years-experience access-alumni-network airfare airport-pick-up assistance-with-application-process community-service-placement continuous-support cultural-trips domestic-transport emergency-support field-trips global-competence-certificate grade-transcripts host-family-placement housing individual-contact-person internship-placement language-instruction meals medical-insurance orientations-during-your-time-abroad other pre-departure-orientation product-materials re-entry-orientation school-dipolma school-materials school-placement school-transport school-uniform stipend teaching-materials vaccinations visa-and-passport-fees visa-application-assistance world-wide-presence
  • 2022 онд энэхүү хөтөлбөрт Монголоос 2 сурагч сонгон шалгаруулна.

Онлайн Анкет

Хөтөлбөрт бүртгүүлэхэд дараах үе шатлалаар явагдана:

  • Дээрх онлайн анкетыг сонирхогчийн хувьд гүйцэтгэж илгээмэгц Хөтөлбөрийн ажилтан анкеттай танилцаад, сурагч хөтөлбөрийн шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулсны дараагаар утсаар холбогдож нэмэлт мэдээлэл өгч, асуултанд хариулж, эцэг эхийн хамт дараагийн алхмын тухай ярилцана.
  • Сурагч хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд AFS-ийн хөтөлбөрт бүртгүүлэх аппликейшнд нэвтрэх эрх өгч, Монгол дахь сургуулиас чөлөө авах, төлбөр тооцооны хуваарь болон гэрээ хэлэлцээрийн шат руу шилжинэ.
  • Гэрээгээ гүйцэтгэж, AFS-ийн аппликейшнээ дуусгамагц уг аппликейшнийг хүлээн авах улсын AFS-ийн салбарт илгээгээд бэлтгэл ажилдаа орно.
    (Хүлээн авах улсын AFS-ийн салбар сурагчийн эрүүл мэндийн болон шашны хязгаарлалт, хобби, сонирхол болон бусад мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцаж сурагчид тохирсон гэр бүл, сургууль хайх ажилдаа орно)
  • Хөтөлбөр эхэлтэл Монгол дахь AFS-ийн хамт олон, хөтөлбөрт оролцох гэж буй бусад Монгол сурагчид, өмнө нь адилхан хөтөлбөрт оролцож байсан “сэнпай” нартайгаа төрөл бүрийн сургалт, семинар, зугаатай үйл ажиллагаанд оролцож хөтөлбөрийн бэлтгэлээ базаана.
  • Хөтөлбөр эхлэхээс ойлролцогоор 1-3 сарын өмнө сурагчийн хост сургууль болон хост гэр бүлийн мэдээлэл ирж, онлайнаар холбогдож танилцах боломжтой болно.
  • AFS Mongolia хөтөлбөр эхэлтэл сурагчийн визний материал, бусад бэлтгэл ажилд бүрэн дүүрэн гар бие оролцож туслалцана.

Хөтөлбөрийн хугацаанд:

  • Хөтөлбөр эхэлмэгц адилхан хөтөлбөрт оролцож буй орон орны 20 сурагчидтай хамт 1-3 хоногийн Ориентэйшн сургалтад оролцоод, адилхан хотод байрлах гадаад сурагчидтай групп болж хүлээн авах гэр бүл байрлах хот\муж дээрээ очно.
  • Долоо хоног бүр адилхан хотод байрласан гадаад сурагчидтайгаа хотынхоо AFS-ийн салбарын зохион байгуулж буй сонирхолтой үйл ажиллагаа, арга хэмжээ болон аялалд оролцоно.
  • Хөтөлбөрийн төлбөрт визний төлбөр, эрүүл мэндийн даатгал, өдөр тутмын байр хоол унааны мөнгө, AFS сургалтын материалууд багтсан учраас сурагчаас хөтөлбөрийн хугацаанд өөр том хэмжээний зардал гарахгүй. 
  • Хөтөлбөрөө дүүргээд эх орондоо буцаж ирсэн оролцогчид сертификат гардан авах бөгөөд AFS-ийн гэр бүлийн нэг гишүүн болж, дотоодын болон гадаадын төрөл бүрийн хувь хүний хөгжлийн, сурлагын болон мэргэжлийн төсөл хөтөлбөр, үйл ажиллагаануудад оролцох боломжууд нээгдэнэ.

Анхаарах зүйлс:

    • Ихэнх соёл солилцооны хөтөлбөрийн сайн дурын хүлээн авах сургуулиас сертификат авах боломжтой ч дүнгийн жагсаалт авах боломжгүй тул Монгол дахь сургуулиасаа чөлөө авах шаардлагатай болохыг анхаараарай. Чөлөө авах явцад бид сургалтын албад хүсэлт гаргах, дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зэргээр туслах бүрэн боломжтой.
      (Гадаад сургуульд албан ёсоор элсэн суралцаж, дүн\дипломтой болох боломжтой хөтөлбөр сонирхож байвал Global Choice төрлийг сонирхоно уу)
    • Тухайн соёл солилцооны хөтөлбөрт хот заагдаагүй бол сурагчийн байрлах байршил нь хүлээн авах айл буюу хост гэр бүлийн байршлаас шууд хамаарна. Хост гэл бүлийн сонголтыг тухайн улсын AFS салбар өөрөө хариуцаж шийддэг учир сурагч хаана байрлахаа сонгох боломжгүйг анхаарна уу.
      (Хүссэн хотоо сонгож, хүссэн сургуулиа сонгох боломжтой хөтөлбөр сонирхож байвал Global Choice төрлийг сонирхоно уу)
    • Эрүүл мэндийн даатгалд нүд, хараа болон шүдтэй холбоотой зардал багтаагүй байдаг учир сурагч хөтөлбөр эхлэхээс өмнө нүд, шүдний үзлэгтээ хамрагдаж, аппарат болон харааны шилний бэлтгэлээ базааж явахыг анхаарна уу. Хөтөлбөрийн хугацаанд нүд, шүдтэй холбогдолтой зардал гарсан тохиолдолд сурагч өөрөөсөө гаргана.

Шаардлага

  • Дундаж англи хэлний ярианы чадвар шаардана.
  • 15-17 насны сурагчид хамрагдах боломжтой.
    (2004 оны 12-р сарын 10-с 2007 оны 6-р сарын 10 хооронд төрсөн)
  • Ахлах ангийн сурагч байх

Хөтөлбөрийн онцлог:

    • Ахлах сургуулиа төгссөн сурагчид мөн оролцох боломжтой.
    • Сурагчид хөтөлбөрийн хугацаанд Итали хэлний сургалтад хамрагдана.

Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс

  • Байр
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Хэлний сургалт
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Сурагчаас гарах зардал

  • Нислэгийн тийз
  • Шаардлагатай вакцин
  • Визний хураамж

Шаардлага

Насны ангилал

Төрсөн огноо

Хэлний чадвар

Зав бололцоо

15-17 нас

2005.09.09-с 2008.06.09-ны хооронд

Дундаж англи хэлний ярианы чадвар

Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх

Хөтөлбөрийн хуваарь

  1. Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
  2. Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
  3. “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
  4. Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.

AFS Оролцогчдын аюулгүй байдал

Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.

AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.

Хөтөлбөрийн төлбөр

  • Байр 
  • Хоол
  • Сурагч бүрт оногдох туслах багш
  • Эрүүл мэндийн даатгал
  • Өдөр тутмын замын зардал
  • Сертификат
  • AFS-ийн сургалтын материал

Эцэг эх нарт зориулсан мэдээлэл

AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.

Яагаад AFS-ийг сонгох хэрэгтэй вэ?

Итали дахь амьдрал ямар байх вэ?

Host Familiy 7

Итали хүмүүс, гэр бүл

Итали хүмүүс нь маш эрч хүчтэй, найрсаг, хөгжилтэй хүмүүс байдаг ба альваа зүйлийг яарахгүй тайван хийж, хором бүрээсээ аз жаргалыг мэдрэх дуртай, ямагт эерэг үзэлтэй байх гэж хичээдэг нь элбэг байдаг. Италичуудын хувьд гэр бүл гэдэг хамгийн чухал үнэт зүйл гэж үздэг соёлтой тул гэр бүлийнхэнтэйгээ ойр ойрхон цугларч, хамт цагийг өнгөрөөх дуртай билээ.

pexels-rodnae-productions-8499486

Итали сургууль

Итали улсад бүрэн дунд боловсрол үнэгүй байдаг бөгөөд бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэж хуваарилагддаг. Ахлах сургууль 3-5 жил үргэлжилдэг бөгөөд ихэнхдээ коллеж, лице төрлийн сургалтын системтэй. Хичээл нь долоо хоногийн 6 өдөр, 5 цагаар ихэнхдээ ордог. Сургуулиасаа хамаараад өөр өөр байж болох ч хичээлээ тараад хүссэн дугуйлан, секцэд хамрагдах боломжтой.

pexels-pixabay-267669

Итали хэл

Итали улсын албан ёсны хэл нь итали хэл юм. Хүн амын 97 орчим хувь нь Итали хэлээр ярьдаг бөгөөд ихэнх хүмүүс Англи, Франц, Испани гэх мэт хэлүүдийг ч мөн эзэмшсэн байдаг. Та Италийн аль бүсэд байхаасаа хамаараад Итали хэлний өөр өөр аялга, хэллэгийг сонсох боломжтой.

AFS Students Participants 14

Өсвөр насныхан

Италийн өсвөр насныхны хувьд өдөр тутмын амьдрал нь найз нартайгаа уулзах, урлаг спортоор хичээллэх, видео тоглоом тоглох, кино үзэх гэх мэт энгийн зүйлүүдээс бүрддэг. Тэд нарын хувьд нөхөрлөл маш чухал үүрэгтэй байдаг тул ихэнх цагийг найз нөхөдтэйгөө өнгөрөөдөг.

pexels-trang-doan-769969

Итали хоол

Итали хоол нь дэлхий дахины хоолны соёлд томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд олон хүмүүс хоолоо урлагийн нэг хэлбэр хэмээн үздэг байна. Дарс, бяслаг, гоймон нь Италийн хоолны хамгийн гол хэрэглэгдэхүүнүүд билээ. Паста нь хэлбэр, дүрс, уртаараа пенне, спагетти, лазанья, лингүйни гээд тоолшгүй олон төрөлд хуваагдахаас гадна өөр бусад давстай боорцог, амтат бялуу, далайн хоол гээд бүх төрлөөрөө баялаг хоолтой орон юм.

Screen Shot 2022-08-08 at 5.42.28 PM

Монгол хүүхдүүд Италид

Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, Итали хэлийг анхан шатнаас сурж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж олон, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.

Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл

Италийн  хөтөлбөрт 2014 онд оролцоод ирсэн оролцогч Б. Энхжингийн аяллын тэмдэглэлтэй танилцаж, хөтөлбөрийн үйл явц, бүтцийн тухай ерөнхий мэдээлэл аваад, мартагдашгүй дурсамжтай байсан хөтөлбөрийн туршлагатай нь танилцаарай!

Аяллын тэмдэглэлтэй танилцах