Их Британий соёлтой танилц

Их Британи нь олон янзын үндэстнүүдээс тогтсон улс бөгөөд нам толгод, үзэсгэлэнт зэрлэг байгаль, далайн эргүүдээр баялаг билээ. Тус улсын түүхийн дурсгалт газруудад Стоунхенж, Лондонгийн цамхаг зэрэг багтдаг ба Лондон, Эдинбург гэх мэт томоохон хотууд соёлын өвийг илүү шингээсэн байдаг. Их Британид Монгол хүүхдүүд нь баялаг түүх болон төрөл бүрийн соёлуудтай танилцдаг. Хүүхдүүд хост гэр бүлтэйгээ дотно байж, ёс заншил, орчин үеийн дэвшилтүүдээр аялдаг. Их Британийн боловсролын систем нь хувь хүний хөгжил болон дэлхийн судлагдахуунууд байдаг нь Монгол хүүхдүүдийг алсын хараатай дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд тусладаг байна.

Их Британи дахь AFS салбар нь

 Улс хоорондын ялгааг дэмжин соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэдийн 75 жилийг хойноо үдсэн

Жил бүр гадаад орны 1000+ гаруй хүүхдүүдийг хүлээн авч 350 сурагчдаа бусад улсууд руу илгээдэг

Энх тайван, эв нэгдлээр дүүрэн ертөнцийг бүтээх зорилготой

Их Британи дахь амьдрал ямар байх вэ?

pexels-pixabay-302083

Гэр бүл & Хамт олон

Их Британи улс 66 сая гаруй хүн амтай. Их Британийн нийгэм нь олон төрөл байдал болон баялаг соёлоороо алдартай билээ. Англи хүмүүс нь эелдэг дөлгөөн, хошин мөн соёлын өндөр мэдрэмжтэй. Тэдний хувьд гэр бүл бол тулгын чулуу бөгөөд нийгмийн харилцаанд голлох үүрэг гүйцэтгэдэг байна.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Англи сургууль

Их Британийн боловсролын систем нь бие даасан сэтгэлгээний болон өргөн хүрээний ур чадварыг хөгжүүлэх тал дээр анхаардаг. Сурагчид урлаг, спорт, хөгжмийн хамтлаг, клуб, нийгэмлэг зэрэг олон төрлийн хичээлээс гадуурх ажиллагаанд оролцдог байна.

Cardiff-museum

Англи хэл

Англи бол олон төрлийн хэл шинжлэлийн нутаг юм. Англи хэл бол Английн албан ёсны хэл боловч Уэльс, Шотланд, Ирланд гэх мэт олон хэл ч байдаг байна. Эдгээр хэл нь тухайн бүс нутагтаа онцгой ач холбогдолтой бөгөөд соёлын өвөрмөц онцлогийг хадгалдаг.

04StMargarets

Өсвөр насныхан

Английн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, кино үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх болон ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

30044905

Англи хоол

Английн хоолны соёл нь уламжлалт болон орчин үеийн арга барилын холимог юм. Сонгодог хоол нь загас, шарсан төмс, шарсан оройн зоог бөгөөд бүхий л төрлийн өглөөний хоол багтдаг байна. Улсын олон янз үндэстэн, хүн ам нь мөн олон улсын хоолны соёлыг Их Британид оруулж ирэн хоолны соёлыг улам баялаг болгожээ.

DSC_8552_1_2_1600x1067 (1)

Монгол хүүхдүүд Англид

Их Британид Монгол хүүхдүүд нь тус улсын баялаг түүх болон төрөл бүрийн соёлуудтай танилцдаг. Их Британийн боловсролын систем нь хувь хүний хөгжил болон дэлхийн судлагдахуунууд байдаг нь Монгол хүүхдүүдийг алсын хараатай дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхэд тусалдаг байна.

Мандуул, 1 жилийн хөтөлбөрийн оролцогч

“Sed ut perspiciatis, unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam eaque ipsa.”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.