түүнд орж буй орц, амтлагч болон бие даасан жоруудаараа өргөн хүрээтэй, олон янзын байдаг.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Турк улсад

Турк улсад суралцаж буй монгол хүүхдүүд олон улс үндэстний соёлуудтай танилцаж, нэг хэсэг нь болохын зэрэгцээ хост гэр бүлтэйгээ дотно болдог. Хэдий боловсролын систем нэлээд ялгаатай ч гэсэн Туркийн боловсролын системд монгол хүүхдүүд асуудалгүй дасан зохицоод ирэх нь элбэг. Турк улсад сурснаараа сурагч нь илүү нээлттэй сэтгэлгээтэй болж, аливааг харах хүрээгээ өргөжүүлээд ирдэг байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?