years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

3 сар, хагас жил эсвэл 1 жилийн гэсэн 3 сонголттой хугацаанд Австрали хост айлд байрлан,  Тасмани арал дээрх өндөр зэрэглэлгийн интернейшнл улсын сургуулиудад албан ёсоор элсэн суралцаарай (Global Choice: суралцсан хугацаандаа дүн авах боломжтой хөтөлбөр).

Одоогийн байдлаар зөвхөн 4-р сард эхлэх 3 сарын хөтөлбөрт бүртгэж байна.

Өндөр зэрэглэлийн ОУ-ын боловсрол, өргөн уудам газар нутаг, олон үндэстний өлгий орон таныг хүлээж байна.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Онгоцны буудлаас тосох, хүргэх
  • Хүлээн авах айл хайх
  • Байр
  • Хоол
  • Хүлээн авах сургууль хайх
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Хөтөлбөрийн өмнөх Orientation
  • Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
  • Хөтөлбөрийн дараах Orientation
  • AFS-ийн сургалтын материал
  • Сургуульд ашиглагдах сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз

Шаардлага

Нас, анги 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2006.05.01 – 2010.04.01 (3 сарын)
Хэлний түвшин Англи хэлний дундаж түвшин
Сурлагын түвшин Сүүлийн 3 жилд нэг ч хичээл дээр 60%-с доош дүн аваагүй байх
Зан байдал, хандлага Англи хэл сурч, академикээ сайжруулах чин хүсэл эрмэлзэлтэй байх, Австрали улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуульдаа түр хугацаанд өөр сургуульд шилжиж суралцаж байгаагаа мэдэгдэх (Австрали сургуулиас суралцсан хугацаанд хичээлийн дүн өгнө)

Хөтөлбөрийн хуваарь

Tasmania Travel Guide

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Австрали дахь амьдрал ямар байх вэ?

family-g59bf959bc_1920

Австрали хүмүүс, гэр бүл

Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг.

 

dxpQpj6W4E-us0yhtHbl1Q-Feeding-wallabies—credit-Tourism-Tasmania

Австрали сургууль

Австралид 12 жилийн боловсролын систем байдаг бөгөөд арван жилийн сургуулиуд нь ерөнхий боловсрол олгодог, тухайн улсын сургалтын үндсэн хэсэг юм. Оюутнууд 12 жил суралцаж, Year 10 (арван жил) төгсөхөд төгсөгчид их сургууль, коллежид элсэн суралцахад шаардлагатай суурь мэдлэгтэй болно.

education-g17f131179_1920

Австрали хэл

Австрали хэлний хувьд англи хэл нь албан ёсны хэл бөгөөд бүх албан байгууллага, боловсролын систем, хэвлэл мэдээлэл зэрэг бүхий л салбарт хэрэглэгддэг. Австралид англи хэлний өөрийн гэсэн онцлог, олон өөр аман хэллэг, аялгуу байдаг, гэхдээ үндсэндээ энэ нь стандарт англи хэлтэй төстэй.

Teenagers-and-free-time-narrow

Өсвөр насныхан

Австралийн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

pexels-sebastian-coman-photography-3659861

Австрали хоол

Австралид хоолны соёл нь олон улсын нэгдмэл бөгөөд янз бүрийн үндэстнүүдийн амт, уламжлал, технологийг хослуулсан байдаг. Австрали нь олон соёлт орон учраас амтлагч, хоолны төрөл зүйл маш олон бөгөөд барууны болон Ази, Европын хоолны нэгдмэл шинжтэй.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Австралид

Австралид суралцаж буй монгол хүүхдүүд олон улс үндэстний соёлуудтай танилцаж, нэг хэсэг нь болохын зэрэгцээ хост гэр бүлтэйгээ дотно болдог. Хэдий боловсролын систем нэлээд ялгаатай ч гэсэн Австралийн боловсролын системд монгол хүүхдүүд асуудалгүй дасан зохицоод ирэх нь элбэг. Австралид сурснаараа сурагч нь илүү нээлттэй сэтгэлгээтэй болж, аливааг харах хүрээгээ өргөжүүлээд ирдэг байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.

Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл

Танд асуулт байна уу?