AFS Mongolia
Summer Internship Program
гэж юу вэ?

Жил бүрийн 5-р сард элсэлтээ авч, 6 сараас
8 сарын хооронд эрчимжүүлсэн хэлбэрээр
16-26 насны залуучуудад (төлбөргүй, сайн дурын)
дадлага хийх боломжийг AFS олгож байна!

Бүртгүүлэх

Хэрвээ танд 1 минутын зав байвал
дараах бичлэгийг үзээд бүрэн ойлголттой болоорой!
SIP

Internship positions for 2024 summer!

2024 оны ажлын байрууд

Энэ жилийн Зуны дадлагын хөтөлбөрийн оролцогчид AFS Mongolia-ийн хамгийн анхны гадаад ахлах ангийн сурагч Монголдоо хүлээж авах хост хөтөлбөрийг хөгжүүлэх тул бүх ажлын байр нь үүнтэй холбоотой болно.

  1. Administrative Assistant
    Захиргааны туслах / Оффис менежер
  2. Host Family Engagement Strategist
    Хост гэр бүлийн хөтөлбөр хөгжүүлэгч
  3. Risk & Crisis Management Officer
    Аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын судлаач
  4. Partnership & School Relations Officer
    Хост сургууль, хамтын ажиллагаа хариуцсан менежер
  5. Hosting Program Developer
    Монгол улсад AFS оролцогч хүлээж авах хөтөлбөр хөгжүүлэгч
  6. Participant Support Coordinator
    Хөтөлбөрт ороолцогчдын ориентэйшн, дэмжлэг туслалцаа зохицуулагч
  7. Marketing Strategist
    Маркетинг менежер
  8. Creative Director
    Дижитал маркетинг, контент менежер
Бүртгүүлье!

AFS гэж юу вэ?

AFS Соёл Солилцооны Хөтөлбөр нь шударга, энх тайван ертөнцийг бий болгоход шаардлагатай мэдлэг, чадвартай иргэнийг хөгжүүлэхэд туслах зорилготой олон улсын сайн дурын, ашгийн бус ТББ юм.

Илүү их мэдээллийг энэ линкээр орж сонирхоорой!

Асар хурдацтай өөрчлөгдөж буй
дэлхий ертөнцөд шаардлагатай
ур чадваруудыг бид
олон улсын соёл солилцооны хөтөлбөр,
тогтвортой хөгжлийн болон
залуусыг чадавхижуулах
төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан
дэлхийн иргэдийг бий болгодог.

Шалгаруулалтын хуваарь

16-с 26 насны, долоо хоногт 8-15 хүртэлх цаг гаргах боломжтой байх

6.20 – 7.18 Онлайн өргөдөл + Өөрийгөө танилцуулсан видео (48 цагийн дотор)
7.22 – 7.23 Биечлэн ярилцлага
7 – 8-р сар Сургалт + Дадлага

Бүртгүүлэх

Why AFS?


Бид залуучуудыг
дэлхий ертөнцтэй
хөл нийлүүлэн алхуулах болон

нийгэмд өөрсдийн хувь нэмрээ
оруулахад нь тусалдаг.


Таныг энэхүү ховор олдох аян замд нэгдэн
дэлхийг өөрчлөх хүсэлтэй, чөлөөт, нээлттэй,
олон улсын нийгэмлэгийн залуу хамт олны нэг хэсэг болохыг урьж байна!

Summer Internship Program-д би яагаад бүртгүүлэх хэрэгтэй вэ?

  • Дэлхийн иргэний зайлшгүй эзэмших шаардлагатай харилцааны болон мэргэжлийн ур чадваруудыг эзэмших 
  • Чөлөөт ажлын орчинд цахимаар болон багаар ажиллах /гэрээсээ ажиллах ч боломжтой/
  • Зуны хөтөлбөрт хамрагдаж тодорхойлох захиа болон хөтөлбөрт хамрагдсан гэрчилгээ авах 
  • Их сургуулийн дадлагын хүрээнд ажиллах 
  • Ажлын байрны туршлага хуримтлуулах 
  • Хувь хүний хөгжлийн чиглэлийн сургалтуудад хамрагдах болон мэргэжлийн зөвлөгөө авах 
  • Урт хугацаанд AFS-ийн хагас цагийн үндсэн ажилтан болох боломжтой
Бүртгүүлье!

