Энэхүү хөтөлбөр нь Тунис гэр бүлтэй болж, олон улсын үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа франц хэл суралцан, Тунисийн гайхам байгаль болон соёлоос мэдрэх хамгийн гоё боломж юм.
Тунисд зуны 1 сарын франц хэлний сургалттай соёл солилцоо (16-31 нас)
Тунис гэр бүлтэй болж, Тунисд франц хэл судлан, орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Шаардлага
Нас, анги | 16- 31 нас |
Төрсөн огноо | 1993.01.01 – 2009.01.01 |
Хэлний түвшин | Англи хэлний анхан дунд шатны түвшин |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Франц хэл судлах болон хөтөлбөрийн зорилгийг бүрэн ухамсарласан байх,Тунис улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Тунис сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Тунисд очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Тунис дахь амьдрал ямар байх вэ?
Тунис хүмүүс, гэр бүл
Тунисчууд нь найрсаг, халуун дулаан зантай бөгөөд гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэдэг хүмүүс юм. Тэдний өдөр тутмын амьдралд гэр бүл чухал байр суурь эзэлдэг бөгөөд уламжлалт болон орчин үеийн элементүүдийг хослуулсан өвөрмөц соёлтой.
Тунис сургууль
Дани улсын хичээлийн жил нь 8 сард эхлэн 6 сард дуусна. Ахлах сургууль нь ерөнхий, бизнесийн болон техникийн гэсэн 3 төрөлтэй байдаг ба бүхий л дугуйлангууд үнэ төлбөргүй байдгаараа онцлогтой. Боловсролын систем нь багш сурагчид хоорондын харилцан яриа, мэтгэлцээнд суурилдаг нь сурагчдыг хичээлдээ илүү идэвхтэй оролцоход тусалдаг байна.
Тунис хэл
Тунисын албан ёсны хэл нь араб хэл бөгөөд тус улс даяар хэрэглэгддэг. Тунис хэл нь араб хэлний барууны аялгаас гаралтай бөгөөд түүнд Франц хэлний нөлөө ихтэй. Тунис хэл нь араб хэлний үсэгт суурилсан, аман хэлбэрт нь орон нутгийн аялгууд багтдаг. Тунисчууд өдөр тутамдаа франц хэл болон араб хэлийг зэрэг ашигладаг.
Өсвөр насныхан
Тунисийн өсвөр насныхан уламжлалт соёл болон орчин үеийн нийгэмд хоорондоо тэнцвэртэй амьдардаг. Тэд боловсрол, гэр бүлийн үнэ цэнээ хүндэтгэж, ихэвчлэн хичээлдээ анхаардаг. Чөлөөт цагаараа цахим сүлжээ, хөгжим, спортод сонирхолтой байдаг. Мөн тус улс дахь өсвөр насныхан дэлхийн олон соёл, хэв маягийг нээхийг хүсч, ирээдүйн амжилтдаа зоригтой хандахыг эрмэлздэг.
Тунис хоол
Тунисийн хоол нь амттай, хурц халуун ногоо, хүнсний орцтой. Кус-кус нь хамгийн алдартай үндэсний хоол бөгөөд арвайн талхтай хамт иддэг. Брик нь бүйлс, загас, өндөгтэй нимгэн гурилан боодолтой хоол. Шакшука бол амттай улаан лоолийн шөлтэй хачир бөгөөд өндөгтэй хоол юм. Тунисийн хоол нь олон төрлийн ногоо, амтлагчийг сайн хослуулдаг, идэхэд тэжээллэг, амттай байдаг.
Монгол хүүхдүүд Тунисд
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, франц хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram