Соёлын баялаг түүх, түүхэн дурсгалт газруудаараа дэлхийд алдартай Герман улс нь урлаг, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр тэргүүлэгч орон юм. Энэ улс нь хойд талаараа хавтгай газар нутагтай хэсгээрээ газар тариалан эрхэлдэг юм. Улс төр, соёл, хүрээлэн буй орчны асуудал, спортын талаар мэтгэлцдэг хүн үргэлж онцгой байдаг.
Хүлээн авагч гэр бүл болон хамт олон:
Та магадгүй жижиг хотод эсвэл Германы хөдөө амьдрах болно. Гэр бүлийн амьдрал чухал, гэхдээ Герман улс бусад орныхоос арай илүү таны өөрийн бие даасан байх боломжийг санал болгож байна. Гэрийн ажлаа хуваалцан хийхэд бэлэн байгаарай.
Сургууль:
Сургууль нь өглөөний 7:30 эсвэл өглөөний 8:30 цагаас өдрийн 14 аль эсвэл 16 цаг хүртэл явагдана. Хичээл дэх лекцүүд нь интерактив бөгөөд та асуулт асууж, хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.
Хэл:
Герман хэл бол Герман улсын албан ёсны хэл юм. Та ирэхээсээ өмнө Rosetta Stone курсын тусламжтайгаар Герман хэлийг сурч эхэлнэ. Мөн өөрийн орны AFS байгууллагат хэлний нэмэлт сургалтанд хамрагдах боломжтой.
Хоол хүнс:
Германы хоол хүнс нь маш баялаг бөгөөд бүс нутгаасаа хамааран ялгаатай байдаг. Төмс, банш, гоймон эсвэл будаа, мах, шувууны мах, эсвэл загасны мах түгээмэл байдаг. Герман бол олон төрлийн талх, Schwarzwälder Kirschtorte (Black Forest Cake), кофены хувьд алдартай.. Халуун хоолыг ихэвчлэн өдөрт нэг удаа хийдэг. Хоолыг тодорхой цагаар иддэг бөгөөд гэр бүлийн бүх гишүүд хамтдаа хооллож, цагтаа барих ёстой.