ASIA KAKEHASHI PROJECT+ 2026
100% Засгийн газрын тэтгэлгээр япон гэр бүлтэй болж, Япон ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Нислэгийн тийз
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Өдөр тутмын замын зардал
- Визний хураамж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Мөнгөн тэтгэмж
Хөтөлбөрөөс олж авах зүйлс
- Хост сургууль, анги хамт олон
- Сэнпай нарын зөвлөгөө, тусламж
- Сертификат
- ОУ-ын AFSers-ийн нийгэмлэгт нэгдэх
- Дэлхийн иргэншлийн боловсрол
- Насан туршийн нөхөрлөл, холбоо
Шаардлага
| Нас, анги | 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно) |
| Төрсөн огноо | 2008.04.02 – 2011.04.01 |
| Хэлний түвшин | Япон хэлний дундаж түвшин, Англи хэлний анхан шатны түвшин |
| Сурлагын түвшин | Сүүлийн 3 жилийн бүх хичээлийн дүн 60 хувиас доошгүй байх |
| Зан байдал, хандлага | Япон хэл болон олон төрлийн сонирхолтой сэдвийг япон хэл дээр судлах, Япон улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх, Япон улсын сурагчдад үлгэр дуурайл үзүүлэхүйц үлгэр жишээ сурагч байх |
| Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Япон сургуулиас хичээлийн дүн олгох боломжгүй) |
Хөтөлбөрийн хуваарь

Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, өргөдлийн хураамжтай танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөх эцсийн хугацаа болох 2026.03.27-ны 23:59 цагаас өмнө AFS-ийн онлайн формд нэвтэрч оролцогч бүх хэрэгтэй мэдээллийг бөглөөд, шаардлагатай материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
– AFS өргөдлийн материал (+ гадаад хэлээр ярьсан бичлэг)
– Сургуулийн тодорхойлолт, сүүлийн 3 жилийн дүнгийн жагсаалт
– Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас
– Ерөнхий дэлгэрэнгүй мэдээлэл
– Өөрийгөө танилцуулсан зургийн цуглуулга
– Хост гэр бүлд зориулсан өөрийгөө танилцуулсан захиа - Шалгаруулалтын дүн гараад дараагийн шатанд тэнцсэн тохиолдолд бид тантай холбогдож, дараагийн шатны шалгаруулалтын мэдээллийг хүргэнэ. Биечлэн оролцох шаардлагатай өдрүүдийн хувьд
– 4 сарын 4-5ны амралтын өдрүүдээр сонгон шалгаруулалтын воркшоп үйл ажиллагаа,
– 4 сарын 11-12ны амралтын өдрүүдээр ярилцлагын шат тус тус зохион байгуулагдана. - Эцсийн шалгаруулалтын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, эрүүл мэндийн болон бусад материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Японд очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр

Тэтэгэлэгт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
- Визний хураамж
- Нислэгийн тийз
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Япон дахь амьдрал ямар байх вэ?

Япон хүмүүс, гэр бүл
Япон нь 125 сая гаруй хүн амтай, баруун хойд Номхон далайд орших зүүн Азийн орон юм. Японы уур амьсгал нь ихэвчлэн сэрүүн боловч хойд эсвэл өмнөд бүс нутагт байхаасаа хамаараад нэлээн ялгаатай байдаг.
Япон хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд ,оройн хоолонд орох, машин унах, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Япон гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг. Гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөх нь япон айлын томоохон нэг соёл юм.

Япон сургууль
Японд бага болон дунд боловсрол эзэмших нь зайлшгүй ба цааш бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд ахлах ангийн элсэлтийн шалгалт өгөх ёстой байдаг.
Японд сургууль 4-р сараас 3-р сар хүртэл (Даваагаас Баасан гарагт 8.30-15.30 цаг хүртэл) хичээллэдэг. Сурагчид дүрэмт хувцсаа өмсөж, дугуй, автобус эсвэл галт тэргээр хичээлдээ явах бөгөөд бүх сурагчид жил бүр зохион байгуулагддаг сургуулийн соёлын наадам, спортын наадамд оролцох ёстой байдаг.
Япон сургууль нь хичээлийн дараа 30 минут сургууль болон талбайг цэвэрлэх Сүжи хэмээх уламжлалтай. Сурагчид хүслээрээ бусад хичээлээс гадуурх дугуйлан, үйл ажиллагаанд нэгдэж болно.

Япон хэл
Олон орны нэгэн адил Японд нэгээс олон хэлээр ярьдаг. Тус улсын нийт хүн амын 98 орчим хувь нь япон үндэстэн тул 121 сая гаруй хүн япон хэлээр ярьдаг. Цөөн тооны хүмүүс бусад хэлээр ярьдаг бөгөөд бүгд Япон болон Айну гэсэн хоёр үндсэн хэлний бүлэгт хуваагддаг. Эдгээр хоёр бүлэгт янз бүрийн хэл, аялга байх ба эдгээр нь Японы аль бүс нутагт байгаагаас хамаараад ялгаатай байдаг.

Өсвөр насныхан
Японы өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

Япон хоол
Япон нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Япон гэр бүлүүд ногоо жимс, далай бүтээгдэхүүн, гурил будаа хоолондоо түлхүү хэрэглэн, эрүүл хоололттыг дэмждэг. Тэрээр олон алдартай хоол байдгаас суши, темпура, удон, рамен, якитори зэргийг дурдаж болно.

Монгол хүүхдүүд Японд
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, япон хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram

