1947 оноос хойш AFS нь залуучуудад глобалчлагдсан дэлхийд амьдрахад шаардлагатай олон талт ур чадвар, мэдлэг мэдээллийг түгээсээр ирсэн. Бид 21-р зууны хөтөлбөрөө сайжруулан шинээр AFS сургалтын хөтөлбөрийг бий болгосон. Энэ цаг үед их сургуулиуд болон байгууллагууд хилээс давж дэлхийн түвшний мэдлэг мэдээлэлтэй, өөр улс болон соёлын хүмүүстэй харилцан ойлголцож чаддаг оюутан залуусыг үнэлдэг болжээ.
Яагаад миний хүүхэд AFS-ээр гадагшаа явах хэрэгтэй вэ?
70 жилийн турш AFS нь залууст 21-р зуунд шаардлагатай ур чадваруудыг олон улсын чанартай хөтөлбөрүүдээр дамжуулан хүргэж ирсэн нэр хүндтэй билээ. Судалгаагаар AFS туршлага нь:
- Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, харах өнцгийг тэлэн асуудлыг шийдвэрлэх болон шүүмжлэлтэйгээр хандах ур чадваруудыг ихэсгэдэг.
- Их сургууль болон байгууллагуудыг үнэлдэг соёл солилцооны боловсрол болон хэлний хичээлийг хөтөлбөртөө шингээж оруулсан.
- Өсвөр насныханд сурахад хялбар сонирхолтой, үнэ цэнтэй аргуудаар хөтөлбөрөө явуулдаг.
- Дэлхийн хүрээнд шинэ найзууд, танил, хүрээллийг бий болгож сайн дураар ажиллах үүд хаалгыг нээж өгдөг.
AFS ямар төрлийн хөтөлбөрүүдийг санал болгодог вэ?
AFS нь сурагчдад төрөл бүрийн хөтөлбөрийг санал болгодог. Сурагчид нь гадаад орны арван жилийн сургуульд бүтэн цагийн оюутнаар нэг семестер, гурван сар болон жилийн хугаацаатайгаар суралцах боломжтой. Соёл солилцлоо, хэлний бэлтгэл, сайн дурын боломж болон нэг хичээл дээр үндэслэсэн хөтөлбөрүүд нь долоо хоногоос эхлэн гурван сарын турш үргэлжлэх богино хугацааны хөтөлбөрүүд юм.
Миний хүүхэд хаана амьдрах вэ?
AFS хөтөлбөрийн сурагчид нь тухайн очих улсын халамжтай дотно гэр бүлүүдтэй хамт амьдардаг. AFS-ын сурагчдыг хүлээн авах гэр бүлүүдийг тусгайлан сонгон шалгаруулж, бэлтгэдэг болно. Сурагчдыг сонгон шалгаруулсны дараагаар AFS-ын сайн дурынхан болон ажилчид таны хүүхдэд тохирох хамт олон болон гэр бүлийг сонгож өгдөг болно. Хөтөлбөр болон очих улсаас хамааран зарим сурагчид дотуур байранд амьдран амралтын өдрүүдэд гэр бүлтэй хамт амьдрах аль эсвэл зуслангийн орчинд амьдардаг болно.
AFS хэрхэн миний хүүхдийг дэмжиж ажиллах вэ?
Сурагчдын эрүүл мэнд болон аюулгүй байдал нь AFS-ын нэн тэргүүний зорилго болно. AFS сайн дурынхан болон ажилчид нь сурагч солилцооны хугацаанд хүүхдүүд болон тэдний хүлээн авсан гэр бүлүүдийг дэмжин ажиллахаар бэлтгэгдсэн болно. AFS нь бүхий л AFS-ын байгууллагуудад хамаарагдах тогтсон удирдамжтай болно. Бүхий л AFS байгууллагууд нь 24 цагийн яаралтай үед холбогдох дугаартай.