Япон гэр бүлтэй болж, японы ахлах сургуульд суралцахын хажуугаар хичээлээс гадуурх олон төрлийн соёлын хөтөлбөрт хамрагдаж үе тэнгийн дотно найз нөхөдтэй болох боломжтой хамгийн гоё хөтөлбөр юм.
Японд 1 жилийн сурагч солилцоо
Япон гэр бүлтэй болж, Япон ахлах сургуулийн сурагч шиг амьдарч орон орны дотно найзуудтай болоорой!
Бүртгүүлье!Хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс
- Онгоцны буудлаас тосох, хүргэх
- Хүлээн авах айл хайх
- Байр
- Хоол
- Хүлээн авах сургууль хайх
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- 24/7 Яаралтай тусламж
- Хөтөлбөрийн өмнөх Orientation
- Хөтөлбөрийн хугацаан дахь Orientation
- Хөтөлбөрийн дараах Orientation
- AFS-ийн сургалтын материал
- Сургуульд ашиглагдах сургалтын материал
Сурагчаас гарах зардал
- Нислэгийн тийз
- Визний хураамж
Шаардлага
Нас, анги | 15-17 нас (Хөтөлбөр эхлэхэд 9-р ангиа дүүргэсэн байх, энэ жил 12-р ангиа төгсөх бол хөтөлбөр эхлэх үед их сургуульд элсээгүй байх) |
Төрсөн огноо | 2008.04.02 – 2010.04.01 |
Хэлний түвшин | Япон хэлний дундаж ярианы чадвар |
Сурлагын түвшин | Дунджаас дээш |
Зан байдал, хандлага | Японы ахлах сургуульд суралцаж, япон соёл болон хэлд шамдан суралцах чин хүсэлтэй байх (Хэрвээ 12-р ангиа төгссөн сурагч бол Япон 15-17 насны ангийнхандаа үлгэр дуурайл болохуйц хичээл зүтгэл сургууль дээр гаргах шаардлагатай) |
Зав бололцоо | Хөтөлбөрийн хугацаандаа бүрэн оролцоод ирэх боломжтой байх, Монгол дахь сургуулиасаа бүрэн чөлөө авч, шалгалт болон бие даалтаа тохиролцсон байх (Япон сургуулиас хичээлийн дүн гарахгүй) |
Хөтөлбөрийн хуваарь
Бүртгүүлэх үед
- Бүртгүүлэхээсээ өмнө хөтөлбөрийн шаардлага, хуваарь, төлбөртэй танилцаж эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
- Бүртгэлийн формыг бөглөсний дараа мэйлээр “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас” илгээх бөгөөд үүн дээр эцэг эхээрээ гарын үсэг зуруулан мэйл авснаас 24 цагийн дотор бидэнд илгээнэ.
- “Эцэг эхийн зөвшөөрлийн хуудас”-ыг хураалгасны дараа бид тантай холбогдож, ярилцлагын цаг товлох болно. Ярилцлагад эцэг эхтэйгээ хамтдаа оролцоно.
- Ярилцлагын дараа бид тун удалгүй хөтөлбөрт тэнцсэн эсэх хариуг танд хүргэж дараа, дараагийн материал бүрдүүлэх шат руу шилжинэ.
Хөтөлбөрт тэнцээд
Японд очоод
Хөтөлбөр дуусаад
AFS Оролцогчдын аюулгүй байдал
Дэлхий даяарх AFS салбарууд маань хөтөлбөрт оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд 24/7 холбогдох боломжтой туслах багш үргэлж бэлэн байдалд байдаг.
AFS нь ямагт сайн сайхан байдал, хөтөлбөрт хамрагдаж буй бүх хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлт гаргадаг тул эцэг эх нар санаа амар байх боломжтой.
Хөтөлбөрийн төлбөр
Төлбөрт юу багтсан бэ?
- Байр
- Хоол
- Сурагч бүрт оногдох туслах багш
- Эрүүл мэндийн даатгал
- Өдөр тутмын замын зардал
- Сертификат
- AFS-ийн сургалтын материал
Сурагчаас гарах зардал
Төлбөрийн хуваарь
Эцэг эх нарт зориулсан мэдээлэл
AFS бол дунд сургуулийн сурагчдад зориулсан гадаадад суралцдаг хөтөлбөр бөгөөд дэлхийд тэргүүлдэг соёл солилцооны байгууллага юм. 1947 оноос хойш AFS нь их дээд сургууль болон ажил олгогчдын үнэлдэг практик ур чадвар, мэдлэг олж авах боломжийг залуучуудад олгож, дэлхийн түвшинд өөрчлөлт гаргахад нь тусалж байна.
Япон дахь амьдрал ямар байх вэ?
Япон хүмүүс, гэр бүл
Япон нь 125 сая гаруй хүн амтай, баруун хойд Номхон далайд орших зүүн Азийн орон юм. Японы уур амьсгал нь ихэвчлэн сэрүүн боловч хойд эсвэл өмнөд бүс нутагт байхаасаа хамаараад нэлээн ялгаатай байдаг.
Япон хүмүүс нь эелдэг, найрсаг, хариуцлагатай хүмүүс байдаг бөгөөд ,оройн хоолонд орох, машин унах, хүүхдээ харах, дэлгүүр орох зэрэг тайван амьдралын хэв маягийг эрхэмлэдэг.
Япон гэр бүл нь хүүхдийнхээ боловсрол, хүмүүжилд ихээхэн анхаарч зөв хүн болж төлөвшихөд нь тусалдаг. Гэр бүлтэйгээ халуун дотно уур амьсгал бүрдүүлж, хамт цагийг өнгөрөх нь япон айлын томоохон нэг соёл юм.
Япон сургууль
Японд бага болон дунд боловсрол эзэмших нь зайлшгүй ба цааш бүрэн дунд боловсрол эзэмшихийн тулд ахлах ангийн элсэлтийн шалгалт өгөх ёстой байдаг.
Японд сургууль 4-р сараас 3-р сар хүртэл (Даваагаас Баасан гарагт 8.30-15.30 цаг хүртэл) хичээллэдэг. Сурагчид дүрэмт хувцсаа өмсөж, дугуй, автобус эсвэл галт тэргээр хичээлдээ явах бөгөөд бүх сурагчид жил бүр зохион байгуулагддаг сургуулийн соёлын наадам, спортын наадамд оролцох ёстой байдаг.
Япон сургууль нь хичээлийн дараа 30 минут сургууль болон талбайг цэвэрлэх Сүжи хэмээх уламжлалтай. Сурагчид хүслээрээ бусад хичээлээс гадуурх дугуйлан, үйл ажиллагаанд нэгдэж болно.
Япон хэл
Олон орны нэгэн адил Японд нэгээс олон хэлээр ярьдаг. Тус улсын нийт хүн амын 98 орчим хувь нь япон үндэстэн тул 121 сая гаруй хүн япон хэлээр ярьдаг. Цөөн тооны хүмүүс бусад хэлээр ярьдаг бөгөөд бүгд Япон болон Айну гэсэн хоёр үндсэн хэлний бүлэгт хуваагддаг. Эдгээр хоёр бүлэгт янз бүрийн хэл, аялга байх ба эдгээр нь Японы аль бүс нутагт байгаагаас хамаараад ялгаатай байдаг.
Өсвөр насныхан
Японы өсвөр насныхан гэртээ хичээлээ хийхгүй байх үедээ ихэнх цагаа сургууль дээрээ эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцон өнгөрөөдөг. Харин амралтын өдрүүдэд дэлгүүр орох, анимэ үзэх, тоглоом тоглох, спортоор хичээллэх, ном унших зэргээр чөлөөт цагаа өнгөрөөх хандлагатай байдаг.
Япон хоол
Япон нь бүс нутгийн болон улирлын чанартай хязгааргүй олон төрлийн баялаг хоолтой. Ихэнх Япон гэр бүлүүд ногоо жимс, далай бүтээгдэхүүн, гурил будаа хоолондоо түлхүү хэрэглэн, эрүүл хооллолтыг дэмждэг. Хүн болгоны сайн мэддэг Япон хоол гэвэл суши, темпура, удон, рамен, якитори зэргийг дурдаж болно.
Монгол хүүхдүүд Японд
Монгол хүүхдүүд хост гэр бүлтэйгээ халуун дотно харилцаа үүсгэж, япон хэлний чадвараа дээшлүүлж, олон төрлийн амтат хоолнуудыг зооглон, мартагдашгүй дурсамжууд бүтээж ирэхийн сацуу маш нээлттэй, өөртөө итгэлтэй, эерэг үзэл бодолтой болж, олон хувь хүний хөгжлийн чадваруудыг суулган ирдэг билээ.
Хөтөлбөрт оролцсон сурагчийн аяллын тэмдэглэл
Аяллын тэмдэглэл байхгүй байна.