AFS Hosting

 

Гэр бүлд зориулсан
гайхалтай соёлын аялал

Олон улсын сурагчийг гэртээ хүлээн авах нь түүний орны талаар шинэ соёлд суралцах, өөрийн соёл, үнэт зүйлээ хуваалцах сайхан боломж юм. Хоол бэлтгэхээс эхлээд үзмэр үзэх гэх мэт бүх зүйл соёлын болон бусад ялгааг олж мэдэх, үнэлэх боломж юм. Бид үүнийг #AFSeffect гэж нэрлэдэг!

HF_ADV

Адал явдалд тавтай морил

Өөр орны залуу хүний нүдээр дэлхийн ертөнцийг мэдэрцгээе.

HF_CHANGE

Өөрчлөлтөд тавтай морил

Гэр бүлийнхээ гишүүдийг дэлхийн иргэн болгоход бэлтгээрэй.

HF_DISC

Шинэ нээлтэд тавтай морил

 Олон улсын сурагчдад хэрхэн амьдрах, соёл, зан заншилтай танилцахад нь туслаарай.

AFS-н хост гэр бүл гэж юу вэ?

 AFS  нь 1947 оноос хойш гэр бүлүүдийг олон улсын сурагчдыг гэртээ амьдруулахыг санал болгож байгаа юм. Хост гэр бүл гэдэг бол сурагчдын тухайн улсад урт удаан хугацаанд сайн сайхан амьдрах гол түлхүүр болж өгдөг.

Сайн дурын ажилтнуудын дэмжлэгтэйгээр  гэр бүл нь сурагчиддаа шинэ сургууль, хамт олноороо аялах, найз нөхөдтэй болох, хэл сурахад нь тусалдаг. Соёл, зан заншлаа хуваалцах нь гэр бүлүүд хоорондоо холбоо тогтоож, насан туршийн нөхөрлөлийг бий болгодог.

AFS гэр бүл болох

STEP1

Эхлээд судлаад дараа нь бүртгүүлэх 

Яагаад танай гэр бүл энэ хөтөлбөрт чухал вэ гэдгийг судлаад олж мэдээрэй. Үүний дараагаар та өргөдөлөө явуулж болно

STEP2_HF

Танай гэр бүл сонгогдлоо

Бид гэр бүл олохыг маш нухацтай авч үздэг. “Хамгийн тохиромжтой” AFS гэр бүл байхгүй ч гэсэн бид “зөв” гэр бүлүүдийг олохыг хичээдэг.

STEP3

Хост гэр бүл болохдоо бэлтгээрэй.

Танай гэр бүлийг дэмжиж, AFS-ийг хэрхэн хөгжилтэй, зугаатай болгох талаар сурахад туслах сайн дурын ажилтнуудтай уулзаарай.

STEP4_HF

AFSer-т тавтай морилно уу

Гэр бүлийнхээ шинэ гишүүнтэй хамт AFSeffect-г мэдрээрэй.

AFS нь хост гэр бүлийг хэрхэн дэмждэг вэ?

SUPP_HOUSE

Туршлагатай  сайн дурын ажилтнууд танай гэр бүлийг өөр улсаас шинэ гишүүн угтан авахад мөн  бэрхшээлээ шийдэхэд тусалдаг.

SUPP_24

AFS сурагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай бол эмнэлгийн даатгалтай байдаг.

SUPP_PERSON

Бэлтгэгдсэн сайн дурын ажилтнууд таныг зохион байгуулах хөтөлбөрийнхөө туршид дэмжих болно. Бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгахын тулд сард дор хаяж нэг удаа танай гэр бүлтэй уулзах болно.

SUPP_ORIENT

Таны дэмжлэгтэйгээр сайн дурын ажилтнууд нь гэр бүл, сурагчдын дунд сургалтын аяллын үйл ажиллагааг удирдан чиглүүлж, туршлагаа илүү утга төгөлдөр, үр дүнтэй болгоход тусална.