years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Бельги гэр бүлтэй болж, Бельгийн ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх зардал
  • Хост гэр бүл
  • Байр
  • Хоол
  • Хост сургууль, анги хамт олон
  • Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Хэлний сургалт
  • Визний өргөдөлд шаардлагатай тусламж
  • Дүнгийн жагсаалт
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Хөтөлбөрөөс олж авах зүйлс

  • Дүнгийн жагсаалт
  • ОУ-ын AFSers-ийн нийгэмлэгт нэгдэх
  • Дэлхийн иргэншлийн боловсрол
  • Насан туршийн нөхөрлөл, холбоо

Шаардлага

Нас, анги 16-18 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2008.08.21 – 2010.08.22
Хэлний түвшин Нидерланд хэлний A1 түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Нидерланд хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи, нидерланд хэл дээр судлах, Бельги улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Бельги сургуулиас хичээлийн дүн гаргах боломжтой)

Хөтөлбөрийн хуваарь

Belgium Flanders - Indonesia

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Бельги дэх амьдрал ямар байх вэ?

8b77f537a0ba9a9fa2876d46573beec4

Бельги хүмүүс, гэр бүл

Бельги хүмүүс ерөнхийдөө найрсаг, боловсон харилцаатай бөгөөд хувийн орон зайг хүндэтгэдэг соёлтой; гэр бүл нь ихэвчлэн цөөн гишүүнтэй, эцэг эх ба хүүхдүүдээс бүрдэх цөм гэр бүл давамгай, хүүхдийн бие даасан байдлыг багаас нь дэмжиж, цаг баримтлах, зохион байгуулалттай амьдралыг чухалчилдаг.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Бельги сургууль

Бельгийн сургууль нь өндөр чанартай боловсролоороо алдартай бөгөөд боловсролын тогтолцоо нь бүс нутгаас хамааран ялгаатай, сургалт нь голчлон нидерланд (Фландерс), франц (Валлони), герман хэл дээр явагддаг, хүүхдүүдийг шүүмжлэлт сэтгэлгээтэй, бие даан суралцах чадвартай болгоход анхаарч, ахлах ангиас мэргэжлийн болон академик чиглэлээр сонголт хийх боломж олгодог.

education-g17f131179_1920

Бельги хэл

Бельгид гурван албан ёсны хэл байдаг бөгөөд Фландерс бүсэд нидерланд (фламанд), Валлонид франц, зүүн хэсэгт герман хэлээр ярьдаг, үүнээс гадна англи хэлийг өргөн хэрэглэдэг тул өдөр тутмын харилцаа, сургууль болон ажлын орчинд олон хэлт байдал түгээмэл.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Бельгийн өсвөр насныхан ерөнхийдөө бие даасан байдлыг чухалчилж, сургууль-найз нөхөд-гэр бүлийн тэнцвэрийг хадгалахыг хичээдэг, олон хэл сурах боломжтой орчинд өсдөг тул нээлттэй сэтгэлгээтэй, чөлөөт цагаараа спорт, хөгжим, клуб, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог.

fried-gf763ad0e4_1920

Бельги хоол

Бельгийн хоол нь энгийн атлаа амт чанартайгаараа алдартай бөгөөд шарсан төмс (Belgian fries), вафль, шоколад, төрөл бүрийн бяслаг түгээмэл, мөн мах, загас оролцуулсан өтгөн соустай уламжлалт хоол иддэг, хүмүүс ихэвчлэн гэртээ болон жижиг ресторан, кафенд удаан сууж хооллох соёлыг эрхэмлэдэг.

Ef_P_Mq00U-FYsw54cwAjw-041

Монгол хүүхдүүд Бельгид

Монгол хүүхдүүд Бельгид сурахдаа хэлний бэрхшээл, шинэ соёлд дасан зохицох хэрэгтэй болдог хэдий ч Хост гэр бүл, сургууль нь тэднийг дэмжиж, найз нөхөдтэй болох, бие даасан байх чадварыг хөгжүүлдэг. Энэ туршлага нь тэдний өөртөө итгэх итгэл, олон улсын харилцааны чадварыг нэмэгдүүлдэг.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?