Энэтхэгийн Зочид Буудлын Сургуульд (ISH) Энэтхэгийн хоолны соёлын баялаг өвийг хоол хийх хичээлүүд, хоолны түүхийн лекцүүд, хоолны аяллуудыг хослуулсан мэргэжлийн багш нараар удирдуулан суралцах болно. Хөтөлбөрт оролцогчид Энэтхэгийн бүс нутгийн хоол, соёлын онцлогийг гүнзгий судалж, энэтхэг хүмүүсийн халуун дулаан уур амьсгалыг мэдрэх боложтой маш шинэлэг хөтөлбөр юм.
Хөтөлбөрийн онцлох зүйлс:
- Энэтхэгийн хоолны урлагийг суралцах
- Лакнау эсвэл Дели NCR руу хээрийн аялал хийх
- ISH-ийн органик аж ахуй “Анкурам”-тай танилцах
- Азийн хамгийн том халуун ногооны зах болох Хари Баоли руу зочлох
- Дал, талхи зэрэг хоолны онцлох сэдэвт сургалтууд
- Бүс нутгийн хоолнуудыг судлах
- Соёлын өвөрмөц мэдрэмжийг мэдрэх