1 минутын зав байна уу?

Хэрэв байгаа бол дараах бичлэгийг үзээд бүрэн ойлголттой болоорой!

AFS Зуны дадлагын хөтөлбөр гэж юу вэ?

Би хэрхэн сонгогдох вэ?

Надад ямар ашигтай вэ?

Дадлагажигч ямар үүрэгтэй байх вэ?

2024 оны Дадлагын ажлын байрууд

1

Hosting Program Developer

Монгол улсад AFS оролцогч хүлээж авах хөтөлбөр хөгжүүлэгч

Шаардлага:

  • Зохион байгуулалтын ур чадвар
  • Хайрцгаас гадуур сэтгэх болон бүтээлч сэтгэлгээ
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай
  • Мэргэжлийн харилцааны ур чадвар
  • Судалгаа хийх, тайлагнах ур чадвар

Ажлын тодорхойлолт:

  • Монголд гадаад сурагч хүлээн авах хөтөлбөрийн судалгаа, хөгжүүлэлт хийх
  • Монголд гадаад сурагч хүлээн авах хөтөлбөрт оролцох сурагчдийн мэдээллийн судалгаа хийх
  • Холбогдох дотоодын байгууллагууд, сургалтын төвүүд болон сургуулиудтай холбоо тогтоох, мэдээлэл солилцох
4

Partnership & School Relations Officer

Хост сургууль, хамтын ажиллагаа хариуцсан менежер

Шаардлага:

  • Зохион байгуулалтын ур чадвар
  • Олон нийттэй харилцах ур чадвар
  • Цаг төлөвлөлтийн ур чадвар

Ажлын тодорхойлолт:

  • Холбогдох дотоодын байгууллагууд болон сургуулиудтай холбоо тогтоох, мэдээлэл солилцох
  • AFS хөтөлбөрийн олон нийттэй харилцах ажлуудыг хариуцан ажиллах
  • Дотоодын болон ОУ-ын хүрээнд хамтын ажиллагааны шинэ боломжуудыг судлах, хөгжүүлэх
7

Participant Support Coordinator

Хөтөлбөрт оролцогчдын ориентэйшн, дэмжлэг туслалцаа зохицуулагч

Шаардлага:

  • Харилцаа холбоо тогтоох ур чадвар
  • Мэргэжлийн харилцааны ур чадвар
  • Зохион байгуулалтын ур чадвар
  • Багаар ажиллах болон харилцааны ур чадвар
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай

Ажлын тодорхойлолт:

  • Хөтөлбөрт оролцогч гадаад сурагчдад зориулсан гарын авлага, ориентэйшн хөгжүүлж бэлтгэх
  • Сурагчдыг дэмжин ажиллах Монгол сайн дурын ажилчдыг удирдан бэлтгэх
  • Монголд байх хугацаанд шаардлага болох дэмжлэг туслалцааны бэлтгэл, сургалтын материал бэлтгэх
10

Creative Director

Дижитал маркетинг, контент менежер

Шаардлага:

  • Бүтээлч, шинэлэг байдлаар сэтгэдэг
  • Бусадтай харилцах, хэлэлцээ хийх чадвартай
  • Суралцах чадвар сайтай
  • Сошиал сувгуудын трендийг сонирхон, мэдэрдэг
  • Видео контент, сошиал медиад сонирхолтой, мэдлэгтэй

Ажлын тодорхойлолт:

  • Дижитал маркетинг хөгжүүлэх
  • AFS-ийн олон улсын солилцооны хөтөлбөртэй холбоотой шинэлэг контентуудыг санаачлах
13

Marketing Strategist

Маркетинг менежер

Шаардлага:

  • Хайрцгаас гадуур сэтгэх болон бүтээлч сэтгэлгээ
  • Зохион байгуулалтын ур чадвар
  • Олон нийттэй харилцах ур чадвар
  • Дизайн сэтгэлгээ (design thinking)

Ажлын тодорхойлолт:

  • AFS-ийн олон улсын солилцооны хөтөлбөрийг олон нийтэд түгээх
  • Цахим болон биет маркетингийн үйл ажиллагааг хариуцах
  • Шинээр санаачлан маркетингийн төслүүд хэрэгжүүлэх боломжтой
16

Risk & Crisis Management Officer

Аюулгүй байдал, эрсдэлийн удирдлагын судлаач

Шаардлага:

  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай
  • Мэргэжлийн харилцааны ур чадвар
  • Судалгаа хийх, тайлагнах ур чадвар

Ажлын тодорхойлолт:

  • AFS-ийн олон улсын солилцооны хөтөлбөртэй холбоотой аюулгүй байдал, эрсдэлийн судалгаа хөтөлбөр гаргах
19

Host Family Engagement Strategist

Хост гэр бүлийн хөтөлбөр хөгжүүлэгч

Шаардлага:

  • Судалгаа хийх, тайлагнах ур чадвар
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай
  • Word, Excel болон ерөнхий технологийн мэдлэг ур чадвар
  • Зохион байгуулалтын ур чадвар
  • Цаг төлөвлөлтийн ур чадвар

Ажлын тодорхойлолт:

  • AFS-ийн олон улсын солилцооны хөтөлбөртэй холбоотой Хост гэр бүлийн судалгааг хийж, мэдээллийг нэгтгэн цэгцлэх
  • Төлөвлөгөө гаргаж хост гэр бүлийн бүртгэл зохион байгуулах
  • Хост гэр бүлийн сураглтын материал Монгол хэл дээр бүтээлчээр бэлтгэх
22

Administrative Assistant

Захиргааны туслах / Оффис менежер

Шаардлага:

  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй байвал давуу талтай
  • Word, Excel болон ерөнхий технологийн мэдлэг ур чадвар
  • Зохион байгуулалтын ур чадвар
  • Цаг төлөвлөлтийн ур чадвар
  • Виз, аяллын арын албаны ажил

Ажлын тодорхойлолт:

  • Өдөр тутмын систем, технологитой холбоотой ажлуудыг хариуцах /ерөнхий мэдлэг байхад болно, сургалт орно/
  • Байгууллагын баримт бичиг, холбогдох үйл ажиллагааг хариуцах
  • Оффисийн холбоотой ажлуудад зохион байгуулалт хийх, зуны дадлагын ажлын хяналт-шинжилгээний ажил хийх (monitoring & evaluation)
Бүртгүүлэх

2020 онд шалгарсан Дадлагажигч нар

1
2
3

2021 онд шалгарсан Дадлагажигч нар

test2
5. Exchange Programs
test1
3. AKP
4. Effect+

Шалгаруулалтын хуваарь

16-с 26 насны, долоо хоногт 8-15 хүртэлх цаг гаргах боломжтой байх

7.02 – 7.18 Онлайн өргөдөл + Өөрийгөө танилцуулсан видео (48 цагийн дотор)
7.22 – 7.23 Ярилцлага
7.23 – 8.30 Сургалт + Дадлага

Бүртгүүлье!
AFS VIVA OFFICE 2020 SEP-60

SIP 2020 Testimonials

Зуны Дадлагын Хөтөлбөр 2020

Та бүхэнтэйгээ AFS SUMMER INTERNSHIP PROGRAM 2020 хөтөлбөрийн шилдэг 9 оролцогчийн дадлагад хамрагдсан сэтгэгдэл болон дурсамжийг хуваалцаж байна

C.Жаргалан, Оффис менежер: “Summer Internship Program нь зөвхөн ажиллаад зогсохгүй шинийг сурч мэдэх, үе тэнгийн манлайлагч найз нөхөдтэй болох боломж юм. Миний хувьд бусдаасаа суралцах зүйл ихтэй, хамтдаа хөгжих боломжтой байснаараа хөтөлбөрийн туршид өнгөрүүлсэн өдөр бүр маань үнэ цэнтэй байсан.

СЭТГЭГДЭЛ