Данид олон төрлийн сургалттай кемп (зуслан)
Энэхүү англи+дани хэл дээрх сургалттай зусланд хүссэн хичээлээ сонгож эрчимжүүлсэн хэлбэрээр суралцаж, академикээ сайжруулахаас гадна Дани улсын их сургуулийн кампуст байрлаж, Дани болон өөр орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Групп аялал
- Өдөр тутмын замын зардал
- Хэлний сургалт
- Сертификат
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 14-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2007.04.05 – 2011.03.01 |
Хэлний түвшин | Англи хэлний дундаж түвшин |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Англи хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл англи хэл дээр судлах, Дани улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Дани сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Данид очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Дани дахь амьдрал ямар байх вэ?
Дани хүмүүс, гэр бүл
Дани улс нь ойролцоогоор 6 сая хүн амтай. Данийн нийгэм нь эрх тэгш байдал, итгэл үнэмшил, ажил амьдралын тэнцвэртэй байдалд тулгуурладаг. Гэр бүлийн амьдрал маш чухал байдаг нь тус улсын “hygge” соёлтой холбоотой. Даничууд ихэвчлэн гадуур цаг заваа зарцуулж, нийтийн үйл ажиллагаанд оролцохыг эрхэмлэдэг ард түмэн билээ.
Дани сургууль
Дани улсын хичээлийн жил нь 8 сард эхлэн 6 сард дуусна. Ахлах сургууль нь ерөнхий, бизнесийн болон техникийн гэсэн 3 төрөлтэй байдаг ба бүхий л дугуйлангууд үнэ төлбөргүй байдгаараа онцлогтой. Боловсролын систем нь багш сурагчид хоорондын харилцан яриа, мэтгэлцээнд суурилдаг нь сурагчдыг хичээлдээ илүү идэвхтэй оролцоход тусалдаг байна.
Дани хэл
Дани улсын үндэсний хэл нь Дани хэл. Дани хэл нь хойд Германы хэлнээс гаралтай бөгөөд Швед болон Норвеги хэлтэй ч нягт холбоотой юм. Энэ хэл нь өвөрмөц дуудлага болон Герман ба хуучин Норвеги хэлний холимог гэдгээрээ ч алдартай. Дани улсад англи хэлний мэдлэгийн түвшин өндөр ба маш олон Даничууд англиар чөлөөтэй ярьж чаддаг байна.
Өсвөр насныхан
Данийн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.
Дани хоол
Дани нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Дани гэр бүлүүд олон төрлийн шим тэжээлтэй биед сайн дэмжлэг үзүүлдэг хоол хүснийг өдөр тутамдаа хэрэлэдэг байна.
Монгол хүүхдүүд Данид
Монгол хүүхдүүд Дани улсад очсоноороо аз жаргалтай, хамт олноо чухалчлан үздэг нийгмийн нэг хэсэг болдог. Тэд хост гэр бүлтэйгээ гүн дотносдогоос гадна Данийн үзэл баримтлал болох ‘hygge’(тав тухтай байдал)-ийг биеэрээ мэдэрдэг. Данийн ёс заншил, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсоноор олон талын харах өнцөгтэй болоод ирдэг байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram