Туркийн соёлтой танилц

Бүгд Найрамдах Турк улс нь тив дамнасан улс ба баруун Азийн Анатолийн хойг болон зүүн өмнөд Европын Балканы багахан хэсэгт оршдог байна. Турк улс нь баялаг түүх соёл олон зуун жилийг үргэлжилсэн Оттоманы эзэнт гүрний газар нутаг билээ. Орчин үеийн Турк улс нь олон янзын шашин шүтлэг, ёс заншилтай ястан үндэстэнээс бүрдсэн улс юм. Анкара хот бол Турк улсын нийслэл бол Истанбул хот нь тус улсын гайхалтай эдийн засаг болон соёлоос бүрдсэн хамгийн том хот билээ.

Турк дахь AFS салбар нь

 Улс хоорондын ялгааг дэмжин соёл солилцоны хөтөлбөрийг хэрэгжүүлэн хэдийн 72 жилийг хойноо үдсэн

Жил бүр гадаад орны 20 гаруй хүүхдүүдийг хүлээн авч сурагчдаа бусад 39 улсууд руу илгээдэг

Энх тайвныг, эв найрамдлаар дүүрэн дэлхийг бий болгох зорилготой

Турк дахь амьдрал ямар байх вэ?

pexels-pixabay-302083

Турк гэр бүл & Хамт олон

Турк хүмүүс нь халуун дулаан уур амьсгал болон зочломтгой байдлаараа алдартай. Турк улсын нийгмийн чухал хэсэг бол маш ойр дотно гэр бүлийн уур амьсгал юм. Уг улсад ахмад хүмүүсийг ихэд хүндэлдэг ба нэг гэрт олон үеэрээ амьдрах нь хэвийн үзэгдэл юм. Туркчуудын гэр бүлийн итгэлцэл, туслалцаа зэрэг үнэ цэн нь өдөр тутмын амьдралд нь харагддаг байна.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Турк сургууль

Турк улсын ахлах сургууль нь маш өрсөлдөөнтэй бөгөөд академик амжилтад өндөр ач холбогдол өгдөг байна. Сурагчид ирээдүйн боловсрол болон карерынхаа төлөө үндэсний элсэлтийн шалгалтдаа сайн бэлддэг. Туркын сургалтын хөтөлбөр нь олон төрлийн хичээлүүдээс бүрдэх ба тухайлбал шинжлэх ухаан, математик болон уран зохиол багтана.

Turkey-1

Турк хэл

Турк хэл бол Турк улсын албан ёсны хэл юм. Уг хэл нь баялаг түүхтэй ба Араб, Перс болон Франц хэл зэрэг хэлнээс үүсэлтэй. Турк хэл нь Латин цагаан толгой ашигладаг нь уг хэлийг уншиж, бичиж сурахад амархан болгодог. Турк хэл нь үндэстний онцлогийн чухал хэсгүүдийн нэг бөгөөд Туркчууд үндэсний өдөр тутамдаа түгээмэл ашиглан эх хэлээ хамгаалж үлдсээр иржээ.

nHAG-KXJ-keCZpmwbizexw-2015-16-Mid-Year-Camp—Cappadocia

Өсвөр насныхан

Туркийн өсвөр үеийнхэн нь дэлхийн бусад орнуудын хүүхдүүдийн адил чөлөөт цагаараа олон төрлийн хөгжилтэй зүйлс хийдэг. Тэд ихэвчлэн найзуудтайгаа кафе орох, паркд тоглох болон дэлгүүр хэсдэг. Олон хүүхдүүд сургуулийн баг болон орон нутгийн байгууллага, клубээр дамжуулан спортын арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог байна. 

pexels-sebastian-coman-photography-3659861

Турк хоол

Турк үндэстний хоол нь маш баялаг бөгөөд олон төрлийн амт болон уламжлалуудыг нэгтгэснээрээ дэлхийд алдартай. Гол хоолны орцод шинэхэн нарийн ногоо, мах, үр тариа болон өргөн хүрээний халуун ногоо, ургамал багтдаг. Хоол бол Турк улсад гэр бүлийн нэг хэсэг ба бүгд хоолны ширээгээ тойрч суун халуун яриа өрнүүлэнгээ хооллодог байна.

DSC_8552_1_2_1600x1067 (1)

Монгол хүүхдүүд Туркд

Монгол хүүхдүүд нь Турк улсад өвөрмөц соёл уламжлал, шинэ сургалтын системтэй танилцаж өөрсдийнхөө улсын ёс заншлыг бусдад түгээдэг. Сурагчид ихэвчлэн хэлний бэрхшээл, соёлын ялгаа зэрэг сорилтуудтай тулгардаг ч энэ нь тэднийг өсөж дэвжих, суралцахад нь тусалдаг. Хөтөлбөрийнхөө хугацаанд хүүхдүүд бүгдээрээ соёлын талаар үнэтэй туршлага хуримтлуулдаг.

Мандуул, хөтөлбөрийн оролцогч

“Sed ut perspiciatis, unde omnis iste natus error sit voluptatem accusantium doloremque laudantium, totam rem aperiam eaque ipsa.”

1 жилийн хөтөлбрийн оролцогч
Мандуулын IG Takeover-ийг
доор дараад хараарай.

Турк-ийн AFS хөтөлбөрүүд