years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Хөтөлбөрт оролцогч танд 3 долоо хоногийн хугацаанд зэрлэг ан амьтан хамгаалал, цаг уурын өөрчлөлт, Масай соёлтой уялдсан хөтөлбөрийг санал болгож байна. Найроби, Китенгела, Найваша, Нарок болон Масай Марагаар аялан, нутгийн амьдрал, байгаль хамгааллын тухай ойлголттой болоорой.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Групп аялал
  • Соёл солилцооны аяллууд
  • Улс доторх замын зардал
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 14-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн 18-20 насны хооронд сурагч байж болно)
Төрсөн огноо 2008.01.01 – 2011.07.01
Хэлний түвшин Англи хэлний анхан шатны түвшин
Сурлагын түвшин Хамааралгүй
Зан байдал, хандлага Зэрлэг ан амьтан хамгаалал болон дэлхийн цаг уурын өөрчлөлтийн талаарх хичээлүүдийг англи хэл дээр судлах, Кэни улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Кэни сургуулиас хичээлийн дүн гаргахгүй)

Хөтөлбөрийн хуваарь

Kenya Travel Guide | Goway Travel

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Кэни дэх амьдрал ямар байх вэ?

Kenya family

Кэни хүмүүс, гэр бүл

Кенийн гэр бүлүүд олон янзын соёл, уламжлалд тулгуурладаг. Ихэвчлэн өргөтгөсөн гэр бүлийн бүтэцтэй бөгөөд ахмад үеэ хүндэтгэж, харилцан дэмжлэг үзүүлэх нь чухал. Эцэг эхчүүд хүүхдүүдийн боловсролд онцгой анхаарч, гэр бүлийн харилцаа эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилдаг. Кенийн гэр бүлийн амьдрал соёлын баялаг өв уламжлалтайгаа нягт холбоотой.

aaron-burden-Xy-F5GptgR8-unsplash

Кэни сургууль

Кенийн сургуулиуд бага, дунд, ахлах шатны боловсролоор бүтэцлэгдсэн. Төрийн сургуулиуд үнэ төлбөргүй боловч нөөц хязгаарлагдмал байдаг. Хувийн болон олон улсын сургуулиуд чанартай боловч төлбөр өндөр. Хичээлд англи, свахили хэл, математик, шинжлэх ухаан голлодог. Кенийн боловсролын систем хүүхдүүдийн ирээдүйн боломжийг нээхэд анхаардаг.

education-g17f131179_1920

Кэни хэл

Кенийн албан ёсны хэл нь англи болон свахили хэл юм. Англи хэл боловсрол, бизнес, засгийн газарт өргөн хэрэглэгддэг. Свахили хэл нь үндэстний нэгдэл, өдөр тутмын харилцааны чухал хэрэгсэл юм. Улсад 40 гаруй нутгийн хэл яригддаг бөгөөд эдгээр нь Кенийн соёлын өвийг илэрхийлдэг.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Кенийн өсвөр насныхан боловсрол, спорт, орчин үеийн соёлыг чухалчилдаг. Тэд сургуулийн хичээлдээ анхаарч, ихэвчлэн хөлбөмбөг, гүйлтийн спортоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлж, цахим сүлжээ, хөгжмөөр дамжуулан дэлхийтэй холбогдох дуртай. Уламжлал, орчин үеийг хослуулж, ирээдүйн зорилгодоо тэмүүлдэг.

fried-gf763ad0e4_1920

Кэни хоол

Кенийн хоол нь энгийн, амттай, шим тэжээлээр баялаг. Угали нь эрдэнэ шишийн гурилаар хийсэн үндсэн хоол бөгөөд олон хоолтой хамт иддэг. Ньяма чома буюу шарсан мах нь баяр ёслолын үеэр онцгой байр суурьтай. Сукүма вики бол ногоон байцаа, улаан лооль, сонгинотой хачир юм. Кенийн хоол нь байгалийн цэвэр орцтой, амт, тэжээлийн төгс зохицлыг харуулдаг.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Кэнид

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?