Ирланд хүмүүсийн халуун дулаан сэтгэл, сонирхолтой өв соёл, ёс заншил нь гайхалтай, мартагдашгүй туршлагийг хуримтлуулахад туслах болно. Энэхүү хөтөлбөр нь Ирландын соёлтой танилцах, англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх, бие даан амьдрах, дэлхийтэй илүүтэйгээр холбогдсон мэт мэдрэмжийг танд төрүүлэх болно
Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 15-17 нас (12-р ангиа төгсөх сурагч байж болно) |
Төрсөн огноо | 2008.05.01 – 2010.08.01 |
Хэлний түвшин | Англи хэлний дунд шатны түвшин /B1/ |
Сурлагын түвшин | Хамааралгүй |
Зан байдал, хандлага | Ирланд соёл, Англи хэл суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Ирланд сургуулиас хичээлийн дүн гаргахгүй ) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Ирландад очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Ирланд дахь амьдрал ямар байх вэ?
Ирланд хүмүүс, гэр бүл
Ирланд хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд, оройн хоолонд орох, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг. Ирланд гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг бөгөөд ихэвчлэн хамтдаа цагийг өнгөрүүлдэг.
Ирланд сургууль
Ирландын дунд сургуулиуд 12-18 насны сурагчдад чанартай боловсрол олгодог. Математик, шинжлэх ухаан, англи хэл, ирланд хэл зэрэг олон төрлийн хичээл ордог ба ахлах шатанд “Leaving Certificate” шалгалтад бэлддэг. 15-16 насны сурагчид шинэчлэгдсэн дунд шатанд оролцож, мэргэжил сонголт, ур чадвараа хөгжүүлдэг. Сургуулиуд спорт, урлаг, клубын үйл ажиллагааг дэмжиж, сурагчдыг бүх талаар хөгжүүлэхийг зорьдог.
Ирланд хэл
Ирланд улсад 2 албан ёсны хэл байх ба эдгээр нь Англи хэл болон Ирланд хэл юм. Гэсэн хэдий ч Ирландад хамгийн өргөн ашиглагдаж буй хэл бол Англи хэл байдаг байна. Ирландын засгийн газар Ирланд хэлийн хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд боловсрол болон соёлын олон арга хэмжээнд тус хэлийг хэрэглэх талаар тусгаж эхэлж байгаа ажээ.
Өсвөр насныхан
Ирланд өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.
Ирланд хоол
Монгол хүүхдүүд Ирландад
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, англи хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram