ASIA KAKEHASHI PROJECT гэж юу вэ?
Япон улсын Засгийн газрын санаачилгатай “Азийн Гүүр” хөтөлбөр нь Монбүшогийн (Боловсролын яамны) 100%-ийн тэтгэлэгтэй соёл солилцооны хагас жилийн хөтөлбөр билээ. 2024 онд Монголоос 7 дахь жилдээ оролцох 3 манлайлагч сурагчийг сонгон шалгаруулах гэж байна
Какехаши гэдэг үг нь холбох гүүр гэсэн утгатай бөгөөд Азийн улс орнуудыг итгэлцлийн гүүрээр холбон нэгтгээд, япон орны соёлыг сурталчлахын сацуу эдгээр орнуудын хүүхэд залуучуудын ирээдүйн хамтын ажиллагааг батжуулах, цаашлаад дэлхийн энх тайвныг сахихад хувь нэмэр оруулах зорилготой хөтөлбөр юм.
2017 онд Японы Ерөнхий Сайд Шинзо Абэ-гийн санаачилгаар хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийг “AFS Сурагч Солилцооны Хөтөлбөр”-ийн Япон дахь салбар хариуцан ажиллаж байгаа юм. 2018-2027 оны 10 жилийн хугацаанд Азийн болон Их 7-ийн 25 гаруй орноос ахлах ангийн 1300+ ШИЛДЭГ сурагчдыг Япон улсад урьж суралцуулна.” гэсэн зорилготойгоор өдгөө 7 дахь жилдээ хэрэгжих гэж байна.
Тус хөтөлбөрт Монгол улсаас гадна Итали, Их Британи, Канад, Герман, Франц, АНУ, Хятад, Хонконг, Өмнөд Солонгос, Тайланд, Камбож, Лаос, Вьетнам, Мьянмар, Малайз, Филиппин, Индонез, Шри Ланка, Энэтхэг, Непал, Пакистан, Бутан, Бангладеш, Турк зэрэг улс орны ШИЛДЭГ сурагчид оролцох юм.