Ирланд улсын түүх соёлтой танилцангаа англи хэлний мэдлэгээ дээшлүүлэн үе тэнгийн дотно найз нөхөдтэй болоорой.
Ирландад 1 жилийн сурагч солилцоо
Ирланд улсад очиж соёлтой нь танилцах хамгийн гоё боломж
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх зардал
- Хост гэр бүл
- Байр
- Хоол
- Хост сургууль, анги хамт олон
- Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Өдөр тутмын замын зардал
- Дүнгийн жагсаалт
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
Хөтөлбөрөөс олж авах зүйлс
- Дүнгийн жагсаалт
- Сертификат
- ОУ-ын AFSers-ийн нийгэмлэгт нэгдэх
- Дэлхийн иргэншлийн боловсрол
- Насан туршийн нөхөрлөл, холбоо
Шаардлага
| Нас, анги | 15-18 нас (Энэ жил 12-р ангиа төгсөх сурагч байж болохгүй) |
| Төрсөн огноо | 2008.08.29 – 2011.01.01 |
| Хэлний түвшин | Англи хэлний B2 түвшинтэй байх |
| Сурлагын түвшин | Хамааралгүй |
| Зан байдал, хандлага | Ирландын ахлах сургуульд суралцаж, ирланд соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх |
| Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Ирланд сургуулиас хичээлийн дүн гаргана) |
Хөтөлбөрийн хуваарь

Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Ирландад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр

Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Ирланд дахь амьдрал ямар байх вэ?

Ирланд хүмүүс, гэр бүл
Ирланд хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд, оройн хоолонд орох, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Ирланд гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг бөгөөд ихэвчлэн хамтдаа цагийг өнгөрүүлдэг.

Ирланд сургууль
Ирланд улсад хичээлийн жил 9 сард эхлэн 6 сард дуусдаг ба сурагчид голдуу 9 цагаас 15 цаг хүртэл хичээллэдэг байна. Ирландын боловсролын систем нь олон талт арга барил, академик болон нийгмийн идэвх оролцоонд тулгуурладаг. Сурагчид драма, спортын тэмцээн, шинжлэх ухааны үзэсгэлэн зэрэг арга хэмжээнүүдэд оролцож өөрсдийгөө хөгжүүлдэг билээ.

Ирланд хэл
Ирланд улсад 2 албан ёсны хэл байх ба эдгээр нь Англи хэл болон Ирланд хэл юм. Гэсэн хэдий ч Ирландад хамгийн өргөн ашиглагдаж буй хэл бол Англи хэл байдаг байна. Ирландын засгийн газар Ирланд хэлийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд боловсрол болон соёлын олон арга хэмжээнд тус хэлийг хэрэглэх талаар тусгаж эхэлж байгаа ажээ.

Өсвөр насныхан
Ирланд өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

Ирланд хоол
Ирландад бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Ирланд гэр бүлүүд ногоо жимс, махан бүтээгдэхүүн зэргийг хоолондоо түлхүү хэрэглэн, эрүүл хооллолтыг дэмждэг.

Монгол хүүхдүүд Ирландад
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram

