Энэтхэгт “Атити Дево Бхава” гэсэн үг байдаг бөгөөд энэ нь “Зочин бол Бурхан” гэсэн утгатай. Энэтхэгчүүд гэртээ зочин хүлээн авахыг маш их хүндэтгэл гэж үздэг бөгөөд тэднийг баярлуулахын тулд бүхнийг хийдэг. Энэтхэгийн зочломтгой байдалд хүрэх зүйл гэж үгүй.
Энэтхэгт 1 жилийн сурагч солилцоо
Энэхүү Энэтхэг орны соёл солилцооны хөтөлбөрийн хүрээнд энэтхэг (англи) хэлээ сайжруулан, соёлоос нь суралцах хамгийн гоё боломж
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2007.07.12 – 2009.07.12 |
Хэлний түвшин | Энэтхэг хэлний мэдлэггүй бол Англи хэлний анхан шатны түвшинтэй байх шаардлагатай. |
Сурлагын түвшин | Сүүлийн 3 жилийн хугацаанд аль ч хичээл дээрээ 60%-с доош дүн авч байгаагүй байх |
Зан байдал, хандлага | Энэтхэг (англи) хэл болон олон төрлийн сонирхолтой хичээл энэтхэг хэл дээр судлах, Энэтхэг улсын соёлд суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Энэтхэг сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Энэтхэгт очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Энэтхэг дэх амьдрал ямар байх вэ?
Энэтхэг хүмүүс, гэр бүл
Энэтхэг бол хүн бүрийн амьдралдаа заавал нэг удаа очиж, өөрийн тав тухтай бүсээс гарч, амьдралын талаарх шинэ үзэл бодол олж авах ёстой газар юм. Нэг тэрбум гаруй хүн амтай улсыг ерөнхийд нь дүгнэхэд бэрх. Энэтхэг бол олон уламжлал, хэл, шашин шүтлэгийг багтаасан ардчилсан, шашин шүтлэгт хүндэтгэлтэй ханддаг орон юм.
Энэтхэг сургууль
Энэтхэгийн сургууль нь 10+2 системтэй. Бага анги (1-5-р анги), дунд анги (6-10-р анги), ахлах сургууль (11-12-р анги) гэсэн шатлалтай. 10-р анги төгсөөд SSC гэрчилгээ, 12-р анги төгсөөд HSC гэрчилгээ авна. Улсын болон хувийн сургууль, CBSE, ICSE зэрэг хөтөлбөрүүдтэй. Энэ систем нь их сургуульд бэлтгэх үндэс болдог.
Энэтхэг хэл
Энэтхэгт 22 албан ёсны хэл, 1,600 гаруй нутгийн хэл, аялгуу байдаг. Хинди хэл үндэсний, Англи хэл албан ёсны хэл бөгөөд боловсрол, бизнесийн салбарт өргөн хэрэглэгддэг. Гол хэлнүүд нь Хинди, Бенгал, Тамил, Телугу, Марати зэрэг багтана.
Өсвөр насныхан
Энэтхэгийн өсвөр насныхан нь төрөл бүрийн соёл, уламжлал, хэл, шашны нөлөөнд өсөж торнидог. Тэд орчин үеийн технологи, боловсрол, поп соёлд ихээр татагдах боловч гэр бүлийн үнэт зүйлс, уламжлалаа ч хадгалсаар байдаг. Сурлага, спорт, урлагийн салбарт идэвхтэй оролцож, ирээдүйд мэргэжлийн амжилтад хүрэхийн төлөө шаргуу ажилладаг нь нийтлэг. Шийдвэр гаргах, бие даах чадвараа хөгжүүлэх энэ үе нь Энэтхэгийн олон янзын нийгмийн орчинд өвөрмөц онцлогтой байдаг.
Энэтхэг хоол
Энэтхэг хоол нь амтлагчийн баялаг хэрэглээ, төрөл бүрийн амт, үнэрээрээ алдартай. Нутгийн онцлогоос хамааран хойд бүсэд халуун ногоотой карри, цагаан будаа, талх (наан, роти) өргөн хэрэглэдэг бол өмнөд бүсэд халуун ногоотой самбар, идли, доса зэргийг ихэвчлэн иддэг. Вегетариан болон махан хоолны сонголт элбэг бөгөөд амтлагч, ургамал, кокос, тараг, самар зэрэг орцыг олон янзаар ашигладаг. Энэтхэг хоол нь дэлхий дахинаа алдартай, өвөрмөц хоолны соёлтой.
Монгол хүүхдүүд Энэтхэгт
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram