Францад 1 жилийн сурагч солилцоо (хагас тэтгэлэгт)
Энэхүү франц орны хагас тэтгэлэлт соёл солилцооны хөтөлбөрийн хүрээнд франц хэлээ сайжруулан, соёлоос нь суралцах хамгийн гоё боломж
БүртгүүлэхХөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Улс доторх замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Шаардлагатай вакцин
- Хэлний сургалт
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2007.12.01 – 2011.03.01 |
Хэлний түвшин | Франц хэлний дундаж түвшин (Франц хэлний мэдлэггүй бол Англи хэлний дундаж түвшинтэй байх шаардлагатай. Мөн хөтөлбөрт оролцохоор сонгогдсон тохиолдолд хөтөлбөр эхэлтэл Франц-Монгол төвд хэлний сургалтанд хамрагдах амлалт өгнө.) |
Сурлагын түвшин | Сүүлийн 3 жилийн хугацаанд аль ч хичээл дээрээ 70%-с доош дүн авч байгаагүй байх |
Зан байдал, хандлага | Франц хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл франц хэл дээр судлах, Франц улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Франц сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Франц улсад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Франц дахь амьдрал ямар байх вэ?
Франц хүмүүс, гэр бүл
Франц хүмүүс нь маш эрч хүчтэй, найрсаг, хөгжилтэй хүмүүс байдаг ба альваа зүйлийг яарахгүй тайван хийж, хором бүрээсээ аз жаргалыг мэдрэх дуртай, ямагт эерэг үзэлтэй байх гэж хичээдэг нь элбэг байдаг. Франц хүмүүсийн хувьд гэр бүл гэдэг хамгийн чухал үнэт зүйл гэж үздэг соёлтой тул гэр бүлийнхэнтэйгээ ойр ойрхон цугларч, хамт цагийг өнгөрөөх дуртай билээ.
Франц сургууль
Франц улсад бүрэн дунд боловсрол үнэгүй байдаг бөгөөд бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэж хуваарилагддаг. Ахлах сургууль 3-5 жил үргэлжилдэг бөгөөд ихэнхдээ коллеж, лице төрлийн сургалтын системтэй. Хичээл нь долоо хоногийн 6 өдөр, 5 цагаар ихэнхдээ ордог. Сургуулиасаа хамаараад өөр өөр байж болох ч хичээлээ тараад хүссэн дугуйлан, секцэд хамрагдах боломжтой.
Франц хэл
Франц хэл (франц. français, [fʁɑ̃sɛ] гэж дуудагдана, la langue française) бол дэлхий дээр 54 орны хүн амын дийлэнх хэсэг буюу нийт 350 орчим сая хүн өөрийн төрөлх болон хоёрдогч хэл гэж үздэг, томоохон хэл юм. Мөн Франц хэлийг 31 оронд төрийн албан ёсны хэл гэж үздэг бөгөөд тэдгээр орнууд франц хэлээр La Francophonie гэж нэрлэдэг франц хэлт орнуудын нөхөрлөлийг бүрдүүлдэг.
Өсвөр насныхан
Францийн өсвөр насныхны хувьд өдөр тутмын амьдрал нь найз нартайгаа уулзах, урлаг спортоор хичээллэх, видео тоглоом тоглох, кино үзэх гэх мэт энгийн зүйлүүдээс бүрддэг. Тэд нарын хувьд нөхөрлөл маш чухал үүрэгтэй байдаг тул ихэнх цагийг найз нөхөдтэйгөө өнгөрөөдөг.
Франц хоол
Франц улс нь гайхалтай байгаль, алдартай хот, тансаг наран шарлагын газар зэргээрээ алдартай. Гэхдээ тус улс маш амттай хоолтой учир, дэлхийд алдартай ресторануудад л амсах боломжтой билээ. Франц улсад очвол амсаж үзэж болохуйц нэрийн хоолнуудаас дурдвал багет, steak frites” буюу шарсан төмстэй стейк, Францын бяслагтай халуун талх, “Профитроли” хэмээх шоколадан соустай зайрмаг зэрэг юм.
Монгол хүүхдүүд Франц улсад
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, Франц хэлийг анхан шатнаас сурж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж олон, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram