Энэхүү хөтөлбөр нь Итали гэр бүлтэй болж, олон улсын үе тэнгийн найзуудтайгаа хамтдаа ахлах сургуульд суралцангаа итали хэл, соёлоос суралцах хамгийн гоё боломж юм.
Италид 1 жилийн сурагч солилцоо
Итали гэр бүлтэй болж, Итали ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх зардал
- Хост гэр бүл
- Байр
- Хоол
- Хост сургууль, анги хамт олон
- Сурагч бүрт оногдох AFS-ийн туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Визний өргөдөлд шаардлагатай тусламж
- Сертификат
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Хөтөлбөрөөс олж авах зүйлс
- ОУ-ын AFSers-ийн нийгэмлэгт нэгдэх
- Дэлхийн иргэншлийн боловсрол
- Насан туршийн нөхөрлөл, холбоо
Шаардлага
| Нас, анги | 15-17 нас (Энэ жил 12-р ангиа төгсөх сурагч байж болно) |
| Төрсөн огноо | 2008.12.09 – 2011.06.09 |
| Хэлний түвшин | Англи хэлний дунджаас дээш түвшин, хөтөлбөр эхлэх үед анхан шатны Итали хэлээр ярих чадвартай байх (Италийн AFS-ээс үнэгүй Busuu онлайн сургалтын эрхийг өгдөг – үүнийг нисэхээс өмнө заавал гүйцэтгэх шаардлагатай) |
| Сурлагын түвшин | Хамааралгүй |
| Зан байдал, хандлага | Италийн ахлах сургуульд суралцаж, итали соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх (Хэрвээ 12-р ангиа төгссөн сурагч бол Итали 15-17 насны ангийнхандаа үлгэр дуурайл болохуйц хичээл зүтгэл сургууль дээр гаргах шаардлагатай) |
| Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Итали сургуулиас хичээлийн дүн гаргахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь

Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Италид очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр

Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Итали дахь амьдрал ямар байх вэ?

Итали хүмүүс, гэр бүл
Итали хүмүүс нь маш эрч хүчтэй, найрсаг, хөгжилтэй хүмүүс байдаг ба альваа зүйлийг яарахгүй тайван хийж, хором бүрээсээ аз жаргалыг мэдрэх дуртай, ямагт эерэг үзэлтэй байх гэж хичээдэг нь элбэг байдаг. Италичуудын хувьд гэр бүл гэдэг хамгийн чухал үнэт зүйл гэж үздэг соёлтой тул гэр бүлийнхэнтэйгээ ойр ойрхон цугларч, хамт цагийг өнгөрөөх дуртай билээ.

Итали сургууль
Итали улсад бүрэн дунд боловсрол үнэгүй байдаг бөгөөд бага сургууль, дунд сургууль, ахлах сургууль гэж хуваарилагддаг. Ахлах сургууль 3-5 жил үргэлжилдэг бөгөөд ихэнхдээ коллеж, лице төрлийн сургалтын системтэй. Хичээл нь долоо хоногийн 6 өдөр, 5 цагаар ихэнхдээ ордог. Сургуулиасаа хамаараад өөр өөр байж болох ч хичээлээ тараад хүссэн дугуйлан, секцэд хамрагдах боломжтой.

Итали хэл
Итали улсын албан ёсны хэл нь итали хэл юм. Хүн амын 97 орчим хувь нь Итали хэлээр ярьдаг бөгөөд ихэнх хүмүүс Англи, Франц, Испани гэх мэт хэлүүдийг ч мөн эзэмшсэн байдаг. Та Италийн аль бүсэд байхаасаа хамаараад Итали хэлний өөр өөр аялга, хэллэгийг сонсох боломжтой.

Өсвөр насныхан
Данийн өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.

Дани хоол
Дани нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Дани гэр бүлүүд олон төрлийн шим тэжээлтэй биед сайн дэмжлэг үзүүлдэг хоол хүснийг өдөр тутамдаа хэрэлэдэг байна.

Монгол хүүхдүүд Данид
Монгол хүүхдүүд Дани улсад очсоноороо аз жаргалтай, хамт олноо чухалчлан үздэг нийгмийн нэг хэсэг болдог. Тэд хост гэр бүлтэйгээ гүн дотносдогоос гадна Данийн үзэл баримтлал болох ‘hygge’(тав тухтай байдал)-ийг биеэрээ мэдэрдэг. Данийн ёс заншил, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцсоноор олон талын харах өнцөгтэй болоод ирдэг байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Одоогоор аялалын тэмдэглэл байхгүй байна.
Хөтөлбөрт оролцсон сурагчдын сэтгэгдэл
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram
View this post on Instagram

