years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence

Хөтөлбөрийн агуулга, ач холбогдол:

• Хөтөлбөрийн хугацаанд итали айлд амьдарч, ахлах сургуульд суралцана
• Англи, итали хэлнийхээ мэдлэгийг сайжруулна
• Итали орны түүх соёлоос суралцахаас гадна бусад гадаад орны хүүхдүүдтэй найз нөхөд болно

Шаардлага

Үндсэн шаардлага:

• Хөтөлбөр эхлэхэд 15 нас хүрсэн, 18 нас хүрээгүй байх (2007 оны 3-р сарын 2 – 2009 оны 9-р сарын 2 хооронд төрсөн байх)
• Ахлах ангийн сурагч байх (тухайн хөтөлбөр эхлэх оны 6 сард төгсөх/төгссөн сурагч байж болно)
• Англи хэлний мэдлэгтэй байх (нэмэлтээр итали хэлний мэдлэгтэй бол сайн)

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Байр
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • 24/7 Яаралтай тусламж
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Визний хураамж

Шаардлага

Нас, анги 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгссөн сурагч байж болно)
Төрсөн огноо 2007.03.01 – 2009.08.30
Хэлний түвшин Англи хэлний дунджаас дээш түвшин, хөтөлбөр эхлэх үед анхан шатны Итали хэлээр ярих чадвартай байх (Италийн AFS-ээс үнэгүй Busuu онлайн сургалтын эрхийг өгдөг – үүнийг нисэхээс өмнө заавал гүйцэтгэх шаардлагатай)
Сурлагын түвшин Дунджаас дээш
Зан байдал, хандлага Италийн ахлах сургуульд суралцаж, итали соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх (Хэрвээ 12-р ангиа төгссөн сурагч бол Итали 15-17 насны ангийнхандаа үлгэр дуурайл болохуйц хичээл зүтгэл сургууль дээр гаргах шаардлагатай)
Зав бололцоо Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Итали дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Итали хүмүүс, гэр бүл

Итали хүмүүс нь маш эрч хүчтэй, найрсаг, хөгжилтэй хүмүүс байдаг ба альваа зүйлийг яарахгүй тайван хийж, хором бүрээсээ аз жаргалыг мэдрэх дуртай, ямагт эерэг үзэлтэй байх гэж хичээдэг нь элбэг байдаг. Италичуудын хувьд гэр бүл гэдэг хамгийн чухал үнэт зүйл гэж үздэг соёлтой тул гэр бүлийнхэнтэйгээ ойр ойрхон цугларч, хамт цагийг өнгөрөөх дуртай билээ.

pexels-rodnae-productions-8499486

Итали сургууль

Итали улсад бүрэн дунд боловсрол үнэгүй байдаг бөгөөд бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэж хуваарилагддаг. Ахлах сургууль 3-5 жил үргэлжилдэг бөгөөд ихэнхдээ коллеж, лице төрлийн сургалтын системтэй. Хичээл нь долоо хоногийн 6 өдөр, 5 цагаар ихэнхдээ ордог. Сургуулиасаа хамаараад өөр өөр байж болох ч хичээлээ тараад хүссэн дугуйлан, секцэд хамрагдах боломжтой.

pexels-pixabay-267669

Итали хэл

Итали улсын албан ёсны хэл нь итали хэл юм. Хүн амын 97 орчим хувь нь Итали хэлээр ярьдаг бөгөөд ихэнх хүмүүс Англи, Франц, Испани гэх мэт хэлүүдийг ч мөн эзэмшсэн байдаг. Та Италийн аль бүсэд байхаасаа хамаараад Итали хэлний өөр өөр аялга, хэллэгийг сонсох боломжтой.

AFS Students Participants 14

Өсвөр насныхан

Италийн өсвөр насныхны хувьд өдөр тутмын амьдрал нь найз нартайгаа уулзах, урлаг спортоор хичээллэх, видео тоглоом тоглох, кино үзэх гэх мэт энгийн зүйлүүдээс бүрддэг. Тэд нарын хувьд нөхөрлөл маш чухал үүрэгтэй байдаг тул ихэнх цагийг найз нөхөдтэйгөө өнгөрөөдөг.

pexels-trang-doan-769969

Итали хоол

Итали хоол нь дэлхий дахины хоолны соёлд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд олон хүмүүс хоолоо урлагийн нэг хэлбэр хэмээн үздэг байна. Дарс, бяслаг, гоймон нь Италийн хоолны хамгийн гол хэрэглэгдэхүүнүүд билээ. Паста нь хэлбэр, дүрс, уртаараа пенне, спагетти, лазанья, лингүйни гээд тоолшгүй олон төрөлд хуваагдахаас гадна өөр бусад давстай боорцог, амтат бялуу, далайн хоол гээд бүх төрлөөрөө баялаг хоолтой орон юм.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Италид

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, Итали хэлийг анхан шатнаас сурж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж олон, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Италийн хөтөлбөрт 2014 онд оролцоод ирсэн оролцогч Б. Энхжингийн аяллын тэмдэглэлтэй танилцаж, хөтөлбөрийн үйл явц, бүтцийн тухай ерөнхий мэдээлэл аваад, мартагдашгүй дурсамжтай байсан хөтөлбөрийн туршлагатай нь танилцаарай!

Аяллын тэмдэглэлтэй танилцах
View this post on Instagram

A post shared by 🌈 AFS Mongolia (@afs.mn)

Та AFSer болоход бэлэн үү?

Энэ дээр дарж бүртгүүлээрэй.

Танд асуулт байна уу?

AFS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол +976 72559151 дугаарт холбогдоно уу.

Бидний мэйл хаяг: [email protected]